Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Тоглолт №39. Хожсон хожигдсон 2-уулаа мулт (Австрали 2:1 Серби)

GD Star Rating
loading...

“D” хэсгийн сүүлийн тоглолтонд Австралийн шигшээ Сербийг хожсон ч 16-д үлдэж чадсангүй. Тэд өөрсдөө ч гарсан юм байхгүй, Сербийг ч гаргасан юм байхгүй хоцорлоо. Австрали бөмбөгний зөрүүгээр мултарч байгаа бол Серби оноо оноо дутан мултрав. Серби Германыг хожсон хэрнээ Гана, Австралийг баралгүй хасагдсан гэхээр одоо өөрсөддөө л гомдохоос яахав.

Аль аль багт нь хожил хэрэгтэй, Австралид бол олон гоолын зөрүүтэй хожил хэрэгтэй байсан тул тоглолт тун өндөр темптэй эхэлсэн. Гэвч багууд эхний үед гоол хийж чадаагүй. Харин 2-р үед 3 гоол оржээ.

Хэсгийн эхний тоглолтонд улаан хуудас аван талбайгаас хөөгдсөн Тим Кэйхилл эргэн ирж, багтаа хүч нэмж 69 дэх минутанд эхний гоолыг хийсэн бол сэлгээгээр орж ирсэн Бретт Холмэн 4 минутын дараа Австралийн 2 дахь гоолыг оруулсан байна. Сербийн Марко Пантелич тоог 2:1 болгон ойртуулсан ч үүнээс хойш дахин гоол орсонгүй, тоглолт дуусчээ.

Австралийн хувьд Германд 0:4-өөр хожигдсон нь хэсгээсээ гарахад гол тушаа боллоо.

Тоглолтын дараа хэн юу хэлэв?

Пим Вербик, Австралийн дасгалжуулагч
Сэтгэлээр уналаа. Хангалттай төгсгөж чадсангүй. Зарим боломжуудаа бид хийсгэсэн. Завсарлагааны үеэр би хөвгүүддээ дахиад 45 минут байна, үр дүнг авчиръя гэж хэлсэн. Бидэнд 2:0, 3:0 болгоход бас бага зэрэг аз хэрэгтэй байлаа. Манай тоглогчид гайхалтай байлаа. Бид хэсэгтээ 4 оноо цуглуулсан ч Германтай хийсэн тоглолт биднийг алчихлаа. Надад зүгээр л харамсалтай байна.

Радомир Антич, Сербийн дасгалжуулагч
Өндөр чанартай тоглолт байлаа. Би тоглогчдоо зэмлэн буруушаахгүй. Бидэнд сайхан боломжууд байсан. Бид одоо байгаагаас илүү нөхцөлд байх боломжтой, эрхтэй байлаа.

Неманья Видич, Сербийн хамгаалагч
Хувцас солих өрөөний байдал тун дүнсгэр байлаа. Бид эхний хагаст маш сайн тоглосон. Сорилгод Румыныг 5:0-дсон тоглолтоос хойшхи хамгийн сайн эхний хагас байх. Харин 2-р хагаст Австрали илүү өлсгөлөн, тэмцэлтэй байлаа. Сэтгэлээр унаж байна. Бид хасагдах шатанд өөрсдийгөө үлдэнэ гэж таамаглаж байсан. Германыг хожоод бүр ч итгэлтэй байлаа.

Австрали — Серби 2:1

Гоол: Кэхилл, 69; Холман, 73 – Пантелич, 84

Австрали: Шварцер – 6.0, Уилкшир – 5.5 (Гарсия, 82), Нилл – 6.0, Бошам – 5.5, Кэрни – 5.5, Эмертон – 6.0, Валери – 5.5 (Холман, 66 – 6.5), Чулина – 6.0, Брешиано – 5.5 (Чипперфилд, 66 – 5.5), Кэхилл – 6.5, Кеннеди – 6.0

Серби: Стойкович – 5.0, Иванович – 5.0, Видич – 4.5, Лукович – 5.0, Обрадович – 5.5, Красич – 5.0 (Тошич, 62 – 6.0), Кузманович – 6.0 (Лазович, 77), Нинкович – 5.5, Станкович – 6.0, Йованович – 5.0, Жигич – 5.0 (Пантелич, 67 – 6.0)

Шар хуудас: Бошам, 49; Уилкшир, 50; Эмертон, 67 – Лукович, 18; Нинкович, 59
Шүүгч: Ларрионда (Уругвай)
Нелспрёйт. “Мбомбела”. 37 836

D” хэсэг.

N Баг тт хо тн хл Б-х Оноо
1 ГЕРМАН 3 2 0 1 5-1 6
2 ГАНА 3 1 1 1 2-2 4
3 АВСТРАЛИ 3 1 1 1 3-6 4
4 СЕРБИ 3 1 0 2 2-3 3
GD Star Rating
loading...
Тоглолт №39. Хожсон хожигдсон 2-уулаа мулт (Австрали 2:1 Серби), 7.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Neo says:

    Сайхан л тоглолт болсон. Азгїй Серби. Гар хїрдэгээ л болоих хэрэгтэй байгаан.

    GD Star Rating
    loading...
  2. barca fan says:

    yahvde yamr albaar hurdeg bish hen ch hurii gej hurdgushude

    GD Star Rating
    loading...
  3. german fan says:

    http://www.barbagsh.mn/2010/06/8.html
    энд гоё бичлэг байна лээ. Азгүй Сербчүүд.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: