loading...
НБА-ын улирал дууссан ч менежерүүдийн хамгийн ачаалалтай ажиллах үе ирж байна. Солилцоо наймаанууд эхнээсээ хийгдэж эхэллээ. Хэд хоногийн өмнө Филадельфи төвийн тоглогч Самуэль Далембертийг Кингзийн Андрес Носиони, Спенсер Хэйвс нараар сольсон бол өчигдөр бас нэгэн солилцоо явагджээ.
Милоуки Бакс хамгаалагч Чарли Белл, төвийн тоглогч Дэн Газурич нарыг Голден Стэйтэд өгч, оронд нь довтлогч Кори Маггетти болон драфтын 2-р бүсийн эрх авсан байна.
Маггетти өнгөрсөн улиралд 70 тоглохдоо 49-д нь гараанд гарч, дунджаар 19.8 оноо авч байлаа. Бакс энэ зун Жон Салмонсоо алдаж магадгүй тул Маггеттиг авч байгаа болов уу. Салмонс гэрээгээ цуцалж, чөлөөт агент болох эрхтэй байгаа.
“Кори бол тогтвортой оноо авагч гэдгээ кареерийнхаа туршид харуулсаар ирсэн” гэж Баксийн ерөнхий менежер Жон Хэммонд хэлсэн байна.
Маггетти нь лигт 11 улирал тоглосон ветеран бөгөөд өнгөрсөн улиралд довтолгооны хувиар лигт 19-т бичигдсэнээс гадна нэг тоглолтонд дунджаар 30-аас доош минут тоглодог тоглогчдоос хамгийн өндөр оноо авсан тоглогч нь болжээ. Маггетти ирэх 3 жилд ойролцоогоор 31 сая долларыг Баксаас авна. Голден Стэйттэй байгуулсан гэрээ нь тэр чигээрээ шилжиж байгаа гэсэн үг.
Чарли Беллийн хувьд өнгөрсөн улиралд 71 тоглолтонд оролцсоноос 39-д нь гараанд гарч, дунджаар 6.5 оноо авсаг бол Газурич 32, үүнээс 6-д нь гараанд гарч дунджаар 2.8 оноо авч байв.
loading...




Cp3-g bas soliond yavuulah gej bgaa gesen yaria garaad bgaashd bas
orlando, cavs zereg baguud avj magadgui l gesen
loading...
CP3 orlando.d ochchoosoi.jameer sda suga yumaa williams bolohoor uee unguruutsun star toglogch!CP3 iig avchuul orlando ch gylalzandaa!tgd lewisiig yvuulaad neg sain huchnii dovtlogch avchuul!Rose LeBron 2 bulls.d hamtarval hosloliig ch buren tugs utgaar ni uzuulne dee!bas deerees Bosh miami.d ochchoosoi Wade ter 2 ch sain gar niileh bh!yu bolhiig harj l suuy daa!
loading...
ene naimaa sonin l yum gehde yahavde huvi hunii bodol
loading...
Chris Paul-ыг явуулахгүй гэсэн шд. Уг нь ч Lewis-ээс юм гаруул гархаардаа. Орландогын хожигдол Stan Van Gundy-тай холбоотойдоо
loading...
Warriors-ынхон хөгшчүүлээ явуулж залуучуудаа гаргах гэж байгаа бололтой
loading...
Kings ireh uliral PLAYOFF d togloh n todorhoi bolj bnda harj l by Minii bodloor sain togloh bh
loading...
Kings dajgu l de, thde Westiin ter olon arslanguudaas POd oroh ch amargu de. umnu ulirald l ghd westiin 9r bag eastiin 5t adilhan ntr. HOU MEM ntr POd orj chadku bn geheer west ch changa shu. hoorondoo oiroltsoo. east bol ehnii 4 n l tas tegeel hoishoo jnkn oron garan bagud. uur yamarshu holio selgee bolood bgn boloo?
loading...
cp3-g berteltei bhad orloj toglood bsan rookie hen bilee ter chini cp3g bol olhon orlochih baih. Hornets tsalingiin zaigaa sullah geed bgaa. ali alin d ashigtai barag neg bagt ochih todorhoi bolj baih shig bn
loading...
zunduu naimaa yavagdaj bn oruulaachee oklahoma goy tuv avaasai busad n ch yahav
loading...
ene jiliin uliraliin toglolt goy bolno…….. lakers boston 2 chadahgui bhaa 2011 ond eastees awraga awna harj bgaarai ta nar
loading...