loading...
Португалтай хийх шөвгийн 16-гийн тоглолтонд Испаний хагас хамгаалагч Хаби
Алонсо оролцохгүй байж магадгүй байна. Хэсгийн сүүлийн тоглолтонд Алонсо шагайгаа бэртээсэн бөгөөд Хави Мартинезээр сэлгэгдсэн юм.
”Миний баруун хөлийн шагай бага зэргийн зовиуртай байгаа. Эмч нарын бүрэн шинжилгээний дараа Португалын эсрэг хийх тоглолтонд оролцох эсэхээ шийднэ.
Одоогоор надад үүнээс өөр хэлэх зүйл алга” хэмээн Алонсо ярьжээ. Испаний багийн эмч Оскар Каледа ”Рентген шинжилгээнээс үзэхэд Алонсогийн бэртэл тийм хүнд биш гэж бодож байна.
Бид түүнийг тоглолтонд оролцуулахын төлөө чадах бүхнээ хийнэ” гэсэн байна. Испани болон Португалын тоглолт 6 сарын 30нд Кэйп Таун хотод явагдана.
loading...




hurdan edgeerei
loading...