Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Вилья Испаний анхны 11 алдсан тоглогч

GD Star Rating
loading...

ДАШТ-ийн 11 дэх өдөртэй холбоотой зарим тоо, статистикаас хүргэе.

31

Португалийн ДАШТ-д хийсэн нийт гоолуудын 31 хувь нь азгүй нэгэн багийн хаалганд оржээ. Тэр нь БНАСАУ. 1966 онд эдгээр багууд тоглож, БНАСАУ 3:0-ээс дараалан 5 гоол алдаж байсан бол энэ удаа 7 гоол алджээ.

Мөн 7:0 гэсэн үр дүн нь ДАШТ-ийн түүхэн дэх 7 дахь хамгийн том хожил аж. 2002 онд Германчууд Саудийн Арабийг 8:0-ээр хожсоноос хойш хамгийн олон гоолын зөрүүгээр хожсон тоглолт нь саяын Португал – БНАСАУ-ын хооронд болсон байна.

ДАШТ-ын түүхэн дэх хамгийн том хожил нь 1982 онд Унгарийн шигшээ Эл Салвадорийг 10:1-ээр хожсон тоглолт юм.

20

Чилийн шигшээ одоогоор 2 тоглоод байгаа бөгөөд аль алинд нь тус бүр 20 цохилт хийжээ. Мөн аль аль тоглолтонд нь 1, 1 гоол хийсэн байна. 20 цохиж 1 гоол.

9

9 цаг, 19 минутын турш Швейцарийн шигшээ ДАШТ-д гоол алдалгүй тоглож дээд амжилтыг ахиулаад байна. Өчигдрийн тоглолтын өмнө Швейцарийн баг хаалгандаа 550 минут гоол алдаагүй Итали, 501 минут гоол алдаагүй Английн дараа бичигдэж байж. Улмаар 75 дахь минут хүртэл тэссэнээр энэ үзүүлэлтийн дээд амжилтыг эвдэх болжээ. Италийн дээд амжилтыг 9 минутаар ахиулсан гэсэн үг. Швейцарийн хаалганд 1994 оны ДАШТ-д Испаний Чики Бегиристайн гоол хийснээс хойш анхны гоолыг өчигдөр Марк Гонзалес хийсэн байна.

6

Өчигдөр Португалийн 6 өөр тоглогч гоол хийсэн. Өмнө нь 1974 онд Югослав Зайрийг 9:0-ээр хожиход 7 өөр тоглогч гоол хийж байсан гэнэ. Мөн Португал 1982 оны Унгараас хойш нэг хагаст 6 гоол хийсэн анхны баг болжээ.

Криштиану Роналду шигшээ багтаа хамгийн удаан буюу 11 тоглолт, 18 сарын турш гоолгүй байсан цувралаа мөн өчигдөр зогсоосон болно.

5

Давид Вилья ДАШТ-д 5 дахь гоолоо хийж, Испаний түүхэн дэх ДАШТ-ийн мэргэн буучдын эгнээнд нэгдэв. Испаниас  Эмилио Бутрагено, Фернандо Маорьентес, Фернандо Йерро, Раул нар  ДАШТ-д 5 гоол хийж байжээ. Сайны хажуугаар саар гэгчээр Испани ДАШТ-д нийтдээ 15 удаа тоглолтын явц дахь торгуулийн цохилт цохихдоо нэг ч алдаагүй байсан цувралыг Вилья зогсоосон гэнэ.

1

Энэ ДАШТ-ийн хамгийн хурдан шар хуудсыг Хумберто Суазо авлаа. Тэрээр Швейцарийн эсрэг тоглолт эхлээд 1 минут 20 секунд өнгөрч байхад шар авсан байна. Гэхдээ энэ ДАШТ-ийн дээд амжилт биш. ОХУ-ын Сергей Горлукович 1994 онд Шведийн эсрэг тоглохдоо эхний минутын дотор л шар хуудас авч байж.

GD Star Rating
loading...
Вилья Испаний анхны 11 алдсан тоглогч, 5.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Alia says:

    Villa sda penalty aldaj bdag amisgaa l bna da

    GD Star Rating
    loading...
  2. FC Barcelona says:

    Alia sda yaasan alialtsan sda ve… 1 penalty aldaa l biz… Bugd l aldaj bdag shd…

    GD Star Rating
    loading...
  3. HALA MADRID says:

    Villa zuer ee , sain toglojiga.
    harin torres form.gu bn a, toglolt ni yerusu l bish bn , torres hezee tgj toglodog blaa da ]
    Minii torres.g hamgiin harah durtai bsn uye ni Athletico Madridad bsn uye ni ,

    GD Star Rating
    loading...
  4. lil_saint says:

    ene Alia gedeg gariin bichij bgaa commentiig ni ner shigee yum bichihiin

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: