Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг » Тоглолт №41 Итали хасагдлаа !!! (Словак 3 : 2 Итали 2)

GD Star Rating
loading...

Дэлхийн аваргын F хэсгийн сүүлийн тоглолтууд явагдаж өндөрлөлөө. Аваргаа хамгаалахаар Өмнөд Африкт ирсэн Италийн шигшээ баг Словакт 3 : 2-ээр ялагдаж гэрийн зүг буцахаар боллоо. Хэдийгээр Андрэй Пирло бэртлээсээ эргэн ирж талбайд гарсан ч багаа ялалтад хөтөлж чадсангүй. Словакчуудад 2 гоолыг Роберт Виттек, Камил Копунек нэг гоолыг бэлэглэжээ.

Марчело Липпи Шинэ Зеландтай хийсэн тоглолтонд тааруухан байсан Жилардиног сэлгээнд үлдээж Ди Наталег гаргасан байлаа. Гэвч эхний үе дуусахад Аззуричууд өрсөлдөгчийнхөө хаалга руу  чиглэсэн  ганц ч цохилт гүйцэтгэж амжаагүй байсан. Харин Словакчууд эсрэгээрээ бөмбөгийг илүүтэй эзэмшиж, давамгай тоглолтыг үзүүлж байсан.

25 дахь минутад Де Россигийн оновчгүй дамжуулалтыг Хамшик тасалж Виттекд өглөө. Энэ өдөр од нь гийсэн Роберт Витек боломжоо алдалгүй чулуу болгож багтаа тэргүүллийг авчирсан. Буффоны оронд талбайд гарсан залуу хаалгач Маркетти үнэхээр туршлага, ур чадвар дутаж байгаа нь харагдаж байсан. Сэлгээний сандлаас тоглолтыг үзэж суухдаа Буффон би байсан бол гэж бодсон нь дамжиггүй.

40 дэх минутад жигүүрээс ирсэн дамжуулалтыг Мартин Шкртел эгээтэй л өөрийн хаалганд гоол оруулчихсангүй.

Эхний хагасын завсарлагааны дараа Липпи зоригтой шинэчлэл хийж Квальярелла болон  Мажиог талбайд оруулж Гаттузо, Кришитог сэлгээнд суулгалаа. Цаг явсаар Липпигийн төлөвлөгөө нэг л хэрэгжиж өгсөнгүй. Ингээд түүнд өөр сонголт үлдсэнгүй. Бэртэлтэй ч гэсэн Пирлог гаргаад азаа үзэхээс тэр шийджээ. 56 дахь минутад Пирло талбайд Монтоливогийн оронд орж ирлээ.

73  дахь минутад Италичууд 2 дахь гоолоо алдахад гол буруутнаар Кьеллини яах аргагүй нэрлэгдэнэ. Хамшикийн булангийн цохилтыг цэвэрлэж талбайгаас гаргах ёстой атал буцаагаад Хамшикт өгчихсөн. Улмаар дахин төв рүү өгсөн дамжуулалтыг нь Витек нэмж тооны харьцааг 2 : 0 болгосон байна.

81 дэх минутад Яквинтагийн өсгийгөөрөө өгсөн гоёмсог дамжуулалтыг Квальярелла хаалга руу цохисон ч Ян Муха үүргээ биелүүллээ. Гэвч түүнээс ойсон бөмбөгийг Ди Натале нэмж Италичууд итгэл найдварын гоолыг авчирсан. Бөмбөгийг хурдан тоглолтонд буцааж оруулахаар очсон Квальярелла Мухатай зууралдаж хаалган дотор бага зэргийн үл ойлголцол энэ гоолын дараа өрнөөд амжлаа. Бараг 2 минут орчим үргэлжилсэн энэ ”зодоон” Словакчуудад илүү ашигтай байсан биз ээ.

