Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, дугуй » 2010 оны дугуйн өсвөр үе, залуучуудын УАШТ явагдлаа.

GD Star Rating
loading...

“Экскузит Сентр”-ийн нэрэмжит 2010 оны өсвөр үе, залуучуудын дугуйн УАШТ энэ өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд хот хөдөөгийн 8 багийн 80 гаруй тамирчид оролцож хурд хүчээ сорилоо. Улмаар Монголын Дугуйн холбоо нийслэл хот, хөдөө орон нутгийн дугуйн багуудын үйл ажиллагааг нь дэмжин дугуй хэрэглэл материалаар тусалж, бэлтгэл сургуулилтанд анхаарч ажиллаж байгаа нь тус УАШТ-ний амжилт ихээхэн ач холбогдолтойгоор харуулж чадсан байна.

Түүнчлэн энэ жилийн өсвөр үе, залуучуудын УАШТ болон энэ сарын 26, 27-ны өдрүүдэд зохиогдох Дугуйн уралдааны Насанд хүрэгчдийн 2010 оны УАШТ-ийг “Экскузит Сентр” ивээн тэтгэж байгаад МДХ-ны хамт олон талархал илэрхийлж байлаа. Өсвөр үеийн 14-16 насны ангилалд цуваа гараатай уралдаан эрэгтэй 15 км, эмэгтэй 10 км, бөөн гараатай уралдаан эрэгтэй 50км, эмэгтэй 20км гэсэн зайд дүнгээ гаргасан бол залуучууд 17-18 насны ангилалд цуваа гараатай уралдаан эрэгтэй 25 км, эмэгтэй15 км, мөн бөөн гараатай эмэгтэй 25км, эрэгтэй 75 км гэсэн зайд улсын аваргууд тодорлоо.

Ингээд спорт сонирхогч үзэгч та бүхэндээ тус уралдааны аваргуудын нэрсийг танилцуулая. Өсвөр үеийн цуваа гараатай уралдааны эмэгтэй 10 км зайд Хөвсгөл аймгийн “Харцага” клубын тамирчин Б.Гандирмаа түрүүлж эрэгтэй 15 км-т мөн тус аймгийн “Харцага” клубын тамирчин Б.Марал-Эрдэнэ аваргалсан бол бөөн гараатай уралдааны эмэгтэй 20 км зайд төв аймгийн тамирчин Б.Уянга түрүүлэн эрэгтэй 50 км-ийн зайд Хөвсгөл аймгийн Харцага клубын Б.Марал-Эрдэнэ тус тус улсын аварга болсон юм. Харин залуучуудын ангилалд цуваа гараатай уралдааны эмэгтэй 15 км зайд Цагаан барс клубын тамирчин М.Оюунбат түрүүлж эрэгтэй 25 км зайд мөн тус кулбын тамирчин Б.Сумъяа түрүүллээ.

Түүнчлэн бөөн гараатай уралдааны эмэгтэй 25 км-т Цагаан барс клубын М.Оюунбат, эрэгтэй 75 км-т Цагаан барс клубын тамирчин Б.Сумъяа нар тус тус аваргалсан юм. Байгууллагын дүнгээр Н.Нармандах дасгалжуулагчтай Цагаан барс клуб тэргүүлсэн бол С.Өнөболд дасгалжуулагчтай Төв аймаг, Ш.Очирбат дасгалжуулагчтай Хөвсгөл аймгийн Харцага клубүүд удааллаа.

GD Star Rating
loading...
2010 оны дугуйн өсвөр үе, залуучуудын УАШТ явагдлаа. , 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. FC Liverpool says:

    Нараа багш маань хүүхдүүдтэйгээ түрүүлсээр л байна. Аз жаргал хүсэн ерөөе таньд. Та бол гавъяат Өлзий Оршихыг нээсэн анхны багш нь. Энэ чинь л таньд гавъяат өгөхөд хангалттай. Байраа зараад өөрөө хашаанд амьдраад хүүхдүүдээ тэмцээнд явуулдаг дасгалжуулагч таниас өөр Монголд байна уу. Дахин дахин амжилт хүсий

    GD Star Rating
    loading...
  2. SerG says:

    Пээх тийм үү. Байраа зараад монголынхоо нэрийг дэлхийнд гаргах гээд тэмцээнд явуулсан айн? Лайтай …

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: