loading...
Кейсуке Хонда, Яасухито Эндо нарын гайхалтай чөлөөт цохилтууд, төгсгөл хэрд Шинжи Оказакигийн довтолгоо нь Японы шигшээг хожилд хүргэж, Рюстенбургийн ”Роял Бафокенг” цэнгэлдэх хүрээлэнд Данийн багийг 3:1-ээр буулган авлаа. Ингэснээр Японы шигшээ баг хэсгээсээ шалгарч, шөвгийн 16-д Парагвайн багтай 6 сарын 29-нд тоглох болж байна.
Японы шигшээ энэ тоглолтонд тэнцэхэд л хэсгээсээ шалгарах эрхтэй байсан бол Данийн багт зөвхөн 3 оноо хэрэгтэй байв. Уг нь эдгээр багуудын оноо тэнцүү байсан ч бөмбөгний зөрүүгээр Япон илүү байсан тул ийм давуу талтайгаар тоглолтыг эхлүүлсэн.
Японы дасгалжуулагч Такеши Окада өмнөх 2 тоглолтонд буюу Камерун, Голландийн эсрэг тоглосон бүрэлдэхүүнээ өөрчлөлгүй гаргасан бол Данийн дасгалжуулагч Мартин Олсен өмнөх Камеруныг хожсон гарааныхаа 2 тоглогчийг өөрчилж, Иеспер Гронкьярийн оронд Томас Каленбергийг, торгуультай Симон Кьяерийн оронд Пер Крёлдрупийг гаргажээ.
Япон тоглолтыг сайн эхлүүлсэн. Дайсуке Мацуйгийн цохилтыг Соренсен сайн хаасан бол Ёшито Окубо зүүнээс кросс хаяж, Макото Хасебе нэмэхэд хаалганы дээхнүүр өнгөрчээ. Зөрүүлээд Томассон зүүнээс сул цохьсон ч амжилттай болоогүй.
Улмаар 17 дахь минутанд Япон анхны гоолоо хийсэн. 30 ярдийн зайнаас Хонда чөлөөт цохилт хийж, Соренсен хааж чадаагүй юм. Хонда үнэхээр чадварлаг цохьсон. Хонда ийн ДАШТ-ийн 2 дахь гоолоо хийж, мэргэн буучдын жагсаалтын 2-р эгнээнд бичигдэх болж байна. 3 гоолтой Виттек, Игуайн нарын араас 2 гоолтой олон тоглогчид жагсаж байгаа.
Хондагийн гоол орсны дараахан Томассонд тоог тэнцүүлэх боломж гарах дөхсөн ч Кристиан Поулсений дамжуулалтыг Кавашима аюулгүй болгожээ.
Тоглолтын 2 дахь гоолыг Дани биш, Япон хийх ёстой байж.
30 дахь минутанд Эндо 25 ярдаас бас нэгэн супер чөлөөт цохилт гүйцэтгэж, Японы багт 2:0 гэсэн тэргүүлэл авчирсан байна.
Дани тоглолтыг хянаж чадахгүй, хагас хамгаалагчид нь үүргээ муу гүйцэтгэж байсан тул М.Олсен ветеран Йоргенсенийг талбайгаас гаргаж, Якоб Поулсенийг 34 дэх минутанд оруулсан. Гэхдээ эхний үед лав Дани гоол хийж чадаагүй юм.
2-р үед Японы чөлөөт цохилтууд Данийг бас л эвгүйтүүлж байв. Ер нь Японы баг чөлөөт цохилтыг мундаг ашигладаг ажээ.
Даниас Каленберг, Томассон нарт боломжууд гарсан ч хэн хэн нь ашиглаж чадаагүй. Якоб Поулсен, Даниел Аггер нарын цохилтууд эвгүй байсан ч мөн гоол болоогүй юм. Дараа нь Томассон бас нэгэн сайхан боломжийг хийсгэсэн байна.
Данид гоол мэдээж хэрэгтэй тул довтолж байсан, энэ үед Япончууд зарим эвгүй сөрөг довтолгоо хийж байлаа. Гэхдээ Дани 81 дэх минутанд торгуулийн цохилтын эрх авч чадсан. Японы хамгаалагч Хасебе өөрийн 16 дотроо Аггерийг түлхсэн гээд шүүгч Данид торгуулийн цохилтын эрх өгөхөд Томассон цохиод хаалгачид хаалгасан. Гэхдээ ойсон бөмбөгийг Томассон өөрөө нэмээд тоог 2:1 болгосон юм. Энэ нь түүний Данийн шигшээ багийн төлөө хийсэн 52 дахь гоол бөгөөд Поул Ниелсений дээд амжилттай зэрэгцжээ.
