loading...
Италийн шигшээ багийн ахлагч Фабио Каннаварогийн ярилцлагыг сонирхуулья. Шинэ Зеландтай хийсэн тоглолтонд Канна болчимгүй алдаа хийж багаа хөөдсөн ч фенүүд нь түүнийг дахин цом өргөнө гэдэгт итгэсэм хэвээр байна. Өнөөдөр Италичууд хэсгийн сүүлийн тоглолтоо Словакын багтай хийх билээ.
Германд цом хүртсэнээс хойш дөрвөн жил өнгөрчээ. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцаач ?
Бүх зүйл үнэхээр гайхалтай байсан л даа. Би шагналын тавцанд гараанд цомыг яг л Кафу 2002 онд өргөсөн шиг өргөхийг хүсэж байсан юм. Жижигхэн ширээн дээр гараад багийнхандаа ”Алив намайг барихгүй бол би унаад бүх дэлхийн өмнө эвгүй байдалд орно шүү” гэж хэлсэн юм. Цом өргөж байгаа зургийг харах юм бол бүгдээрээ ширээнээс барьчихсан байгаа.
Тэр жилийн ДАШТ-д түрүүлсэн баг ер нь яаж бүрэлдсэн бэ ?
Энэ багийн нэг хэсэг болж байж л үүнийг ойлгох байх. Нэг нэгнээ ойлгодог, хэцүү үед тусладаг тэр гайхалтай хамт олон хоёр жилийн дотор бүрэлдсэн гэж би боддог. Та нар итгэхгүй байх л даа. Гэхдээ тэр 40 хоногт (2006 оны ДАШТ) бид үнэхээр хөгжилтэй байсан шүү.
Энэ ялалт Италийн хөлбөмбөгийн хээл хахуулийн хэрэг хэр нөлөөлсөн бол ?
Бидний ялалт бүх үймээн самуун, үйл ойлголцлыг үгүй хийсэн гэхэд болно. Манай багийн тоглогчдын хувийн үүрэг, ур чадвар Европдаа хамгийн шилдэг нь байсан. Буффон, Неста, Тотти, Дель Пьеро, Пирло, Замбротта гээд л . Гэхдээ бид зарим тэмцээнд хангалттай байж чадаагүй л дээ. Евро 2000 тэмцээнд цомыг Роттердамаас эх орондоо авчрах л байсан юм.
ДАШТ-ий финалын өмнөх шөнийг яаж өнгөрүүлсэн бэ. Амьдралынхаа хамгийн чухал тоглолтын өмнө ?
Би зочид буудлынхаа өрөөгөөр холхиод л байсан. Хэн ч тэр шөнө унтаж чадаагүй л дээ. Яквинта, Матерацци гээд бүгд л маш их догдолсон байсан. Тэгээд би ”За за наргиж ханалаа. Би явж унтлаа” гэж хэлэхэд тэд намайг унтаж чадна гэдэгт эргэлзсэн байдалтай харж байсан. Ер нь би том тоглолтын өмнө би их тайван байж чаддаг л даа. Хэн ч намайг сандаргаж чадахгүй.
Унтах гэснээс та нээрээ Дэлхийн аваргын цомыг өвөртөлж унтсан юм уу ?
Тийм ээ би тэрнийг унтлагын өрөөндөө авчирсан. Тэгээд охинтойгоо хамт цомыг тэврээд л унтсандаа.
Энэ жил тэгвэл ДАШТ-д түрүүлж дахин цомыг өвөртөлж чадах уу ?
Их олон зүйл өөрчлөгджээ. Сэтгэл санаа байгаа орчин нөхцөл гээд олон хэцүү асуудал байна. Өмнөд Африкт их хүйтэн байна. Бас далайн түвшнээс дээш олон янзын өндөрт тоглолтууд болно.
Италичуудыг ДАШТ-д түрүүлэхэд хэтэрхий хөгшдөнө гэж байгаа хүмүүст хандаж юу гэмээр байна ?
Хэрвээ ирэх тоглолтуудад бид сайн тоглож чадахгүй бол хөгшин хамгаалагчдын алдаа гэсэн үг биш. Бид хэзээнээс итгэлтай найдвартай туршлагыг илүүд үзсээр ирсэн.
Бидний ихэнхи нь 30 гарсан ч гэсэн цааш нэг их ядралгүй ДАШТ-д шалгарсан л байгаа биздээ. Энэ чинь ямар 50 тоглолт хийдэг лиг биш, биеийн хүчний шаардлагууд заавал өндөр байх шаардлагагүй шүү дээ. ДАШТ-д долоон тоглолтод л хичээж чадвал цом чинийх. Ийм л байна даа.
Тэгвэл танай залуу тоглогчдын хувьд
Хийх зүйлээ мэдэж байхад л тэдэнд асуудал тулгарахгүй Залуу ч гэсэн манайхан хэзээ ч санаа зовниж сандарч байгаагүй. Клубтээ хуримтлуулсан туршлага үүнд тусалсан байх л даа.
Юу гэсэн үг вэ ?
Жишээлбэл би залуудаа хувцас солих өрөөнд ямар нэг юм хэлмээр байвал гараа өргөдөг байсан. Одоо бол харин залууст учрах дарамт харьцангуй бага болсон шүү дээ.
Шинээр шигшээд багтсан Бонуччи, Росси гэсэн тоглогчид таныг Ах аа, эсвэл ноёнтоон гэж дуудаж байсан уу ?
Хэрвээ дараагийн удаа тэгэх гэж оролдох юм бол гэртээ үлдэх байлгүй. Гэхдээ залуус өсөн дэвжиж байгаа учраас нэг их дарамтлаад байх шаардлагагүй л дээ.
Харин Капеллог та ”ноён” гэж дуудах ёстой байх. Тэр Английг хэр амжилтанд хүргэх бол ?
Өөрсдийгөө бүхнээс дээгүүр гэж боддог оронд очоод амжилт гаргаж байгаад нь би Капеллод баяртай байдаг. Англичууд өөрсдийн бардам зангаасаа ухарч манай дасгалжуулагчыг дуудаж байнаа аа гэдэг чинь манай соёл уламжлал илүү байна гэсэн үг. Капелло ажлаа маш том давуу байдалтай эхэлсэн болохоор бусад багуудыг сандаргаж чадна байх. Итали дасгалжуулагчын ур чадвараас гадна Англичуудад ялан дийлэх их хүсэл эрмэлзлэл бий. Лампард, Жеррард, Терри гээд л . Бүгд л Өмнөд Африкт ялахын тулд зочилж байгаа.
Англи – Итали финалд үлдээд. Танайх түрүүлбэл ямар бол ?
Хоёр дахиад түрүүлнэ гэж үү. Наадах чинь солиотой мөрөөдөл байна. Ямар ч ахлагч цомыг 2 дахиа өргөж чадна гэж би бодохгүй байна.
Хэрвээ тэгж чадвал та аз жаргалтайгаар зодог тайлна биздээ ?
Хоёр ДАШТ-ий цомтой бол уу ? Мэдээж. Үүний төлөө би өдөр болгон бэлтгэл хийж хичээж байгаа. Яагаад гэвэл 2006 оны түрүү бидэнд заавал ялах, аваргаа хамгаалах шаардлага хүлээлгэж байна.
loading...




Урагшаа Аззуричуудаа тар чадышдээ
loading...
italchuud laanaa . gehdee finald brazild husuulana , tegsen ch gesen goy amjilt bizdee….
loading...
tanai italy chin 0-1 hojigdoj bn daaaa hahaha
loading...