Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Талбайн теннис, Уимблдон » Федерер хожигдох шахав

GD Star Rating
loading...

Спорт сонирхогчдын анхаарал Өмнөд Африк руу, хөлбөмбөгийн ДАШТ руу чиглэж буй энэ өдрүүдэд бусад төрлүүдийн томоохон тэмцээнүүд ч хуваарийн дагуу болсоор байна.

Теннисний хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Уимблдоны нээлттэй тэмцээн өчигдөр эхэллээ. Эхний тойрогт том сенсаац дэгдэх тун дөхлөө. Аваргаа хамгаалахаар тоглож буй тэмцээний 1 номер Рожер Федерер эхний тойрогт Колумбын Алехандро Фаллатай тоглосон. Эхний сетийг Фалла авахад үзэгчид Федерерийг 2-р сетэд үзүүлээд өгнө гэж бодсон биз. Гэвч тэгсэнгүй, 2-р сетийг ч Фалла авчээ. Өмнөх жил нь аваргалсан тоглогчдоос ердөө 2 нь л эхний тойрогт хожигдож байсан түүх Уимблдонд байдаг гэнэ. Рожер үүнийг 3 болгох дөхсөн.

3-р сетийг 6:4-өөр авч амсхийгээд 4-р сетэд тай-брейкт хүрч улмаар хожжээ. Фаллад үүнээс хойш ялах, чадах сэтгэл зүй үлдээгүй бололтой, 5 дахвь сетэд 0-оороо хожигдсоноор тоглолт Федерерийн хожлоор дууссан юм. Тоглолтын дараа Федерер өөрийг нь аз ивээсэн гэжээ. Ялангуяа 3-р сетэт тоо 4-4, Федерер давуулж байхад Фалла 0:40 харьцаагаар хожиж байсан байна.

Уимблдоны 6 удаагийн аварга, энэ жил түрүүлвэл Пит Сампрасийн 7 түрүүтэй зэрэгцэх Рожер эхний тойрогтоо ямартай ч тун хүнд тоглолт хийлээ.

Харин Фаллагийн хувьд энэ тоглолт түүний амьдрал дахь хамгийн агуу нь байсан биз ээ.

Федерерээс гадна Николай Давыденко, Новак Жокович нар мөн тун хүнд тоглолт хийж байж 2-р шатанд үлдсэн.

GD Star Rating
loading...
Федерер хожигдох шахав, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Alia says:

    Roger Federer VS Rafael Nadal ene 2-g Finald harmaar bna goyo toglodog shuu ene 2

    GD Star Rating
    loading...
  2. The Chelsea says:

    Барцад нь гараа байлгүй дээ. Амжилт

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: