loading...
06-р сарын 10-13-ны өдрүүдэд БНХАУ-ын Хуаншань хотноо зохиогдсон бөхийн чөлөөт барилдааны Ази тивийнзалуучуудын аварга шалгарулуах тэмцээнд манай тамирчид амжилттай оролцон гурван мөнгө, хоёр хүрэл, нийт таван медаль хүртэж багийн дүнгээрээ дөрөвдүгээр байрт шалгараад эх орондоо ирлээ.
Ази тивийн 16 орны 160 гаруй тамирчин зодоглосон тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн долоон жинд, эмэгтэйчүүдийн найман жинд нийт 15 бөх оролцсон юм.
Манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 55 кг-д зодоглосон “Олимп” дэвжээний бөх Б.Номин Япон болон ИРаны бөхийг дараалан ялж, аваргын төлөөх барилдаанд Өмнөд Солонгосын бөхөд ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд 44 кг-д Э.Нарангэрэл, 48 кг-д Б.Даваасүрэн нар тус тус хүрэл медаль хүртсэн бол 67 кг-ийн жинд өрсөлдсөн С.Пүрэвхүү, 72 кг-д Б.Наранчимэг нар мөнгөн медалийн эзэд болжээ.
Улмаар манай тамирчид тэмцээний турш нийт 50 оноо цуглуулж ийнхүү багийн дүнгээр дөрөвдүгээрт шалгарчээ.
loading...




bayr hurgii
loading...
Delhiid ehnii 4-t ordog baisan bag Azid chuu ai 4-t ordog hoshnogo.
loading...