loading...
ДАШТ-ийн 11 дэх өдрийн зарим тоо баримт, статистик мэдээллээс хүргэе.
363
Францын шигшээ баг ДАШТ-д гоол хийж чадалгүй 363 минут тоглосны эцэст Ф. Малуда нэг юм гоолджээ. Үүний өмнөх гоолыг 2006 оны ДАШТ-ийн шигшээ тоглолтын 7 дахь минутанд Зинедин Зидан торгуулийн цохилтоос Италийн хаалганд хийж байв. Гэхдээ энэ 363 минут нь Францын хамгийн удаан гоолгүй цуврал биш. Тэд 1998 оны ДАШТ-ийн шигшээ тоглолтоос 2006 оны ДАШТ-ийн хэсгийн тоглолт хүртэл 369 минут гоол хийж чадалгүй мунгинаж байсан байна.
56
Уругвайчууд хамгийн сүүлд 56 жилийн өмнө буюу 1954 онд ДАШТ-ийн эхний шатны хэсгээ тэргүүлж байжээ. Тухайн үед тэд Чехословакийг 2:0, Шотландийг 7:0-ээр тус тус хожиж цаашаа хагас шигшээд хүрээд Унгарт нэмэлт цагт 2:4-өөр хожигдож байсан гэнэ.
55
Тьерри Анри өчигдрийн ӨАБНУ-ын эсрэг тоглолтын 55 дахь минутанд сэлгээгээр орж ирсэн. Анри шигшээ багийнхаа дебютийг 1997 онд ӨАБНУ-ын эсрэг хийж байсан бол олон улсын тэмцээний анхны гоолоо 1998 оны ДАШТ-д Марсельд ӨАБНУ-ын эсрэг тоглохдоо хийж байжээ.
25
Францын хагас хамгаалагч И.Гуркуфф өчигдрийн ӨАБНУ-ын эсрэг хийсэн тоглолтын 25 дахь минутанд талбайгаас хөөгдсөн. Энэ нь түүнийг Францын шигшээгийн ДАШТ дахь хамгийн хурдан улаан хуудас авсан тоглогч болголоо. Гэхдээ тэр ханьтай. 2002 оны ДАШТ-д Т.Анри Уругвайн эсрэг тоглолтын 25 дахь минутанд улаан хуудас авч талбайг орхиж байжээ.
15
Аргентин ДАШТ-д 15 удаа оролцохдоо ердөө 3 дахь удаагаа л эхний шатны хэсгийн бүх тоглолтондоо хожлоо. 1930 оны эхний шатны хэсэгтээ Франц, Мексик, Чилийг, 1998 онд хэсэгтээ Япон, Ямайк, Хорватийг тус тус хожиж байсан бол энэ жилийн ДАШТ-ын “В” хэсэгт Нигери, БНСУ, Грекийн багуудыг хожлоо.
11
Мексикийн Рафаель Маркес, Куатемок Бланко нар ДАШТ-д 11 дэх тоглолтоо хийж, алдарт хаалгач Антонио Карбахалийн хамтаар ДАШТ-д хамгийн олон тоглосон Мексик тоглогчдын жагсаалтыг тэргүүлэх болов.
7
7 ДАШТ дараалан Аргентиний баг хэсгийн сүүлийн тоглолтоо Европ тивийн багтай хийлээ. Эдгээр 7-ынхоо 3-т нь хожиж, 3-т нь тэнцэж, 1 хожигдсон үзүүлэлттэй.
3
Францын шигшээ ДАШТ зохион байгуулж буй орны багтай 3 дахь удаагаа таарчээ. 1966 онд Англид 0:2-оор, 1978 онд Аргентинд 1:2-оор тус тус хожигдож байсан гэнэ.
loading...





Францийн тоглолт үзсэн чинь нэг л бишээ.Ямар ч зохион байгуулалтгүй. Эмх цэгцгүй зүгээр л тоглогчдынхоо авъяаст найдаж тоглож байна. Хамгийн гол нь ялахын төлөө улайрсан тэмцэл ерөөсөө харагдахгүй байна. Энэ нь үзэж байгаа хүнийг хүртэл сэтгэл зүйг нь алаад хаячих юм. Уг нь гарбөмбөг биш хөлбөмбөг тоглосноороо Ирланд л орох ёстой байж дээ. Шударга бус үйлдэл заавал шангаа хүртэх юм даа.
loading...
Уг нь гарбөмбөг биш хөлбөмбөг тоглосноорооИрланд л орох ёстой байж дээ. Шударга бус үйлдэл заавал шангаа хүртэх юм даа. goe xeljee!unen ug shuu!
loading...
ÄÝËÕÈÉÍ ÀÂÀÐÃÛÍ ÓÐÜÄ×ÈËÑÀÍ ÒÀÀÌÀÃËÀË
16 A1 Óðóãâàé VS Â2 Ñîëîíãîñ
Â1 Àðãåíòèí VS À2 Ìåêñèê
Ñ1Ñëîâåíè VS D2 Ãàíà
D1Ãåðìàí VS Ñ2 Àìåðèê
Å1Ãîëëàíä VS F2 Èòàëè
F1Ïàðàãâàé VS Å2ßïîí
G1 Áðàçèë VS Í2 ×èëè
Í1 Èñïàíè VS G2 Ïîðòóãàë
4/1 E1:F2 Ãîëëàíä VS G1:H2 Áðàçèë
A1:Â2 Ñîëîíãîñ VS Ñ1:D2 Ñëîâåíè
Â1:À2 Àðãåíòèí VS D1:Ñ2 Ãåðìàí
F1:E2 Ïàðàãâàé VS H1:G2 Èñïàíè
Semi Final Ñîëîíãîñ VS Èñïàíè
Áðàçèë VS Àðãåíòèí
Final:
Bronze Ñîëîíãîñ VS Áðàçèë
Gold Èñïàíè VS Àðãåíòèí
loading...
otgonbaatar chi bol erguu tolgoit
loading...
shaana biz chi tseejnii pangaar bitgii bultreed bai za duugai tv gee uz amisgaa spain yaaj amjihiin be
loading...