loading...
“А” хэсгийн нөгөө тоглолт Уругвай – Мексикийн хооронд болов. Аль нэг баг нь олон гоолоор хожчихгүй л бол 2-уулаа хэсгээс гарах боломжтой байсан бөгөөд Уругвай 1:0-ээр хожсоноор 1-ээр, Мексик 2-оор гарч байна. 1-ээр гарсан баг нь дараагийн буюу шөвгийн 16-д Аргентинаас зөрж, Нигери, БНСУ зэрэг харьцангуй боломжийн өрсөлдөгчтэй таарах тул тоглолт өрсөлдөөнтэй болсон.
2 багийн дасгалжуулагч 2-уул 4-3-3 схемээр тоглосон бөгөөд Мексикийн гараанд К.Бланко гарч, гэмтэлтэй К.Велаг орлосон байлаа.
Эхний үед багууд олон аюултай довтолгоог ээлж дараалан хийж байсан ч хараахан гоол хийж чадахгүй байв. Гэвч үе дуусахын алдад Э.Каванигийн оновчтой кроссийг Л.Саурес мөргөснөөр тоглолтын цорын ганц гоолыг хийжээ.
Завсарлагын үеэр Мексикийн багийнхан зэрэг явагдаж буй ӨАБНУ – Францын тоглолтын явцыг сонссон нь мэдээж. Тухайн үед ӨАБНУ 2:0-ээр хожиж байв. Энэ хэдий аюултай үр дүн биш байсан ч юмыг яаж мэдэхэв, ӨАБНУ дахиад 2 гоол хийчихвэл Мексик мултрах тул 2-р үеийн турш тэд довтолсон. Гэвч гоол хийж чадаагүй. Харин ч Уругвайн Лугано болон Форлан нар нэмж гоол хийх дөхсөн. Ингээд энэ тоглолт 1:0-ээр, Франц – ӨАБНУ 1:2-оор дууссанаар А хэсгийн тоглолтууд өндөрлөсөн болно.
Уругвай ийн 3 тоглож, 2 хожил, 1 тэнцээтэйгээр хэсгээ тэргүүлснээс гадна ДАШТ-д анх удаа 3 тоглолт дараалан хаалгандаа гоол алдсангүй.
Тоглолтын дараа хэн юу хэлэв?
Оскар Табарез, Уругвайн дасгалжуулагч
Уругвайн сүүлийн ДАШТ-д хэрхэн тоглосныг харгалзвал бид энд юу ч хийж чадахгүй. Гэвч одоо бол бид сэтгэл үнэхээр хангалуун байна. Эхний хэсэгт бид бүгдэд хэцүү өрсөлдөгч байлаа. Дараагийн шатанд манайхтай ямар баг таарах бол? Аргентин ч арай үгүй байх. Гэхдээ бага зэрэг хүлээж байя. Ямар ч байсан бид сайн ажиллалаа.
Хавьер Агирре, Мексикийн дасгалжуулагч
Баг өнөөдөр талбай дээр бага зэрэг түгшүүртэй тоглож байсан. Яагаад гэдгийг мэдэхгүй байна. Энэ тал дээр бид ажиллах ёстой. Бид тэнцээний төлөө тоглоогүй, хожлын төлөө л тоглосон. Гэхдээ өнөөдөр Уругвай хожих эрхтэй тоглолт гаргасан.
Диего Форлан, Уругвайн дасгалжуулагч
Хожсондоо сэтгэл хангалуун байна. Хэсгээ тэргүүлэх боллоо. Энэ аль ч талаараа амархан тоглолт байгаагүй. Мексик бөмбөгийг сайн хадгалж байсан. Аз болоход бид их зөв үед буюу завсарлагын өмнөхөн гоол хийж чадсан нь ач холбогдол ихтэй байлаа.
Мексик — Уругвай 0:1
Гоол: Суарес, 43
Мексика: О.Перес – 5,5, Осорио – 5,0, Морено – 5,5 (Кастро, 57 – 5,5), Родригес – 5,0, Сальсидо – 5,5, Маркес – 6,0, Торрадо – 5,5, Дос Сантос – 5,5, Гуардадо – 5,5 (Баррера, 46 – 5,5), Франко – 5,0, Бланко – 5,0 (Эрнандес, 63 – 5,5)
Уругвай: Муслера – 5,5, М.Перейра – 6,0, Викторино – 5,5, Лугано – 6,0, Фусиле – 6,0, Д.Перес – 5,5, Аревало – 5,5, А.Перейра – 5,5 (Скотти, 77 – 6,0), Форлан – 5,5, Суарес – 6,0 (А.Фернандес, 85), Кавани – 6,0
Шар хуудас: Эрнандес, 77; Кастро, 86 – Фусиле, 68
Шүүгч: Кашшаи (Унгар)
Рюстенбург. “Роял Бафокенг”. 33 425
“A” хэсэг.
| N | Баг | тт | хо | тн | хд | Б-х | Оноо |
| 1 | УРУГВАЙ | 3 | 2 | 1 | 0 | 4-0 | 7 |
| 2 | МЕКСИК | 3 | 1 | 1 | 1 | 3-2 | 4 |
| 3 | ӨАБНУ | 3 | 1 | 1 | 1 | 3-5 | 4 |
| 4 | ФРАНЦ | 3 | 0 | 1 | 2 | 1-4 | 1 |
loading...





Уругвай хэсэгтээ үнэхээр сайн тоглолоо. 1 ч бөмбөг алдаагүй гэдэг тун сайн үзүүлэлт шүү. Бас мексик ч гэсэн сайн байлаа. Энэхүү 2 баг үнэхээр гоё үзүүштэй сайхан тоглолт гаргаж байсанд нь баярлахын ялдамд хоёуланд цаашдын тоглолтонд амжилт хүсье!!!
Бас ӨАБНУ улс ч гэсэн сайхан тоглолт гаргасан шүү. Бусад африк тивийн төлөөлөгчдөө бодвол эмх цэгцтэй, цэвэрхэн, сайхан тоглолт гаргаж байлаа. За францтай ч юу ярихав дээ 2002 оны ДАШТ давтагдаж байх шив. Нөгөө хэн билээ Доменек билүү тэр нөхрийг хараал идэг. Уул нь францад найдлага тавьж байсан ч нэмэргүй хүүрнүүд байдаг байна.
loading...
urugvain shigshee dasgaljuulagch diego forlan genuu eniigee zasaachee ymar ineedtei haragdadgiin!!
loading...