Гэхдээ энэ гоол Данийн багийн 2010 оны ДАШТ дахь сүүлийн амжилт байв. 87 дахь минутанд мөнөөх Хонда хамгаалагчийг хууран, хаалгачийг өөртөө татаад сул Оказакид дамжуулалт өгч, Оказаки хоосон хаалганд багийнхаа 3 дахь гоолыг хийж тоглолтын цэгийг тавьсан юм.
Японы баг түүхэндээ анх удаа ДАШТ-ын 1 тоглолтонд 3 гоол хийж байгаа нь энэ гэнэ.
Тоглолтын дараа хэн юу хэлэв?
Такеши Окада, Японы дасгалжуулагч
Манай багт бат бөх чанар байсан бол нөгөө багт байсангүй. Бид маш нэгдмэл баг. Бид хөлбөмбөг бол багийн спорт гэдгийг харуулахыг хүссэн. 16-д шалгарах нь бидний эхний зорилго, шалгарна гэдэгт ч итгэлтэй байлаа.
Кейсике Хонда, Японы хагас хамгаалагч, “Budweiser Man of the Match”
Японы шигшээ багийн хувьд том ялалт. Би ялсандаа баяртай байгаа ч тайвшрахгүй. Дараагийн тоглолт илүү чухал. Япончуудад боломжгүй зүйл гэж үгүйг харуулахыг хүсэж байна. Тоглолтын өмнө дасгалжуулагч бидэнд хамгаалалтанд бөөгнөрөх хэрэггүй, довтлох ёстой гэж хэлсэн. Энэ үг тоглогчдод том мотиваци, эрч хүч өгсөн.
Мортен Олсен, Данийн дасгалжуулагч
Сет-писийн 2 гоол тоглолтыг бүхэлд нь хэрхэн явагдахыг шийдлээ. Бид тэр 2 тоглогч чөлөөт цохилт сайн цохидгийг мэднэ. Бид үүнд бэлдсэн, гэвч тус болсонгүй. Тэд боломжоо ашигласан бол бид чадсангүй.
Дани — Япон 1:3
Гоол: Томассон, 81 – Хонда, 17; Эндо, 30; Оказаки, 87
Дани: Сёренсен, Якобсен, Аггер, Крёлдруп (Ларсен, 56), С.Поульсен, Роммедаль, К.Поульсен, Каленберг (Эриксен, 63), Йоргенсен (Я.Поульсен, 34), Томассон, Бентнер
Япон: Кавасима, Комано, Накадзава, Тулио Танака, Нагатомо , Мацуи (Оказаки, 74), Абэ, Эндо (Инамото, 90), Хасэбэ, Окубо (Конно,), Хонда
Шар хуудас: Крёлдруп, 29; К.Поульсен, 48; Бентнер, 66 – Эндо, 12; Нагатомо, 26
Шүүгч: Дэймон (ӨАНБУ)
Рюстенбург. “Роял Бафокенг”. 27 967
“Е” хэсэг.
| N | Баг | тт | хо | тн | хд | Б-х | Оноо |
| 1 | ГОЛЛАНД | 3 | 3 | 0 | 0 | 5-1 | 9 |
| 2 | ЯПОН | 3 | 2 | 0 | 1 | 4-2 | 6 |
| 3 | ДАНИ | 3 | 1 | 0 | 2 | 3-6 | 3 |
| 4 | КАМЕРУН | 3 | 0 | 0 | 3 | 2-5 | 0 |
loading...






yaay aimaaaar Honda sain bn yun ter Ronaldo
loading...
CSKA yamar sain zaluu egneedee negtgee be?
Ter Japan-n Super Star bolox zamaa zaslaa daa!
loading...
Кейсуке Хонда, Яасухито Хонда нарын…
Яасухито Эндо шүү засаарай
loading...
Японы дасгалжуулагч Такеши Окада өмнөх 2 тоглолтонд буюу Камерун, Японы эсрэг тоглосон…
Голландын эсрэг тоглосон байлгүй дээ…
loading...
Haalgach Kawashima mash sain bga. Delkhiin avargiin daraa europe-d toglokh baikh. Honda–in ter evgui erguulegtei tsokhilt unekeer evgui dee khalgachid. Honda-g Arsenal bagtaa ch avakh yum bil uu.
loading...
ronaldo, Honda 2-iig zuiluuleh ch arai heternee ho
loading...
japanchuuud choloot tsohiltyg uneheer sain hiideg yum baina nakamura, honda, endo
loading...
awraguudiin ligt Sevila-giin esreg biluu 1 choloot tsohiltoor goal hiij baisniig sanaj bna Honda bur l garshij bna daa daraagiin uchraa Парагвай hojchih bailgui dee Honda Endo 2-iin goal ene delhiin awragiin shildeg goal-d oroh baihaa ylanguya Endo-giih unen goyomsog goal bailaa amjilt husii daa Japan-chuuddaan
loading...
Samurai-uudaa uragsahaaa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
loading...