loading...
Шинэ Зеландын шигшээ энэ дэлхийн аваргад ганц ч ялагдсангүй. Гэхдээ харамсалтай нь хэсгээсээ шалгарахад энэ нь хангалтгүй байжээ. Тэртээ 1982 онд анх удаа ДАШТ-ий утаа үнэрлэхдээ ганц ч тэнцээ, хожилгүй буцаж байсныг бодвол энэ удаа тэд гэртээ нүүр бардам буцхаар болж байна. Ялангуяа Италитай тэнцсэн тоглолтыг олон жил Шинэ Зеландын ард түмэн ярих биз ээ.
Парагвайчууд харин хэсгийн сүүлийн тоглолтонд тун урамгүй байсан. Итали, Словакын эсрэг үзүүлсэн шийдэмгий тоглолт нь харагдахгүй байсан бөгөөд 90 минутын турш тэмцээнд гоол оруулж чадсангүй.
Магадгүй энэ нь Шинэ Зеландын 5 хамгаалагчтай тактикаас болсон байж мэднэ. Цагаанууд тоглолтыгн эхнээс ямар зорилготой болох нь мэдэгдсэн бөгөөд хамгаалах, дахин хамгаалах гэсэн тактикийг тэд боловсруулжээ. Тийм ч учраас ердөө дөрвөн удаа цохилт гүйцэтгэж, булангийн цохилт нэг ч удаа хийгээгүйд нь гайхах явдалгүй.
Шинэ Зеландын регбийн баг алдарт All blacks хэмээн нэрлэгддэг. Тэгвэл энэ удаа хөлбөмбөгийн баг нь хар өмсгөлтэй талбайд гарсан нь содон харагдаж байв.
Уйгартай гэж хэлж болохоор 90 минутын дараа Парагвайчууд хэсгээсээ нэгээр шалгарлаа. Тэд 1998, 2002 оны ДАШТ-д хэсгээсээ шалгараад гшөвгийн 16-д Франц, Герман гэсэн багуудтай таарч хасагдаж байсан. Харин энэ удаа ямар өрсөлдөгчтэй таарах нь одоогоор тодорхойгүй байна.
| Полокване. Стадион “Питер Мокаба”. Талбайн шүүгч - Юити Нисимура (Япон). |
|
| ПАРАГВАЙ - ШИНЭ ЗЕЛАНД – 0:0 | |
| |
|
| Хусто Вильяр | Марк Пастон |
| Денис Каниса | Уинстон Рид |
| Хулио Касерес | Райан Нельсен |
| Пауло Да Сильва | Томми Смит |
| Клаудио Морель | Лео Бертос |
| Кристиан Риверос | Саймон Эллиотт |
| Виктор Касерес | Иван Вицелич |
| Энрике Вера | Тони Локхед |
| Роке Санта Крус | Крис Киллен (79) |
| Нельсон Вальдес (67) | Шэйн Смелц |
| Оскар Кардосо (66) | Рори Фэллон (69) |
| Сэлгээ | |
| Лукас Барриос, 66 | Крис Вуд, 69 |
| Эдгар Бенитес, 67 | Джереми Брокки, 79 |
| Шар хуудас | |
| Виктор Касерес, 10 | Райан Нельсен, 56 |
| Роке Санта Крус, 41 | |
#
Тоглолтын статистик
| 17(5) | Цохилт (хаалга руу) | 4(0) |
| 13 | Алдаа | 19 |
| 2 | Булангийн цохилт | 0 |
| 0 | Отон тоглолт | 2 |
| 57% | Бөмбөг эзэмшилт | 43% |
| 2 | Шар хуудас | 1 |
| 0 | Улаан хуудас | 0 |
| 0 | Хаалт | 5 |
F Хэсэг
![]()
| # | Баг | Т/Т | Х | Т | Хж | +/- | Оноо |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | 3 | 1 | 2 | 0 | 3-1 | 5 | |
| 2 | 3 | 1 | 1 | 1 | 4-5 | 4 | |
| 3 | 3 | 0 | 3 | 0 | 2-2 | 3 | |
| 4 | 3 | 0 | 2 | 1 | 4-5 | 2 |
loading...




Уругвай биш Парагвай
loading...
парагвай л гээд бичсэн байгаа юм бишүү. Сохор юм уу хаашаа юм. парагвай өчигдөр тактикаар тэгж тоглосон байхаа.
loading...
Энэ ДАШТ-р Өмнөд Америкийн багууд сайн байна аа. Оролцсон 5 баг нь 5-уулаа хэсгээ тэргүүлж байна.
loading...
Өчигдөр Уругвай гэж бичсэн байсан өнөөдөр засчихсан байна. Тэнэгээ.
loading...