loading...
Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-ийн 5.2, 7.1 дэх заалт, Засгийн газрын 2004 оны 163 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 28 дахь заалт, Засгийн газрын 2009 оны 211 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Тамирчдын өдөр, Олимпийн өдөр”, Монголын үндэсний спортын IY их наадмын хаалтын ажиллагааг энэ сарын 25-ны өдөр буюу баасан гарагт зохион байгуулахын зэрэгцээ тамирчидын баярын өдрийг Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Монголын “Тамирчдын өдөр, Олимпийн өдөр”-т зориулсан арга хэмжээг баасан гарагт 12-13 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулах бөгөөд арга хэмжээнд ахмад тамирчид спортын үе үеийн алдартнууд оролцох юм байна. Тус өдөрлөгийн үйл ажиллагааны дараа “Тамирчдын урлагийн тоглолт, Үндэсний спортын IY их эаадмын хаалтын ажиллагааны тамирчдын урлагын концертыг УДЭТ-т зохион байгуулахнээ. Монголын үндэсний спортын IY их наадам орон даяар явагдаж 600.000 гаруй тамирчид идэвхитэй оролцож аймаг, дүүргээс шалгарсан тамирчид нийслэлд үндэсний спотын төрлөөр өрсөлдөж байна.
Тамирчдын баярын өдөрт Засгийн газраас баталж өгсөн 336 сая 800,000 төгрөгний шагналыг үндэснйи спортын наадамд амжилттай оролцосн тамирчдыг шагнаж урамшуулахын зэрэгцээ спортын цол зэргийг мөн тамирчдад , улсын болон ОУ-ын шүүгч нарт гардуулан өгөх юм байна.
Түүнчлэн МУ-ын Ерөнхийлөгчийн тогтоол гарсны дагуу БТСГ-аас орон даяар хүн амын бие бялдрын хөгжлийн сорил авсан бөгөөд сорилд 7-64 насны 68763 хүн хамрагдаж нийт хүн амын 30,7 хувь нь тус сорилд орсон байна. Мөн баасан гарагт болох арга хэмжээний үеэр МУ-ын Ерөнхийлөгчийн Сорилд амжилттай оролцсон гэр бүл, хувь хүмүүс, албан байгууллагыг шагнаж урамшуулах юм байна.
loading...



