Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Сур » Буриад сур харваа явагдлаа

GD Star Rating
loading...

Үндэсний спортын 4-р их наадмын халх сурын харваа өнгөрөгч даваа гарагт өндөрлөж буриад сурын харава залгуулаад явагдаж өчигдөр мэргэнүүдээ тодруулсан бол залгуулаад үндэсний сурын талбайд урианхай харваа эхэллээ. Буриад сурын харваанд хөдөө орон нутгийн Увс, Булган аймгаас бусад 19 аймгийн 170 гаруй харваачид цэц мэргэнэээ сорилоо.  Харваанд алтан медалийг Алдар спорт хороо хүртсэн бол мөнгөн медалийг Дорноговь аймгийн харваачид хүртэж Дорнод аймгийн “Адуун чулуу”-ны баг, Орхон аймгийн харваачид удааллаа.

Удахгүй улсын их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан харваачид тэмцээнээ өндөрлөсний дараа буюу 3 хоногийн дараа нэг гал болон наадмын бэлтгэлдээ гарах юм байна. Мөн буриад сурын харваанаас ирэх 07-р сарын 21-23ны өдрүүдэд “Алтаргана” буриад сурын харвааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тус харваанд одоогийн байдлаар ОХУ-аас 7 баг, ӨМӨЗО-ноос 1-2 баг оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Харин манай улс зохион багйуулагч орны хувьд улсаа төлөөлөн “Алтаргана” буриад сурын харваанд 1, 2-р багийг оролцуулахаар төлөвлөн бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм байна.

GD Star Rating
loading...
Буриад сур харваа явагдлаа, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: