loading...
Дэлхийн аваргын “А” хэсгийн сүүлийн тоглолтууд өчигдөр боллоо. Зохион байгуулагч Өмнөд Африкийн шигшээ баг сүүлийн тойрогтоо Францын багтай тоглож 2:1-ээр хожсон ч хэсгээсээ гарах болзлыг биелүүлсэнгүй. Ингэснээр ДАШТ-ийн түүхэнд зохион байгуулагч орны баг анх удаа хэсгийн тоглолтыг давж чадалгүй тэмцээнээс хасагдаж байна.
Францын багийн хувьд бүр ч эмгэнэлтэй. Дэлхийн хэмжээний олон ододтой тэд ДАШТ-ыг ганц оноотой дуусгав. 2002 онд тэд мөн ганц оноотойгоор хэсгийн тоглолтноос хасагдаж байсан. Түүнээс ялгаатай нь энэ удаа 1 гоол өрсөлдөгчийнхөө хаалганд хийж чадсан. Гэхдээ Францын баг энд 1 гоол хийх гэж ирсэн гэж үү? Мэдээж үгүй.
Ер нь энэ удаагийн ДАШТ-ийн булай нь Францын баг болж байх шиг. Багийн дотоод уур амьсгал, дэг журам, зохион байгуулалт гээд тэнд авах юм юу ч байхгүй. Н.Анелька нь дасгалжуулагчаа доромжилсны төлөө ДАШТ дуусаагүй байхад хөөгдсөн, П.Эвра ч Анелькаг өмөөрснөөс гадна фитнессийн дасгалжуулагчтайгаа муудалцсан, багаараа бэлтгэлээ өнжсөн, эцэст нь тэгээд хэсэгтээ сүүл мушгилаа.
Ингэх байсан юм бол Ирландийг юунд булхайцан байж хожив доо!
Мөн аль Евро-2008-ын дараа л Францын хөлбөмбөгийн холбоо Р. Доменекийг халсан бол дээр байж. Эсвэл ДАШТ-ын сорилгын бүтэлгүй эхлэлийнх нь дараа ч юм уу.Юутай ч Доменек одоо дахиж Францыг удирдахгүй. Лорен Блан шигшээг дасгалжуулах болж байгаа.
Карлос Алберто Паррейрагийн удирдсан Өмнөд Африкийн баг 4 оноотой болсон ч бөмбөгний харьцаагаар 3-р байр эзэллээ. Тэд -2 бол Мексик +1 байв.
Тоглолтын дараа хэн юу хэлэв?
Рэймон Доменек, Францын дасгалжуулагч
Бид сэтгэлээр унасан, уйтгартай байна… Энэ багт боломж бий. Намайг залгамжлах дасгалжуулагч болон Францын шигшээ багт амжилт хүсье. Шигшээгийн дасгалжуулагч байх үеүд маань сайхан байсан…Энд юу ч дуусаагүй, Францын баг хэзээ ч мөхөхгүй.
Карлос Алберто Паррейра, Өмнөд Африкийн дасгалжуулагч
Бидэнд боломж байлаа. Тоглолтын эхнээс аваад дуустал нь 90 минутын турш сайн тоглосон тоглогчдоороо би бахархаж байна…Тэднээр бүх эх орон нь бахархаж байгаа. Өмнөд Африкийн хөлбөмбөг энэ суурин суурилж хөгжих сайхан ирээдүйтэй гэдэгт итгэлтэй байна.
Флорен Малуда, Францын хагас хамгаалагч
Энэ бол шившиг. Гэхдээ тоглолтын өмнө юу болж байсныг бодолцвол бид энэ тоглолтонд ялвал гайхамшиг болох байлаа. Бидэнд хэсгийн тоглолтуудын турш зөв хандлага чиглэл байсангүй. Би бүх тоглогчдынхоо өмнөөс хүлцэл өчихийг хүсэж байна. Баг дотор хүйтэн хөндий байдал маш их байсан, энэ нь мэдээж чухал тоглолтонд бэлдэхэд саад болж байсан.