Энэ гоолын дараа Словакчууд бүгд ард талдаа үлдэж үлдсэн минутыг хамгаалж  өнгөрөөхөөр шийдсэн байлаа. Италичууд ч довтолсоор 85 дахь минутад Квальярелла гоол оруулж чадсан ч хажуугийн шүүгчийн туг өргөгдсөн байсан.  гоол оруулахаар xэтэрхий их улайрсан Италичуудыг жинхэнэ гарах гарцгүй болгосон гоол удалгүй орсон. Сэлгээгээр 87 дахь минутад орж ирсэн Копунек хажуугаас шидэж өгсөн дамжуулалтыг Маркеттигийн дээгүүр хөнгөхөн өлгөж цохиод л гоол орууллаа. Өөрсдийнхөө алдаанаас болж алдсан учраас гомдоллох эрх Аззурричуудад байгаагүй бөгөөд , үлдсэн минутад дайраад байхаас сонголт тэдэнд үлдсэнгүй ээ!

Үнэндээ ч бүх зүйл гайхалтай дуусаж болох байсан. Копунекийн гоолоос ердөө ганц минутын дараа  Квальярелла Словакын хаалгачын урагшаа гарсныг ашиглан хэмжсэн гоолоор тооны харьцааг ойруулж чадлаа. Одоо ганц, ганц гоол гэж Италийн фенүүд тэр үед догдолж байсан нь дамжиггүй. Гэвч энэ тоглолтонд азтай нь биш, сайн тоглосон нь ялах учиртай байжээ. Шүүгчийн сунгасан нэмэлт цагийн сүүлийн минутын Пепе Италийн баатар болох боломжоо алдаж, бөмбөгнөөс зөрсөн. Ийнхүү түрүүлэх багуудын нэгэнд нэрлэгдэж байсан Италичууд хэсэгтээ хомоол хамж хасагдлаа.

Италичууд 1970  онд Бразилд 4 : 1-ээр ялагдсанаасаа хойш ДАШТ-ий нэг тоглолтонд 3 гоол алдсан удаагүй. Мөн 1982 онд хэсэгтээ ганц ч ялалт авч чадаагүй ч хасагдах шатанд шалгарч улмаар аварга авч байсан түүх ч бий. Гэвч энэ удаа бүх зүйл буруугаар эргэжээ.

Дэлхийн аваргын түүхэнд өмнөх аварга хэсгээсээ шалгарч чадаагүй түүх бий. Тэртээ 1966 онд өмнөх тэмцээний аварга Бразилчууд хэсгээсээ шалгарч чадаагүй билээ. Мөн 1938 оны аварга Италичууд 1950 онд бас эхний шатнаас хасагдаж байсан түүх бий. 1998 оны аварга Франц 2002 онд хэрхэн хөгөө чирснийг ч бид мэднэ. Харин өмнөх дэлхийн аваргын финалд үлдсэн хоёр баг хэсгээсээ шалгарч чадаагүй тохиолдол анх удаа ажээ.

Йоханнесбург. Стадион “Эллис Парк”.
Талбайн шүүгч - Ховард Уэбб (Англи).
СЛОВАК – ИТАЛИЯ – 3:2 (1:0)
Виттек, 25 (1:0). Виттек, 73 (2:0). Ди Натале, 81 (2:1). Копунек, 89 (3:1). Квальярелла, 90+2 (3:2).
Словак Итали
Ян Муха Федерико Маркетти
Петер Пекарик Жанлука Дзамбротта
Мартин Шкртел Фабио Каннаваро
Ян Дюрица Джорджио Кьеллини
Радослав Забавник Доменико Кришито (46)
Марек Xамшик Женнаро Гаттузо (46)
Здено Штрба (87) Даниэле Де Росси
Юрий Куцка Риккардо Монтоливо (56)
Мирослав Стох Симоне Пепе
Роберт Виттек (90+2) Антонио Ди Натале
Эрик Ендришек (90+4) Винченцо Яквинта
Сэлгээ
Камил Копунек, 87 Кристиан Мажио, 46
Станислав Шестак, 90+2 Фабио Квальярелла, 46
Мартин Петраш, 90+4 Андреа Пирло, 56
Шар хуудас
Здено Штрба, 16 Фабио Каннаваро, 31
Роберт Виттек, 40 Джорджио Кьеллини, 67
Петер Пекарик, 50 Симоне Пепе, 76
Ян Муха, 82 Фабио Квальярелла, 83

