Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Талбайн теннис, Уимблдон » 10 цаг үргэлжилж буй тоглолт

GD Star Rating
loading...

Уимблдоны 3 дахь өдөр теннисний түүхэн дэх хамгийн урт тоглолт боллоо. Боллоо ч биш юм, энэ тоглолт дуусаагүй байгаа.

1-р тойрогт учраа таарсан Жон Иснер – Никола Майю нарын тоглолт 10 цаг үргэлжилж, улмаар гэгээ тасарсан тул тоглолтыг ерөнхий шүүгч хойшлуулсан байна. Өмнө нь бас нэг удаа хойшлоод байж. Ингээд нэг тоглолт 3 өдөр үргэлжлэх нь.

Хамгийн удаан үргэлжилсэн тоглолтын дээд амжилтыг 2004 оны Ролан Гаррост Фабрис Санторо Арнуа Клемент нар 6 цаг 35 минутаар тогтоож байж. Харин Уимблдоны түүхэн дэх хамгийн удсан тоглолт нь 1969 онд Панчо Гонзалес – Чарли Пасареллигийн хооронд 5 цаг 12 минут болж, 22-24 1-6 16-14 6-3 11-9 харьцаагаар Панчо хожсон түүхтэй. Тухайн үед тай-брейк хэрэглэдэггүй байж.

Иснер – Майюгийн тоглолт 18-р кортод болсон. Эхний 4 сетийг 4-6, 6-3, 7-6(9-7) 6-7(3-7) гэсэн харьцаагаар буюу 2, 2-оор нь авсан учраас 5 дахь сет гарсан. 5 дахь сетэд тай-брейк гэж гардаггүй. Тиймээс хэн нэг нь 2 гэймийн илүү гарч байж ялагч тодрох ёстой. Гэвч 59-59 болтлоо сунжирчээ. 33-32 байхад Иснерт хожлын оноо авах 2 боломж, 59-58 байхад 1 боломж гарсан ч ашиглаж чадаагүй байна.

21.10 цагийн үед Майю шүүгчид хандан бөмбөгийг харахад хэцүү байгаа тухайгаа хэлж, шүүгч ч тоглолтыг хойшлуулжээ. Майю 7 хоногийн өмнөх урьдчилсан шатны тоглолтонд Британий Алекс Богдановичтой тоглож 3-6 6-3 24-22 харьцаагаар хожсон, ер нь “уяа” нөхөр бололтой.

Энэ хооронд тоглогчид нэг тоглолтонд хийсэн эйсийн дээд амжилтыг ч мөн шинэчлээд амжиж. Одоогоор Иснер 98 эйс хийгээд байгаа бол Май 95-ийг хийжээ. 2009 оны Дэвисийн цомд Иво Карлович 78 сет хийж байсан нь дээд амжилт юм.

Үүнээс гадна “All England club” дэх хамгийн хүчтэй давуулалтыг 2-р тойрогт Тэйлор Дент Новак Жоковичийн эсрэг хйижээ. Дент 148 миль/цагийн хурдтай давуулалт хийсэн байна. Гэхдээ тоглолтонд Жокович хожиж, 3-р тойрогт үлдээд байгаа.

Иснер – Майюгийн хожсон нь 2-р тойрогт Тьемо Де Баккер гэх Голланд теннисчинтэй тоглох оноолттой. Баккер эхний тойрогтоо бас нэгэн марафон тоглолт хийж, Сантьяго Жиралдог сүүлийн буюу 5 дахь сетдээ 16:14-өөр хожсон гэнэ.

Одоогоор Уимблдонд чансаагаар дээгүүр тоглогчдоос Н.Давыденко, Ф.Вердаско, Х.Ферреро  хожигдоод байгаа бол Федерер, Жокович зэрэг тоглогчид 3, Надаль, Роддик, Мюррей, Содерлинг нар 2-р тойрогт үлдээд байна.

GD Star Rating
loading...
10 цаг үргэлжилж буй тоглолт, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. The Chelsea says:

    Юу бодож тоглодог бол оо энэ хоёр кккк

    GD Star Rating
    loading...
  2. ??? says:

    ene 2 today bas duusaxgui ee 100garna shuu 2uulaa davuulalt saitai boloxoor deed amjilt togtooson yum chin daxij evdegdexgui boltol ni.

    GD Star Rating
    loading...
  3. aimar jinhene tamirchin hunii tevcheer gej ene de

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: