Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Тоглолт №36. Хожлоос дутахгүй тэнцээ (БНСУ 2:2 Нигери)

GD Star Rating
loading...

Өмнөд Солонгосын баг Нигеритэй 2:2-оор тэнцсэнээр шөвгийн 16-д тоглох эрх авлаа. Тэд тун азтай байв. Нигери тоглолтын турш олон гоолын момент гаргасан ч 2-ыг нь л ашигласан. Хэрэв Нигери нэмээд 1 гоол хийсэн л бол 3 багийн оноо тэнцэж, бөмбөгний харьцаагаар Нигери дараагийн шатанд шалгарах байлаа.

Нигерит хожил л хэрэгтэй байсан тул дасгалжуулагч Ларс Лагербак довтолгооны 4 тоглогчийг, түүний дотор Нванкво Кануг гараанд гаргасан байв. Лагербакийн тактик үр дүнгээ өгч, Нигери 12 дахь минутанд гоол хийн тэргүүлэл авсан. Одиа баруун жигүүрт хурд хийн кросс хаяхад Калу Уче амжилттай цохьсон юм.

Гоол хийсэн ч Нигери довтолгоогоо үргэлжлүүлсээр байсан бөгөөд 36 дахь минутанд мөнөөх Уче дахин гоол хийх дөхсөн. Гэвч Солонгос бараг анхны цохилтоо л гоол болгожээ. 38 дахь минутанд Ки Сун Ёны чөлөөт цохилтыг Ли Чун Со гүйцээсэн юм. Түүгээр зогсохгүй 2-р үе эхлээд 4 минут өнгөрч байхад Пак Чу Ён чөлөөт цохилтоос багийнхаа 2 дахь гоолыг хийжээ. Грек л Аргентинийг хожчихгүй бол Солонгос тэнцэхэд л дараагийн шатанд шалгарах боломжтой байсан.

Солонгосын фэнүүд 2002 онд баярлалдаж байсан шигээ байх үед Якубу тэднийг чимээгүй болгосон. 59 дэх минутанд түүнд гоол хийх том боломж гарсан ч Чо Ён Хюн сүүлийн мөчид такл хийж чаджээ.  Мөнөөх Якубу 66 дахь минутанд бүр ч том боломж алдсан бөгөөд хаалганы яг өмнө бөмбөгөнд хүрээд л шахуу гоол хийх тохиолдолд бөмбөгийг хаалганы хажуугаар цохиж “чадсан”. Мэргэжлийн тоглогч хүн ийм боломжийг алдана гэдэг байж боломгүй.

Яахав 69 дэх минутанд тэр торгуулийн цохилтоор тэнцээний гоол хийсэн л дээ. Гэхдээ тэдэнд тэнцээ биш, хожил л хэрэгтэй байлаа.

Сэлгээгээр талбайд гарсан О.Мартинс бас нэг гоолын боломжийг алдсан. Нигери уг нь хэсгийн 3 тоглолтондоо 3-ууланд нь боломжийн тоглосон ч ердөө ганц оноотой салж байна.

Ингээд Солонгосын багийг аз ивээсээр тоглолт тэнцээгээр дууссанаар тэд хэсгээсээ 2-оор шалгарлаа. Тэд 6-р сарын 26-нд Уругвайн багтай 8-д үлдэхийн төлөө тоглоно.

Солонгосууд өмнө нь ганц удаа буюу 2002 онд нутагтаа болсон ДАШТ-д л тэд хэсгийн тоглолтыг давж байсан түүхтэй.

Тоглолтын дараа хэн юу хэлэв?

Ху Жун-Мо, БНСУ-ын дасгалжуулагч
Бид эрт гоол алдвал хэцүү байдалд орно гэдгийг мэдэж байсан. Гэвч тоглогчдын маань эрч сайн байлаа. Азийн хөлбөмбөг сайжирч байна, гэхдээ бид болон дэлхийн бусад улсуудын хөлбөмбөгийн хөгжлийн хооронд зай завсар байсаар байгаа. Бид хичээж зүтгэж хөдөлмөрлөж тэрхүү зайг байхгүй болгоно.

