Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 8.Булангууд, Онцлох » Өнөөдөр тамирчдын баярын өдөр !

GD Star Rating
loading...

Одоогоос 2 жилийн өмнө Олимпийн анхны аварга төрөн гарч байсан дэлхийд дуурсгасан бахдам аугаа амжилтыг эргэн санахад  тун саяхан мэт. Эх орныхоо нэрийг олимп тив дэлхийд дуурсгаж төрийнхөө далбааг харийн тэнгэр мандуулж яваа тамирчдын баярын өдөр. Өнгөрсөн 2009 онд тэмдэглэн өнгөрүүлсэн Тамирчдын баяраас хойшхи 1 жилийн хугацаанд Монголын тамирчид тив дэлхийн тэмцээн уралдаанаас нийт 83 медаль хүртэж медалийн буухиагаа үргэлжлүүлсээр байна.

Тамирчдын баярын өдрийн нээлтийн арга хэмжээ Спортын төв ордны гадна талбайд эхэлсэн бөгөөд нийслэл хотын төв зүрх нь болсон Сүхбаатарын талбай дээр тамирчдын парадаар баярын арга хэмжээ үргэлжлэн явагдсан юм.

Мөн энэ өдөр Монгол орон даяар амжилттай зохион байгуулсан Үндэсний спортын IҮ их наадам өндөрлөж их наадмын хаалтын ажиллагаа боллоо. Тамирчдын баяр Олимпийн баярын өдрийн арга хэмжээ 14.00-17.00 цагийн хооронд УДЭТ-т тамирчдын урлагийн тоглолтоор үргэлжлэн явагдлаа.

Дашрамд сонирхуулахад дэлхий даяараа Олимпийн өдрийг эдүгээ 116 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Спортын төлөө сэтгэл зүрхээ харамгүй зориулан яваа тамирчид, спортын алдартнууд, дасгалжуулагч үе үеийн тамирчид болон спортын салбарынхандаа BTV телевизийн хамт олныхоо өмнөөс баярын мэнд хүргээд ирэх Лондон-2012 оны Олимпийн тэнгэрт Монгол улсын төрийн дуулал эгшиглэн Тамирчдын амжилт мандан бадрах болтугай гэсэн ерөөлийг дэвшүүлье.

GD Star Rating
loading...
Өнөөдөр тамирчдын баярын өдөр !, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: