loading...
Зааны Ясан Эрэг сүүлийн тоглолтондоо БНАСАУ-ыг 3:0-ээр хожиж, 3 тоглолтоос 4 дэх оноогоо авсан ч энэ нь тэднийг шөвгийн 16-д шалгарахад хангалттай биш байлаа. Хэрэв Бразил Португалийг дор хаяж 2:0-ээр хожоод, Зааны Ясан Эрэг Хойд Солонгосыг 7:0-ээр хожвол боломж байсан. Гэвч энэ 2 нөхцөлийн аль аль нь биелээгүй юм.
Зааны Ясан Эрэг 2006 онд ч тун сайн тоглож байсан боловч Аргентин, Голландтай хэсэгт орж байсан. Энэ жил бүр ч азгүй, Бразил болон Португалтай хэсэгт орлоо. Ядаж тоглолтын хуваарь арай өөр буюу эхлээд Португал – Бразил хоорондоо тоглосон бол байдал арай өөрөөр эргэж болох байсан болов уу.
БНАСАУ-ын хувьд энэ ДАШТ-д хэрэндээ л сайн тоглоцгоосон ч яльгүй алдаануудыг нь өрсөлдөгчид нь сайн ашиглаж байлаа. 3 тоглож, 3 хожигдож, хаалгандаа 12 гоол алдсан амжилттайгаар ДАШТ-ыг дуусгав. Бразилийн эсрэг л тэд хамгийн сайн тоглолтоо хийжээ.
БНАСАУ — Кот-д’Ивуар 0:3
Гоол: Яя Туре, 14; Ромарик, 20; Калу, 82
БНАСАУ: Ли Мён-Кук, Чха Чон-Хёк, Пак Чхоль-Чин, Ли Чун-Иль, Ли Кхван-Чхон, Мун Ин-Кук (Чве Кум-Чхоль, 67), Пак Нам-Чхоль, Ан Ён-Хак, Чи Юн-Нам, Хон Ён-Чо, Чон Тэ-Сэ
Кот-д’Ивуар: Барри, Эбуэ, Коло Туре, Зокора, Бока, Яя Туре, Тьоте, Ромарик (Думбья, 79), Кейта (Калу, 64), Жервиньо (Диндан, 64), Дрогба
Шүүгч: Ундиано Мальенко (Испани)
Нелспрейт. “Мбомбела”. 34 763
“G” хэсэг.
| N | Баг | тт | хо | тн | хд | Б-х | Оноо |
| 1 | БРАЗИЛ | 3 | 2 | 1 | 0 | 5-2 | 7 |
| 2 | ПОРТУГАЛ | 3 | 1 | 2 | 0 | 7-0 | 5 |
| 3 | КОТ-Д’ИВУАР | 3 | 1 | 1 | 1 | 4-3 | 4 |
| 4 | БНАСАУ | 3 | 0 | 0 | 3 | 1-12 | 0 |
loading...