Пак Жи Сун, БНСУ хагас хамгаалагч, “Budweiser Man of the Match
16-д шалгарна гэдэг ямар хэцүүг би мэднэ. Солонгосын хөлбөмбөг яаж хөгжиж байгааг харж байна. Бид ямар ч байсан эхний зорилгоо биелүүллээ, одоо дараагийн зорилгынхоо төлөө, дахин нэг хожлын төлөө.

Нигери — БНСУ 2:2

Гоол: Уче, 12; Айегбени, 69-пен – Ли Чун Су, 38; Пак Чу Юн, 49

Нигери: Эньеама, Одиа, Йобо (Эчеиджиле, 46), Шитту, Афолаби, Юссуф, Этуху, Кану (Мартинс, 57), Уче, Айегбени (Обинна, 70), Обаси
БНСУ: Чун Сун Рён, Ча Ду Ри, Чо Ён Хюн, Ли Чун Су, Ли Юн Пё, Ли Чун Ён, Ким Чун Ву, Ки Сун Ён (Ким Чжэ Сун, 87), Пак Чи Сун0, Ём Ки Хун (Ким Нам Иль, 64), Пак Чу Юн (Ким Дон Чин, 90)

Шар хуудас: Эньеама, 31; Обаси, 37; Юссуф, 42 – Ким Нам Иль, 68
Шүүгч: Бенкеренса (Португал)
Дурбан. “Дурбан”. 61 874

В” хэсэг.

N Баг тт хо тн хд Б-х Оноо
1 АРГЕНТИН 3 3 0 0 7-1 9
2 БНСУ 3 1 1 1 5-6 4
3 ГРЕК 3 1 0 2 2-5 3
4 НИГЕРИ 3 0 1 2 3-5 1
GD Star Rating
loading...
Тоглолт №36. Хожлоос дутахгүй тэнцээ (БНСУ 2:2 Нигери), 10.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. ed says:

    wow Solongoschuudaa Uruguai-g xojno bz dee?

    GD Star Rating
    loading...
  2. eee says:

    ooooooo zailaa ter nigerie neg gaol aldsan yu veeeee sdaaaaaa

    GD Star Rating
    loading...
  3. erka23 says:

    azgui nigeria estoi azgui ter yokuba ymar saihan bolomjoo aldavaa?hankuk nar aimar aztai bna.gexdee 16/1-d az tus bolj chadaxgui l bolob uu?

    GD Star Rating
    loading...
  4. buya says:

    za yahav sn ch muu ch , muu so maani 16-d garaad irlee . za za amjilt

    GD Star Rating
    loading...
  5. LFC says:

    1/8 shigsheed uruguay-g yalaad 1/4-d uldeerei tegj 2002 onii neree ceverleerei gej hankuk nart husii dee ternees caash demii biz dee. erka 16/1 bish 1/8 gedeg yum shuu medej avaarai

    GD Star Rating
    loading...
  6. ezen haan says:

    so sdakuud aztai bailaa yakubu kaita gej 2 sda nigeriig allaadaa.unuu oroi angli shaalguulasai

    GD Star Rating
    loading...
  7. Gold says:

    Хэдий Солонгосчууд илүү байж чадаагүй ч тэдний дайчин байдал надад таалагдлаа. Уг илт довтолгоо алдаад эхэлсэн баг нэг л сулбагар байдаг атал тэд эсрэгээрээ цөөхөн довтолгооноосоо гоал босгож чадаж байна гэдэг маш том давуу тал.
    Би уг нь Нигеийг гарчхаасай гэж хүсч байлаа. Гэвч хүсэл болгонд хясал байха юм даа. Гэхдээ ДАШТ бүр мөсөн дуусч байгаа биш дээ.Нигерчүүдийг олон олон ДАШТ хүлээж буй.

    GD Star Rating
    loading...
  8. Turuu says:

    Az gdg sportiin neg heseg yum daa. Muusain solongoschuud odoo boloo blgui de.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: