Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Үндэсний спорт » Ширээний шагайн тэмцээн явагдлаа

GD Star Rating
loading...

Үндэсний спортын IY их наадмын ширээний шагайн шигшээ тэмцээн спортын төв ордны Б зааланд өнөөдөр явагдлаа. МШШХолбооноос энэ тэмцээнийг анх удаагаа Үндэсний спортын IY их наадамд оруулан зохион байгуулж байна. Тэмцээнд 27 байгууллагын 81 тамирчин хурд авхаалж самбаа, хараагаа сорин өрсөлдөж байна.

Мөн тэмцээнд 16 хүртэлх насны нэг хүүхэд эрэгтэй, эмэгтэй гээд 3 хүн нэг баг бүрдүүлэн оролцож байгаа юм. Түүнчлэн тэмцээнд аймаг, дүүргээс шалгарсан ширээний шагайн аваргууд оролцож байна.

Тэмцээнд оролцогчид 1 хүн 5 минутад 200 ш шагай няслалт, 1 хүн 7 минутад 100 ш шагай няслаад мөн 4 бэрхээ хаяад ширээн дээр морио уралдуулах зэрэг дүрмээр өрсөлдөж байгаа юм. МШШХ-ноос өнгөрсөн жил ширээний шагайн хүүхдийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулсан бөгөөд тэмцээнд Буриад, ӨМӨЗО-ноос тамирчид ирж оролцжээ. Түүнчлэн тус холбооноос үндэсний өв соёл уламжлалаа хадгалсан шагайг спортын төрөл рүү илүү түлхүү оруулан хөгжүүлэх тал дээр гол зорилгоо болгон ажиллаж байна.

GD Star Rating
loading...
Ширээний шагайн тэмцээн явагдлаа, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: