loading...
Монгол улсад авто тээврийн байгууллага үүсэж хөгжсөний 85 жилийн ой, төр засгийн үйлчилгээний авто бааз байгуулагдсаны 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулдагдаж байгаа “Авторалли-2010” нийт 3 өдрийн турш үргэлжлэн явагдахын зэрэгцээ уралдаанд оролцож байгаа тамирчид Улаанбаатар, Дундговь, Өвөрхангай гэсэн чиглэлд нийт 1000 км замыг туулан Шувуун фабрикийн ойролцоо барианд орохнээ.
Авторалли уралдаан 30 гаруй тамирчин мотоцикл, Уаз, Жийп маркын автомашинуудаар хурд хүч авхаалж самбаа, техникийнхээ хүч чадлыг шалган өрсөлдөх юм. Энэхүү тэмцээн нь цаашид Монголын авто мотоспортын тамирчдын хувьд Олон улсын болон томоохон тэмцээн уралдаанд оролцох бас нэгэн ач холбогдолтой бэлтгэл сургуулилт болж өгч байгаагаараа онцлог юм.
Уралдааны эхний гурван байрт шалгарсан тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль болон цомоор шагнах бөгөөд УАЗ маркийн машины төрөлд тэргүүн байр эзэлсэн тамирчин нэг сая таван зуун мянган төгрөг, мотоциклын төрөлд тэргүүлсэн тамирчин 500 мянган төгрөгөөр шагнуулахнээ. Ийнхүү тамирчдын баярын өдөр гараагаа эхэлсэн “Авторалли-2010” уралдаан энэ сарын 27-нд бариандаа орохнээ.
loading...



