loading...
‘Америкчуудыг бурхан ивээг” гэж Яанкууд өөрсдөө хэлэх дуртай. Тэгвэл хэсгийн сүүлийн тоглолтонд үнэхээр л бурхан тэднийг ивээжээ. Цаг дуусах мөч хүртэл Америкчууд шөвгийн 16-д шалгарах найдвар тун бага байлаа. Гэвч Яанкуудын супер од Лэндон Донован гоол оруулж багаа дараагийн шатанд үлдээж байна. Нэг талаараа энэ үр дүн шударга гэж хэлж болох. Учир нь тоглолтын эхэнд Америкчуудын нэг гоолыг шүүгч алдаа гаргаж отон гэж үзсэн юм. Алжирчууд хэдийгээр ялагдсан ч гэсэн тун сайн тоглосныг нь дурьдах хэрэгтэй. Цаг дуусах мөчид багийн ахлагч Антар Яхья нь хөөгдөж хүн дутуу тэд тулааныг дуусгасан.
Цөлийн үнэгнүүд хожсон ч гэсэн өөрсдийгөө хасагдах шатад үлдэх боломж бага гэдгээ мэдэж байсан. Гэхдээ ДАШТ-ийг ялалтаар дуусгахыг хүсэж байсан нь дамжиггүй. Шүгэл дуугараад дөнгөж 6 минут өнгөрч байхад Рафик Жеббурын баруун хөлийн цохилт шон онож Америкчуудыг сандаргалаа. Тоглолтын эхлэлийг ийнхүү ширүүн тавьсан ч Алжирчууд энэ гайхалтай эрч хүчээ удаан хадгалж чадсангүй. Гэхдээ л Рафик Жеббур Америкчуудын зүрхэнд шар ус хуруулсан хэвээр байсан. Лофтус Версфелд цэнгэлдэхэд энэ үдэш Америкийн ерөнхийлөгч асан Билл Клинтон ирж тоглолтыг үзсэн юм. Клинт Демпси болон Эркулес Гомес нарын довтолгоо Алжирийн 16 хүртэл өрнөж байсан эцсийн төгсгөл дээрээ бүтэлгүйтэж байлаа. 21 дэх минутад Гомесийн дамжуулсан бөмбөгийг Демпси хаалга руу чихсэн ч шүүгч отон гэж тугаа өргөлөө. Удаад шруулсан бичлэгээс харахад гоол энэ отон байш байсан нь тодорхой болсон. Алжирийн хаалгач Раис Мболхи 36 дахь минутад Демпсигийн бас нэгэн аюултай цохилтыг хааж багаа аварсан. Мболхигээс гадна хаалганы шон ч Алжируудыг нэг удаа аварсан бөгөөд 56 дахь минутад өнөөх л Демпси довтолж Мболхигийн хаалганы их тал руу цохисон ч шон түүнд саад болжээ. Гэвч эцсийн эцэст үнэн ялж сайн тоглосон баг нь яллаа. Цаг дуусах мөчид Америкийн шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч Донован гоол оруулж Америкчуудын мөрөөдлийг үргэлжлүүлэх боломжтой болсон. Тэрээр тоглолтын дараа ярихдаа гоолын баяраа эхнэртээ зориулсан гэжээ.
Энэ тоглолтонд 2 багийнхан нийт 35 удаа цохилт гүйцэтгэсэн нь одоогоор 2-рт орох үзүүлэлт. Португал Хойд Солонгосын тулааны үеэр нийт 40 удаа цохилт хийж байсан юм.
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
***
C ХЭСЭГ
![]()
| # | Баг | Т/Т | Х | Т | Хж | +/- | Оноо |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | |
3 | 1 | 2 | 0 | 4-3 | 5 |
| 2 | |
3 | 1 | 2 | 0 | 2-1 | 5 |
| 3 | |
3 | 1 | 1 | 1 | 3-3 | 4 |
| 4 | |
3 | 0 | 1 | 2 | 0-2 | 1 |
loading...




AZTAI ENGLAND,USA
loading...
Algeria vneheer sain togloj bn le azgvi bla haramsaltai
loading...
USA barag 4 t uldchih baih shuu aztai yumaa orond ni aziin ali neg bag baisan bol demjmeer l baina
loading...
америк 8 хүртэл явна
loading...
англичууд Германчуудад бут нирг¿¿лнэ
loading...
meddeg yum shig tegne ingene geel zun bilgiin tulaand orj bga yum shig bultertsgeeh yumaa. Hen ch heniigee hojij bolno. Hen ch medehgvi. Spain -g sheveitsart hojigdono gej hen ch bodoogvi l bizde.
loading...
Algeria-iin zaluus sain bna lee saihan togloltiig uzuulsen СЛОВЕН-tei togloson togloltond bas 1 goal-iig n oton geed tootsoogui bizdee daraagiin uchraa Ghana ted bas shiruun bna lee dee
loading...