loading...
ДАШТ– мэргэн буучдын жагсаалтанд дээгүүр бичигдэж байгаа Луйс Фабианог энэ удаагийн зочноороо урьж байна. SN та бүхэнд ДАШТ-д оролцож буй багуудын нэг нэг тоглогчдын ярилцлагыг хүргэж байгаа билээ.
Фабиано Испаний Севилья багт 2005 оноос тоглож байгаа бөгөөд Бразилийн шигшээ багт 2003 онд анх дуудагдсан юм.
Энэ дэлхийн аваргаас та юу хүлээж байна ?
Миний хүсэл бол үргэлж шилдэг нь байх. Би шилдэг тоглолтыг үзүүлж Бразилийг дэлхийн аваргад түрүүлүүлэхийг хүсэж байна.
Сүүлийн хэдэн жилийн гайхалтай формын чинь талаар ярилцья, юу таныг Бразилийн төлөө ингэж сайн тоглоход туслав ?
Надад дасгалжуулагч болон бусад залуус итгэж байсан учраас л би ингэж сайн тоглосон байх. Энэ бол хамгийн чухал шалтгаан. Би гоол оруулахад хэрэгтэй урам зориг, итгэлийг олж чадаг учраас тэдгэр амжилтыг үзүүлсэн гэж боддог.
Гэхдээ 2007 он хүртэл та шигшээ багт байр сууриа олж чадаагүй шүү дээ. Энэ цаг хугацааг алдаагүй бол гэж бодогддог уу ?
Таны хэлж байгаа шиг тийм их цаг хугацаа алдсан гэж бодохгүй байна. 2007 он хүртэл би өөрийгөө нээж чадаагүй гэдэг нь үнэн боловч, бүх зүйл яг зөв цагт өрнөсөн. 2007 он бол өөрийгөө харуулж шигшээ багт багтахад яг тохирсон жил байсан. Тийм болохоор өнгөрсөн цаг хугацааны талаар би нэг их боддоггүй. Зөвхөн шигшээ багтайгаа хамт сайн тоглож цом шагнал хүртэхийг л хүсэж мөрөөддөг.
Та тэгээд яаж энэ амжилтанд хүрвээ. урд шугаманд хэн нэгэнтэй хамтрахыг илүүд үздэг үү, эсвэл ганцаараа бүхнийг хийх дуртай юу ?
Дунгагийн Бразил хамгаалалтдаа түлхүү анхаарч байна гэж хүмүүс ярьж байна. Энэ талаар ?
Би үүнтэй чинь санал нийлэхгүй байна. Манайхан үргэлж бөмбөгийг илүү эзэмшиж, тоглолт болгонд урагшаа довтлохыг илүүд үздэг. Гэхдээ мэдээж хамгаалахгүй бол ямар ч аюул ирж болохыг үгүйсгэх аргагүй шүү дээ. Хамгаалах бол хөлбөмбөгийн нэг хэсэг.
ДАШТ-ий финалд гоол оруулна гэж мөрөөдөж байв уу ?
Тэгэхээр ийм байна. Миний хамгийн том мөрөөдөл бол Бразилтай хамт ДАШТ-д түрүүлэх. Тийм болохоор финалд гоол оруулахыг мэдээж хүсэж байна.
Хэрвээ энэ хоёрын аль нэгийг сонго гэвэл би финалд гоолдох бус ДАШТ-д түрүүлэхийг л илүүд үзнэ. Ийм л байна даа.
Өнгөрсөн жил Өмнөд Африкт Тив хоорондын цомд оролцсон туршлага хэр их хэрэг болж байна. Цэнгэлдэх хөгжөөн дэмжигчдээс юуг илүүтэй хүсэж байв ?
Тив хоорондын цомд оролцсоноор бид Өмнөд Африкийн цаг уур, ард түмэн гээд олон зүйлийг мэдэж авсан. Бидний анхны сэтгэгдэл их өндөр байсан шүү. Цэнгэлдэхүүд, бэлтгэлийн бааз өндөр түвшинд байж фенүд халуун дотно угтахыг л хүсэн хүлээж байн даа.
Энэ ДАШТ-с хамгийн их хүсэж байгаа зүйл юу байна.
Цом. Мэдээж хэрэг ДАШТ-ий цом. Оруулсан гоол болгон маань энэ амжилтанд тус болвол бүр илүү сэтгэл хангалуун байх болно.
Ямар багуудаас хамгийн их айж байна, яагаад ?
Олон багууд байгаа л даа. Гэхдээ Испанийг хамгийн эхэнд нь тавья. Яагаад гэвэл тэд хамгийн хүчтэй бас үзүүштэй хөлбөмбөгийг үзүүлж байгаа. Англи дараачийнх нь. Мөн Герман, Итали гээд байнга фаворит болдог багуудыг ч мартаж болохгүй л дээ.
loading...




2010 оны Дэлхийн аваргад оролцох
Зааны Ясан эрэг
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын нэртэйгээ өмсгөлүүд хямд үнээр ирлээ. 9975-7810 adidas, nike, umbro, puma
loading...