Франц — ӨАБНУ 1:2
Гоол: Малуда, 70 – Кумало, 20; Мфела, 37
Франц: Льорис, Санья, Скиллачи, Галлас, Клиши, А.Диарра (Гову, 82), Диаби, Гуркюфф, Рибери, Жиньяк (Малуда, 46), Сиссе (Анри, 55 – 5,5)
ӨАБНУ: Джозефс, Нгконгка (Гакса, 55), Мокуна, Кумало, Масилела, Сибайя, Кубони (Модисе, 78 ), Пинар, Тшабалала, Мфела, Паркер (Номвете, 68)
Шар хуудас: Диаби, 71
Улаан хуудас: Гуркюфф, 25
Шүүгч: Руис (Колумбия)
Блумфонтейн. “Фри Стэйт”. 39 415
“A” хэсэг.
| N | Баг | тт | хо | тн | хд | Б-х | Оноо |
| 1 | УРУГВАЙ | 3 | 2 | 1 | 0 | 4-0 | 7 |
| 2 | МЕКСИК | 3 | 1 | 1 | 1 | 3-2 | 4 |
| 3 | ӨАБНУ | 3 | 1 | 1 | 1 | 3-5 | 4 |
| 4 | ФРАНЦ | 3 | 0 | 1 | 2 | 1-4 | 1 |
loading...





Benzema, Nasri yavaagui n bolj shivshig boloh baij tegsnees dalain ereg deer amarsniigaa zol bolloo gej bodoh heregtei yum bna gainuud chin anhnaasaa dasgaljuulagchaa solii geed bhad henry-iin zuv baij domene bid chamaas zalhaj bna
loading...
hairan ch saihan bagiig iim bolgoh gej de..!!! ali deer l Dominekiig halahgui,,, franciin hul bumbugiin holboo buruutai baihaa..!! uridchilsan shatand bas yaj togolloo doo tegeed irelandiig yaj hojloo do… ene saihan bagiig zuv udirdaad zohion baiguulj chadsangui de..!!! buh shildeg toglogchid n menegerteigee haritsaa muudsan… tegeed anelka il gargasnaaraa huugdsun…!!! shivshig bolloo do gej
loading...
Анхнаасаа булхайгаар дэлхийн аваргын эрхээ авсан. Францын оронд Ирланд орох байсийн.
loading...
Буржгар цагаан толгойтой өвгөн л алаад хаячлаа. хайран залуус. Анелка явсан нь болсийн. ийм заваарсан юмыг хараагүй байсан нь дээр. Ер нь бол Франц биш Ирланд л тоглох байсныг Халбөмбөгийн бурхан тэнгэрийн гэсгээлээр харууллаа даа. Хамгийн сайхан энэ спортыг гутааж байгаа нэг дүрэм бол “талбай дээр шүүгч хаан” гэдэг нэг булай дүрэм байна шүү. Технологи хөгжсөн энэ сайхан үед үүнийг залруулж болмоор л юм. эсвэл энэ дүрэм хэн нэгэн мөнгөтэй эрхмүүдийн ашиг сонирхолд нийцэж байдаг юм болов уу
loading...
e abbidaliig tuvd togoluulah yum ene dasgaljuulagch… tavtai moril l blan benz nasri..
loading...
shuud togloj bhad bichleg uzeed yahiin bucaad nuguu bairnaasaa togloh yum uu ugui ene bol hulbumbug tasraltgui togloj tuuniig uzej nyervee barj haraaj bayarlaj bdag ene chin amid medremj tegeed l saihan bdag yumshd harin talbai deer 2 shuugch shuud shuuvel bas zugeer yum uu gej boddog yum. bichleg uzeed shuudeg sport uzej boliishd nba ene ter geed hulbumbug bol shaal uur shuu. odoo buruu shuugeed bj bgaa n l saihan bhgui yu daa
loading...
gehdee 10 ula baijij sain l togloj bsiihsdee. hichneen muu togloson ch ted chini france shuude .
loading...
sda yumaa. my ganc demjdeg bag shu de. iim ert hasagdah gej. odo dahiad 4 jil gedeg chini mash ih urt hugacaa sh de. ter boltol odogiin sn tamirchid hogshirood zarim ni zodog tailna. uneheer haramsaltai bn. shigshee bag denduu unaltand orjee. hezee neg zidane shig aguu holbombogchin garch irj france-g tsaash ni yavuulah boldoo.
loading...
Би одоо Францад очоод үхэх байхөө….kkkkkkkkkkkk
loading...
ӨАБНУ-iihan sain bailaa tedend olon goal hiih bolomj baisan france haramsaltai l bna daa
loading...