Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг » Тоглолт №44. Голланд 3-аас 3 (Голланд 2:1 Камерун)

GD Star Rating
loading...

Хэсгээсээ 1-ээр гарах нь тодорхой болоод байсан Голландийн баг хэсгээсээ гарахгүй нь тодорхой болсон Камеруний багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийж 2:1-ээр хожиж, 3 тоглолтноос 3 хожил авсан Аргентиний дараах 2 дахь баг боллоо. Голландийн баг шөвгийн 16-д Словактай таарч байгаа юм.

Тоглолтын гоолуудыг Робин ван Перси, Клас Ян Хунтелар болон Самуэль Это`О нар хийсэн байна.

Хэдий юуг ч шийдэхгүй тоглолт байсан ч аль аль дасгалжуулагч нь үндсэн бүрэлдэхүүнээ талбайд гаргажээ.

Тоглолтын анхны гоолыг Робин ван Перси хийсэн. Баруун жигүүрээр ван Перси болон Ван дер Ваарт нарын хослон тоглолт үр дүнд хүрч, Арсеналын довтлогч Өмнөд Африкт ирээд анхны гоол хийв. Зүүн хөлөөрөө сайн цохьдог тэрээр энэ удаа баруун хөлөөрөө цохиж, Камеруны хаалгач Сулейману бөмбөгийг 2 хөлийнхөө дундуур алджээ.

Үүнээс удалгүй ван Персид дахин боломж гарсан ч Камеруны хамгаалагчид аюулыг зайлуулсан.

2-р үед Камерун нэлээн давамгай тоглож байсан бөгөөд 63 дахь минутанд торгуулийн цохилтын эрх авчээ. Это`Ог чөлөөт цохилт хийхэд хана болж зогсож байсан Ван дер Ваартын гар хүрсэн байна. Торгуулийн цохилтыг Самуэль Это`О оновчтой цохиж тоог тэнцүүлсэн. Камерун оноо авч чадаагүй байгаа тул хождоггүй юм гэхэд тэнцэх нь нэр төрийн хэрэг байлаа.

Гэвч тэгж чадсангүй. Ван Персиг сэлгэж талбайд гарсан Хунтелараар 83 дахь минутанд Голландын хожлын гоолыг хийжээ.

Эхний 2 тоглолтыг өнжсөн Арьен Роббен сэлгээгээр гараад сайн тоглолтыг үзүүлж байсан, түүний олон довтолгооны нэг нь оновчтой болох дөхөж, холын цохилт нь шон онон ойж ирэхэд Хунтелар нэмсэн байна.

Тоглолтын дараа хэн юу хэлэв?

Берт ван Марвик, Голландийн дасгалжуулагч
Өнгөц харвал Дэлхийн аваргад 3 дараалж хожих нь сайн хэрэг. Гэхдээ би өнөөдрийн тоглолтонд сэтгэл хангалуун байж үнэхээр чадахгүй нь. Эхний хагаст бид сайн тоглосон ч 2-р хагаст маш хангалтгүй байлаа.

Пол Ле Гуен, Камеруны дасгалжуулагч
Дажгүй тоглосон ч Голландийг хожиход энэ нь хангалттай байсангүй. Тэд биднээс хүчтэй баг.

3 хожигдсон манай үзүүлэлт бол хүчтэй цохилт. Миний хувьд ирээдүйд юу болохыг мэдэхгүй байна. Камерунтай байгуулсан гэрээ энэ ДАШТ-р дуусч байгаа. Би өөрийн хамгийн сайнаараа ажиллах гэж оролдлоо. Уг нь бол бид энэнээс илүү баг гэж боддог. Хэрэг дээрээ үүнийгээ баталж чадсангүй.

Робин ван Перси, Голландийн довтлогч, “Budweiser Man of the Match
Бид сайн тоглосон, сэтгэл хангалуун байх эрхтэй. Гоол хийсэндээ баяртай байна. Шөвгийн 16-д Словактай тоглох боллоо. Хүнд тоглолт болно.Италийг 3:2-оор хожсон баг шүү дээ.

Камерун — Голланд 1:2

Гоол: Это’О, 65-пен – ван Перси, 36; Хюнтелар, 83

Камерун: Хамиду – 5.0, Жереми – 5.5, Нкулу – 5.0 (Р.Сонг, 73 – 5.5), Мбиа – 5.5, Ассу-Экотто – 5.0, Нгемо – 5.5, Шеджу – 5.0, Макун – 5.5, Бонг – 5.0 (Абубакар, 56 – 5.5), Это’О – 6.0, Шупо-Мотинг – 5.0 (Идриссу, 72 – 5.0)

Голланд: Стекеленбург – 5.5, Булахруз – 5.5, Хейтинга – 6.0, Матейсен – 6.0, ван Бронкхорст – 5.5, ван Боммел – 6.0, Де Йонг – 6.0, Снейдер – 6.0, ван дер Варт – 5.5 (Роббен, 73 – 6.0), Кёйт – 5.5 (Элиа, 66 – 6.0), ван Перси – 6.0 (Хюнтелар, 59 – 6.0)

Шар хуудас: Нкулу, 25; Мбиа, 81 – Кёйт, 17; ван дер Варт, 65; ван Бронкхорст, 70
Шүүгч: Посо (Чили)
Кейптаун. “Грин Пойнт”. 63 093 з

Е” хэсэг.

N Баг тт хо тн хд Б-х Оноо
1 ГОЛЛАНД 3 3 0 0 5-1 9
2 ЯПОН 3 2 0 1 4-2 6
3 ДАНИ 3 1 0 2 3-6 3
4 КАМЕРУН 3 0 0 3 2-5 0
GD Star Rating
loading...
Тоглолт №44. Голланд 3-аас 3 (Голланд 2:1 Камерун), 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. BD says:

    Голландчууд азгүйтэхгүй байгаасай Нисдэг Голланд улбар шарууд

    GD Star Rating
    loading...
  2. Alia says:

    Robben sda gants holtoi gehed evgui sda shuu hehe Manaih zarah hereggui l bsan yum

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: