loading...
Аргентиний шигшэээ хэсгийн 3 дахь ялалтаа Грекийн багаар авч итгэл төгс шөвгийн 16-д шалгарлаа. Хүчирхэг довтолгоонтой Аргентинчуудад эхний гоолыг хамгаалагч Мартин Демичелис авчирсан. Дараа нь Мессигийн гайхалтай цохилтыг Мартин Палермо нэмж багийнхаа ялалтыг баталгаажуулсан байна.
Өмнөд Солонгосыг ялсан бүрэлдэхүүнд Мара нилээд өөрчөлт хийж Диего Милито , Серхио Агуеро нарыг хамт талбайд гаргасан нь Грекийн хамгаалагчдын гол анхаарал мэдээж Месси рүү чиглэж байсан. Марадона Мессид итгэл хүлээлгэж байгаагаа илэрхийлж багийн ахлагчын туузыг зүүлгэсэн байлаа. Отто Реххагель энэ тоглолтонд нэг л зорилготой гарч ирсэн бөгөөд эцсээ хүртэл хамгаалж байгаад тоглолтыг дуусгах бодолтой байсан. Гэвч хэтэрхий хүчтэй Аргентиний довтолгоог 77 дахь минут хүртэл л барьж чадсан юм.
Серхио Агуеро 18 дахь минутад гайхалтай хууралтыг хийж Грекийн хаалга руу цохисон ч Александрос Цорвас амжилттай хаасан. Дараа нь Вероныг 30 орчим метрээс гүйцэтгэсэн алсын цохилтыг мөн л тэрээр амжилттай хаажээ.
Эхний үе дуусахаас 3 минутын өмнө Грекчүүд шуугиан тарьж болох байсан ч Самарасын цохилт хаалганы дээгүүр өнгөрсөн юм.
Хоёрдугаар үед Грекчүүдэд хүнд эхэллээ. Ердөө 10 минутын дотор тэд Георгиос Карагунис , Вассилис Торосиди, Костас Кацуранис нарыг бэртлийн улмаас алдсан. Ийнхүү тэдний төмөр мэт хамгаалалт сарниж эхэллээ.
68 дахь минутад Мессигийн аюултай чөлөөт цохилтыг хаалгач мөн аюулгүй болголоо.
24 жилийн тэртээ Диего Марадона яг энэ өдөр Английн хаалганд домогт зууны гоолоо оруулж байсан болохоор Мессиг тийм гоол оруулна гэж олон хүн найдаж байсан. Гэхдээ Месси бус Демичелис Аргентинчуудад хэрэгтэй гоолыг бэлэглэжээ. 77 дахь минутад Мессигийн гүйцэтгэсэн булангийн цохилтыг Демичелис мөргөсөн ч Милитогийн биед ойсон. Энэ үед дахин Демичелис нэмж тооны харьцааг нээжээ.

Удалгүй цаг дууасахаас 1 минутын өмнө Месси өөрийн бренд болсон хууралтаа хийж баруунаас орж ирсэн цохисон ч бас л Цорвас хаасан. Гэхдээ сэлгээгээр орж ирсэн Мартин Палермо зөв байрлалаа эзэлсэн байсан учраас нэмэлтийг хийж багийнхаа 2 дахь гоолыг оруулжээ.
Верон энэ тоглолтонд 98 удаа бөмбөгөнд хүрсэн бол Грекийн шилдэг 3 тоглогч нийлээд 97 удаа бөмбөгөнд хүрчээ. Ийнхүү уйтгартай хамгаалсан тактикаар голчлон тоглодог Грекийн баг хасагдаж Аргентинчууд хэсгээсээ нэгээр шалгарлаа. Шөвгийн 16-д тэдний дөрвөн жилийн өмнө оноолт таарч байсан Мексикийн баг хүлээж байна.
Дашрамд дурдахад Аргентин 15 удаа ДАШТ-д оролцохдоо ердөө 3 дахь удаагаа л хэсгийн 3 тоглолтондоо 3-ууланд нь хожлоо. Өмнө нь 1930 болон 1998 онуудад хэсэгтээ 100 хувийн амжилт үзүүлж байжээ.
| Полокване. “Питер Мокаба”. 38,891 үзэгч . Талбайн шүүгч - Равшан Ирматов (Узбекистан). |
|
| ГРЕК- АРГЕНТИН - 0:2 (0:0) | |
| |
|
| |
|
| Александрос Цорвас | Серхио Ромеро |
| Лукас Винтра | Николас Бурдиссо |
| Сотириос Кирьякос | Мартин Демичелис |
| Авраам Пападопулос | Николас Отаменди |
| Вассилис Торосидис (55) | Клементе Родригес |
| Александрос Циолис | Хуан Верон |
| Сократис Папастатопулос | Марио Болатти |
| Вангелис Морас | Макси Родригес (63) |
| Георгиос Карагунис (46) | Серхио Агуэро (77) |
| Костас Кацуранис (54) | Лионель Месси |
| Георгиос Самарас | Диего Милито (80) |
| Сэлгээ | |
| Никос Спиропулос, 46 | Анхель Ди Мария, 63 |
| Сотирис Нинис, 54 | Хавьер Пасторе, 77 |
| Христос Пацацоглу, 55 | Мартин Палермо, 80 |
| Шар хуудас | |
| Костас Кацуранис, 30 | Марио Болатти, 76 |
***
Тоглолтын статистик
Грек Аргентин
| 7(3) | Цохилт (хаалга руу) | 22(12) |
| 15 | Алдаа | 8 |
| 1 | Булангийн цохилт | 10 |
| 0 | Отон тоглолт | 2 |
| 33% | Бөмбөг эзэмшилт | 67% |
| 1 | Шар хуудас | 1 |
| 0 | Улаан хуудас | 0 |
| 9 | Хаалт | 0 |
loading...




champion boloh ni todorhoi bna. go go go argintina
loading...
77 дахь минутад Мессигийн гүйцэтгэсэн буланг Милито хаалга цохисон ч Цорвас хааж чадлаа. Ойж ирсэн бөмбөгийг Демичелис нэмж тооны харьцааг нээсэн юм
Ene heseg joohon hudlaa baina daa, Demichelis ehleed tsohihod Milito urduur ni orj teegelsen shdee, dahij nemelt hiij gooldson.
loading...
boljee bolj Grek metiin teneg uzuushgui toglolttoi bag zailuul taarah bsiin
loading...