Тоглолтын статистик

Словак                                 Итали
13(4) Цохилт (хаалга руу) 16(6)
20 Алдаа 17
6 Булангийн цохилт 3
1 Отон тоглолт 3
48% Бөмбөг эзэмшилт 52%
4 Шар хуудас 4
0 Улаан хуудас 0
4 Хаалт 1

*

F Хэсэг

# Баг Т/Т Х Т Хж +/- Оноо
1 ПАРАГВАЙ 3 1 2 0 3-1 5
2 СЛОВАК 3 1 1 1 4-5 4
3 ШИНЭ ЗЕЛАНД 3 0 3 0 2-2 3
4 ИТАЛИ 3 0 2 1 4-5 2
GD Star Rating
loading...
Тоглолт №41 Итали хасагдлаа !!! (Словак 3 : 2 Итали 2), 8.2 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. suga italy says:

    kkkk goe goe dahiad 1 tom sensatsin ezen ITALY bolj bna. 2006 oni finald vldsn 2 2010 oni tom sensatsiig tarilaa gej NICE NICE NICE!!!

    GD Star Rating
    loading...
  2. storm says:

    2-r uy unheer sonirholtoi ongorloo СЛОВАК sain bna daa ter Камил Копунек oruuldag goal bogino hugatsaand goy setgej bna shuu minii bodoloor Itali-iin 2 ch goal-iig tootssongui Шкртел-iin haalganaasaan gargadag bombog tsagaan shugam dawtsan l haragdsan bas ter oton gedeg goal bna azgui l bna daa itali-chuud nogoo gaihagdaad baidag hamgaalalt bur shuuren shanaga boljee amjilt husii СЛОВАК-chuudad

    GD Star Rating
    loading...
  3. slovak sain bna ene delhiin avraga ch goy bolj bn shuu 16d angli germany 2iin ali neg n zaash yavna.magadgui 16 spain vs brazil 2 ch taarch magadgui ene jil brazil avraga avnaa braziliig zogsoon bag bhgui zogsoodog bsan france ni bhgui yum chn. za za yu ch gesen harjil bay

    GD Star Rating
    loading...
  4. obibat says:

    hehe gaihaad bh yum alga 98 ond frantc avraga bolood 2002 ond yalaa hesgeesee ch garaagui goolch hiij chadaagui butcaj bsan harin golland zuulun yuman deer taarch bga yum bish uu?

    GD Star Rating
    loading...
  5. bulgaa says:

    bi italiig demjdeg gehdee ene hojigdoliig zow gej bodoj bna. itali odoo zaluu shine erch huchtei boloh yostoi. yag germany shig

    GD Star Rating
    loading...
  6. FC BARCELONA says:

    Үнэхээр сайхан тоглолт боллоо. Хогийн Италчууд хожигдож, үнэн нүүр царай нь илэрсэнд таатай байна шүү.

    GD Star Rating
    loading...
  7. malchin says:

    good bye italy 2006 ond bulhaigaar avsan turuu gedgiig haruullaa daa shivshig

    GD Star Rating
    loading...
  8. mg says:

    Ашгүй итали хасагдлаа гоё гоё, хэрэв хэсгээс гарцан бол италчууд новшийн анти-фоотбаллаа хийсээр байгаад медалд хүрч мэдэх байлаа шүү гэж

    GD Star Rating
    loading...
  9. MB MONO says:

    UNENDEE ITALY MUU BSAN GEHDEE TED 4 UDAA AVARGA AVCH BSAN TOM AKUL GEDGIIG BUU MART DELHIIN HULBUMBUGCHID BUGD ITALIAN SCHOOL-R HUMUUJDEG GDGIIG BUU MART ZALUUSAA TED BOL AGUU LEAGUE-TEI AGUU ULS SHUU URAGSHAA ITALY

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: