loading...
Бразил, Португалын тоглолт үзэгчдийн хүсэн хүлээж байсан шиг сонирхолтой болсонгүй. Хоёр баг аль аль нь хэсгээс гарах болзлоо бараг хангачихсан учраас ач холбогдол өгөөгүй байж мэдэх юм. Ка́рлуш Кейро́ш гарааны бүрэлдэхүүндээ цэвэр довтлогч багтаагаагүй бөгөөд удаан хугацааны бэртлээсээ эргэн ирсэн Пепе гараанд багтжээ.
Харин Дунгагийн багт өмнөх тоглолтонд улаан хуудас хүртсэн Какагийн оронд Жулио Баптиста багтсан байсан. Мозес Мабида цэнгэлдэхэд цугласан 62,712 үзэгч гоол бус шар хуудсыг л энэ тоглолтонд хангалттай харсан. Эхний хагаст л гэхэд нийт 7 шар хуудсыг Мексикийн шүүгч Бенито Арчундиа өргөжээ.
Португалчууд ерөнхийдөө тэнцээ хийх зорилготой талбайд гарсан нь тэдний шигүү хамгаалалт харуулж байлаа. 30 дахь минутад Луйс Фабианогийн дамжуулалтыг Нилмар хаалганаас тавхан метрийн зайнаас оруулж чадалгүй Эдуардод хаалгаж, дараа нь шон оносон. Энэ бол эхний үеийн хамгийн онцлох мөч байсан. Хойд Солонгосыг бутниргэхэд гайхалтай тоглолтыг үзүүлсэн Роналду энэ удаа тийм ч сайн байсангүй. Хэтэрхий их бөмбөгөө нухаж, алсаас оновчгүй цохилтыг тэрээр цөөнгүй удаа хийсэн.
59 дэх минутад Лусиогийн Алвес руу өгсөн оновчгүй дамжуулалтыг Мейрелеш гоол болгох боломж байсан ч мөн л хэдхэн метрийн зайнаас алтан боломжоо алдлаа. Кейро́ш 2-р хагаст ч тактикаа өөрчлөлгүй хагас хамгаалагчдыг түлхүү оруулж бөмбөг барих төлөвлөгөөтэй байсан. Тэр нь ч хэрэгжиж Бразилчуудад аюултай довтолгоо өрнүүлэх боломж огт олгосонгүй. Уйтгартай гэж дүгнэж болох энэ тулааны ялагч 91 дэх минутад тодорч болох байсан ч Эдуарду Рамиресийн цохилтыг хичээл зүтгэл гарган хааж багаа аварчээ.
Бразил, Португалын баг ДАШТ-д 2 дахь удаагаа оноолт таарч байгаа нь энэ бөгөөд өмнө нь 1966 онд Португал 3 : 1-ээр ялж байсан юм. Бразилчууд дэлхийн аваргад хийсэн сүүлийн 21 тоглолтдоо 2 удаа л гоол оруулалгүй өндөрлүүлж байсан. Энэ тоо одоо 22 болж байна. Энэхүү тоглолтын дараа Бразилчууд хэсгээсээ нэгээр шалгарч харин Португал 2-р байраар шөвгийн 16-д шалгарлаа.
| Дурбан. Стадион “Мозес Мабида”. 62,712 үзэгч .Талбайн шүүгч - Бенито Арчундиа (Мексик). |
|
| ПОРТУГАЛ – БРАЗИЛ - 0:0 | |
| |
|
| Эдуарду | Жулио Сезар |
| Рикарду Кошта | Майкон |
| Рикарду Карвалью | Лусио |
| Бруну Алвеш | Жуан |
| Фабиу Коэнтрау | Мишел Бастос |
| Тиагу | Даниэл Алвес |
| Пепе (64) | Жилберто Силва |
| Рауль Мейрелеш (84) | Фелипе Мело (44) |
| Данни | Нилмар |
| Дуда (54) | Баптиста (82) |
| Криштиану Роналду | Луис Фабиано (85) |
| Сэлгээ | |
| Симау Саброса, 54 | Жозуе, 44 |
| Педру Мендеш, 64 | Рамирес, 82 |
| Мигел Велозу, 84 | Графите, 85 |
| Шар хуудас | |
| Дуда, 25 | Луис Фабиано, 15 |
| Тиагу, 31 | Жуан, 25 |
| Пепе, 40 | Фелипе Мело, 43 |
| Фабиу Коэнтрау, 45 | |
Тоглолтын статистик
| 13(3) | Цохилт (хаалга руу) | 19(5) |
| 11 | Алдаа | 18 |
| 4 | Булангийн цохилт | 7 |
| 2 | Отон тоглолт | 0 |
| 39% | Бөмбөг эзэмшилт | 61% |
| 4 | Шар хуудас | 3 |
| 0 | Улаан хуудас | 0 |
| 5 | Хаалт | 3 |
loading...




Portugalchuud Solongosiin toglogchdod ih hemjeenii mungu ugch olon toonii goal absan tuhai gadaadiin sonin hebleleer yrigdaj ehellee.
Solongosuud batlagdbal nutagtaa ochood budaa bolno doo hoorhii amitad yana daa.
Harin gaihaad bsiin hamgaalagchid ni hodlohoo baitsiin sh dee unen bhaa.
unen bol muuhail bna Zaanii eregt hetsuul yum bolj dee
loading...
Yu gej dee slovakia italy deer ch gesen avilgal ugsun gee l bsan sonin hevleluud tegee l italy hojigdoo l bizdee portugal chuud chini tiim ch goal oruulj medehgui humuus bish shuu dee tedend ur chadvar hamgaalalt gee l bugd bgaa harin odoo spainiig hojno gedegt bi bat itgeltei bgaa shuu spain taaruuhan l togloj bn lee dee chili tei
loading...
Spain VS Portugal,England VS Germany ene 4-n 1 ni Finald uldene gej bodoj bna
loading...
uitgartai toglolt bolson ehnii uyd shar kartiig l ih harah shiw dee portugal bombogoon ih tastuulj bna lee goliin shugam nai algaa 2 damjuulaad l tasduulna CR7 awahaaraan haalga ZUGLUULJ tsolood l uul n uzuushtei togloltiig huleej bailaa ter Pepe hogiin gar bna lee ooroon 1 kart humuust 2 ch kart oguultsen baih shuu Жилберто Силва-giin biluu araas n hol deer n gishgej bna lee Spain-iig barahgui l bolow uu
loading...