loading...
6 сарын 23-нд олон D давхацжээ. Донавон, Дефо нарын гоол багт нь цааш явах эрх өгсөн, D хэсгийн тоглолтууд болсон зэрэг.
900
Австралийн баг ДАШТ-д нийт 900 минут тогложээ. Эдгээр 900 минутанд Австралийн багийн 2 номер байнга талбайд байж. 1974 онд Дуг Утчесенович, 2006 болон энэ удаагийн ДАШТ-д Лукас Нейлл нар 2 дугаартай байсан бөгөөд бүх тоглолтонд бүтэн тоглосон гэнэ.
481
Алжир ДАШТ-ын тоглолтонд 481 минут гоол хийгээгүй үлдлээ. Тэд 1986 оны ДАШТ-ийн хэсгийн сүүлийн тоглолтонд Хойд Ирландад гоол хийснээс хойш ДАШТ-д гоол хийгээгүй аж.
36
Энэ өдрөөс яг 36 жилийн өмнө буюу 1974 онд Фабио Капелло Польшийн багийн хаалганд гоол хийж байжээ. Энэ бол түүний ДАШТ-д хийсэн ганц гоол нь. Штутгартад болсон тэрхүү тоглолтонд Итали Словенийг 2:1-ээр хожсон гэнэ.
18
Алжирийг хожихоос өмнө ДАШТ-д хийсэн хэсгийн сүүлийн 18 тоглолтондоо АНУ-ын баг 1 ч удаа клин-шит хийгээгүй байсан гэнэ.
11
Лэндон Донавон ДАШТ-д 11 дэх тоглолтоо хийж, ДАШТ-д хамгийн олон тоглолт хийсэн Америк тоглогчид болох Эрни Стюарт, Коби Жоунс нарын эгнээнд нэгдэв.
10
Английн шигшээ 1962 оноос хойшхи 10 удаагийн ДАШТ-даа хэсгийн сүүлийн тоглолтонд нийтдээ ердөө 2 гоол алдсан байна. Өөрөөр хэлбэл 2006 онд Шведтэй 2:2-оор тэнцэж байв. Бусад жилүүдийн ДАШТ-д 0-оор нь хожих юм уу эсвэл 0:0-ээр тэнцэж байсан байна.
8
Английн дасгалжуулагч нар Руни болон Дефог 8 удаа гараанд зэрэг гаргаж, уг хослол маань өчигдрийн тоглолт хүртэл хамжаад 1 гоол хийж чадахгүй л байсан байна. Өчигдөр харин Дефо нь гоолдож энэ цувралыг зогсоов.
Өмнөх 7 тоглолтонд бүгдэд нь Дефо солилцоогоор сууж байсан, сая ч суусан. Руни ч бас сая суусан.
4
Лэндон Донавон ДАШТ-д 4 дэх гоолоо хийж, ДАШТ-д хамгийн олон гоол хийсэн Америк тоглогчид болох Берт Пэйтнудтай зэрэгцлээ. Берт 1930 оны ДАШТ-ийн эхний тоглолтонд Бельгийг 3:0-ээр хожиход гоол хийж байсан бол 4 хоногийн дараа ДАШТ-ийн түүхэн дэх анхны хет-трикийг Парагвайн хаалганд хийж байсан түүхтэй.
loading...





anglichuud 2-oor garaad azgui garuud Germantai taardag odoo Germanchuudad archuuln daa jileesjildybahguiyum doo tegeed
loading...
Xarin Germanuud azgui geech!
1-r garax xereggui l baisan yum!Lol
loading...
Bi huvidaa England Germanii Englandad arai iluu bolomj bgaa gj bodoj bna. Uchir ni tedend turshlagatai toglogchid iluu bii. Ballack bsan bol 50;50 l geh blaa. Gehdee yu bolohiig harj l by daa.
loading...
Фабио Капелло Польшийн багийн хаалганд гоол хийж……..
Итали Словенийг 2:1-ээр хожсон гэнэ.
ENE ODOO YU VE
loading...
424609
loading...
үнэндээ бол англи биш герман азгүй……….
loading...