Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Тоглолт №37. Англичууд дараагийн шатанд (Словен 0 : 1 Англи)

GD Star Rating
loading...

Жермэйн Дефо Англичуудад хэрэгтэй байсан 3 онооны үнэ цэнэтэй гоолыг оруулж шигшээ багаа хасагдах шатанд шалгарууллаа. Тоглолтын 23 дахь минутад Милнерийн жигүүрээс өгсөн хөндлөн дамжуулалтыг Тоттенхэмийн довтлогч чулуу болгож Гурван Арслангуудад хожлыг бэлэглэжээ.

Фабио Капелло Эмиль Хэскэйг сэлгээнд суулгаж Дефог талбайд гаргасан нь ийнхүү үр дүнд хүрлээ. Алжиртай хийсэн тоглолтод шар хуудас хүртсэн Жэйми Каррагер торгуулийн улмаас талбайд гарсангүй. Түүний оронд Матью Апсон талбайд гарч, мөн Аарон Ленноны оронд Милнер тоглосон.

Милнерийг гараанд гаргахад эргэлзэх хүмүүс цөөнгүй байсан. Ялангуяа тоглолтын эхэнд түүний дамжуулалтыг хэтэрхий өндөр явж, оновчгүй болох үед зарим нэг Английн фенүүд Капеллог шүүмжилж байсан байх. Гэхдээ 23 дахь минутад тэр яг л өгөх ёстой цэгтээ дамжуулж, Дефо ч хийх ёстой зүйлээ хийсэн. Тоттенхэмд байхдаа иймэрхүүг гоолыг олон удаа оруулж байсан түүний хувьд карьерийнх нь хамгийн чухал гоолд энэ зүй ёсоор тооцогдох биз ээ.Дефо Английн төлөө нийт 12 дахь гоолоо оруулж байна. Гэхдээ тоглолтын гоолын салхийг хагалж байгаа нь 2 дахь удаагаа аж.

Эхний гоолыг оруулсны дараа Англичуудын зовнил алга болж тун тайван, өөртөө итгэлтэй тоглож эхэлсэн. Өмнөх тоглолтуудад үзүүлж байсан итгэлгүй, сулбагар Англи алга болж үзэгчдийн хүсэн хүлээж байсан тэр жинхэнэ Английн тоглолт эргэн сэргэлээ.

Англичууд гол найдвар гэж ДАШТ-ий өмнө нэрлэгдэж байсан Рүүни энэ тулаанд тийм ч сайн байж чадсангүй. 58 дахь минутад хаалгачын эсрэг нэгээр тулсан ч өөрийгөө отонд орсон гэж бодсон уу тун итгэлтэй цохилт гүйцэтгэж шон оносон. Үүнээс өмнө Жон Терригийн аюултай мөргөлтийг Ханданович гайхалтай хааж Словенийг авраад байсан. Ингээд 72 дахь минутад Капелло бөмбөгөө эзэмшилтээ сайжруулахын тулд Рүүниг суулгаж Жо Коулыг талбайд гаргалаа.
Хэдийгээр хүн ам, эдийн засаг гээд бүх зүйлээрээ энэ хоёр орон харьцуулашгүй ялгаатай ч ногоон талбай дээр ялгаагүй эн тэнцээ өрсөлдөж байсан гэхэд болно. Дашрам дурьдахад Словен ердөө 2 сая хүн амтай орон билээ. Словений довтолгооны гол цөм болж хоёр ч удаа Жэймстэй халз тулаад амжсан Бирша 79 дэх минутад бөмбөгөнд гар хүрч шар хуудсаар торгууллаа.

Тоглoлтын шүгэл дуугарахаас өмнө Англичууд бага зэрэг сандарсныг эс тооцвол өөр алдаа тэд гаргасангүй. Ямар ч байсан Гурван арслангууд шөвгийн 16-д шалгарч чадлаа. Гэхдээ тэд энэ шатанд хүчирэг Германы багтай тоглоно гэдгийг мартаж болохгүй.

Тоглолтын дараа Капелло ”Рүүниг суулгасан шалтгаан нь түүний шагай бага зэргийн асуудалтай байсан юм. Ямар нэгэн эрсдэл хийх нь миний төлөвлөгөө биш. Тиймээс дараагийн тоглолтонд түүнийг нөөсөн юм. Энэ тоглолтонд манайх өмнөхөөсөө илт сайжирсан байсан. Одоо хэсгийн шатны хямралыг мартаад хасагдах шатанд гол анхаарлаа хандуулна” гэжээ.

. Порт-Элизабет. “Нельсон Мандела Бэй”. 36,893 тоглогч .
Талбайн шүүгч - Вольфганг Штарк (Герман).
СЛОВЕН – АНГЛИ- 0:1 (0:1)
Дефо, 23 (0:1).
Словен Англи
Самир Ханданович Дэйвид Жеймс
Мишо Бречко Глен Жонсон
Марко Шулер Мэтью Апсон
Бостьян Цесар Жон Терри
Боян Йокич Эшли Коул
Вальтер Бирша Стивен Жеррард
Роберт Корен Гарет Бэрри
Александр Радосавлевич Франк Лэмпард
Андраж Кирм (79) Жеймс Милнер
Златан Любиянкич (62) Уйэн Руни (72)
Миливое Новакович Жермейн Дефо (86)
Сэлгээ
Златко Дедич, 62 Жо Коул, 72
Тим Матавж, 79 Эмиль Хески, 86
Шар хуудас
Боян Йокич, 40 Глен Жонсон, 48
Вальтер Бирша, 79
Златко Дедич, 81

C ХЭСЭГ

# Баг Т/Т Х Т Хж +/- Оноо
1 АНУ 3 1 2 0 4-3 5
2 АНГЛИ 3 1 2 0 2-1 5
3 СЛОВЕН 3 1 1 1 3-3 4
4 АЛЖИР 3 0 1 2 0-2 1

***

C ХЭСЭГ

# Баг Т/Т Х Т Хж +/- Оноо
1 АНУ 3 1 2 0 4-3 5
2 АНГЛИ 3 1 2 0 2-1 5
3 СЛОВЕН 3 1 1 1 3-3 4
4 АЛЖИР 3 0 1 2 0-2 1
GD Star Rating
loading...
Тоглолт №37. Англичууд дараагийн шатанд (Словен 0 : 1 Англи) , 9.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. амка says:

    Англи 1-р гарч байж аварга болох мөрөөдлөө биелүүлэх байсан юм, Одоо 2-р гарсан юм чинь 16-т Герман, 8-т Аргентин 4-т, Испани гэх мэтээр хүлээж байхад барах уу,,,

    GD Star Rating
    loading...
  2. tseenee says:

    Руни үнэхээр урам хугаллаа . гэхдээ харж л байя. Герман Англи хоёрын аль нэг нь хасагдах болж байгаа нь тун харамсалтай

    GD Star Rating
    loading...
  3. Aldaraa says:

    Defoe gaihaltai blaa Rooney jaahan azgui bna odoo goaldaad ehleh yum bol ch duusganaa 1/8-d Germantei taarsan yunaas emeehev avraga avah gj bgaa bagt ert oroin yamar yalgaa bnaa zamdaa taarsan bugdiin archaad ungruh blguidee
    GOOD LUCK ENGLAND

    GD Star Rating
    loading...
  4. Zorigoo says:

    Bi uneheer bayartai bna. Yg l yaj togloh ystoi tuugeeree l togloson Englandchuud. Gedheedovtolgoonii togsgol l jaahan asuudaltai haragdaj blee. hasagdah shatand nuh hymralaa martaad saihan toglolt uzuuleesei gj husie.

    GD Star Rating
    loading...
  5. dagvaa says:

    england omnoh 2 togloltoosoo shal oor saijirsan toglolt uzuullee onoodor.germany giin esreg
    w.rooney
    j.cole j.milner
    s.gerard f.lampard
    b.barry
    a.cole g.johnson
    j.terry j.carragher
    d.james

    iim formationaar togolbol easy yalnadaa. rooney will score believe me

    GD Star Rating
    loading...
  6. blue son says:

    terry unexeer sn blaa unuudur .3 -n togloltond 1 gool aldsan not bad. england defence so good,german england penalty-gaas shiidex bxaa

    GD Star Rating
    loading...
  7. sup23 says:

    green aldaa gargaagui bol neg ch goal aldahgui tsoriin gants bag ni baih blaa hsde

    GD Star Rating
    loading...
  8. The Chelsea says:

    Рүүни бүр суучихжээ. Сэрийн хэлдэг үнэн л юм даа. Уул нь яаж ийгээд сэргэчихвэл… Хэцүүхэн учраанууд хүлээж байна даа.

    GD Star Rating
    loading...
  9. sunny says:

    sup23 yu balairaad bn a. gants gool aldaagui uragwai bn. bas neg goal aldsan argetina, german bna. togloogui zunduu group-uud bn. PL –iin suganuud dandaa uursdiigee huurgej bh yum.

    GD Star Rating
    loading...
  10. Za yadag ch bsan hesgeesen garsan odoo l yu chaddag ymar gedgee l haruulah uldlee.Дефо g ali deerees l garaand gargah baisiin odoo garaand garaad taliin neg taraana gedegt naidaj bna.Terry tei yrih ym bhq gants terry ch bish angiliin hamgaalalt sain bailaa.Yu boloh ni uu harjil baiy uragshaa England

    GD Star Rating
    loading...
  11. red says:

    Terry xamgiin shildgiin shildeg bailaa. Ene togloltiin gol baatar. Bravo, cool Terry Terry

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: