loading...
Гондурастай гоолгүй тэнцсэнээр Швейцарийн баг ДАШТ-аас хасагдлаа. Хэсгийн сүүлийн тоглолтын өмнөх байдлаар 4 багт 4-үүлэнд нь хэсгээсээ гарах боломж байсан. Швйецарь хожоод Испани хожвол 3 баг бөмбөг тоолно, Чили болон Гондурас хожвол мөн 3 баг бөмбөг тоолохоор байсан. Гэсэн ч Швейцарь – Гондурас тэнцсэнээр бөмбөг тоолох шаардлага гарсангүй.
Швейцарийн баг эхний тоглолтондоо Испанийг хожиж, хөгжөөн дэмжигчиддээ томоохон найдвар төрүүлсэн ч дараагийн 2 тоглолтондоо хангалтгүй үр дүн үзүүллээ.
Швейцарь — Гондурас 0:0
Швейцарь: Бенальо, Лихтштайнер, фон Берген, Грихтинг, Циглер, Барнетта, Хуггель (Шакири, 78), Инлер, Фернандеш (Якин, 46), Нкуфо (Фрай, 68), Дердийок5
Гондурас: Вальядарес, Сабильон, Чавес, Бернардес, Фигероа, Альварес, В.Паласиос, Томас, Нуньес (Мартинес, 67), Жерри Паласиос (Уэлкам, 78), Суасо (Турсиос, 87)
Шар хуудася: Фернандеш, 34 – Томас, 4; Суасо, 58; Чавес, 64; В.Паласиос, 89
Шүүгч: Бальдасси (Аргентин)
Блумфонтейн. “Фри Стэйт”. 28 042
“H” хэсэг.
| N | Баг | тт | хо | тн | хд | Б-х | Оноо |
| 1 | ИСПАНИ | 3 | 2 | 0 | 1 | 4-2 | 6 |
| 2 | ЧИЛИ | 3 | 2 | 0 | 1 | 3-2 | 6 |
| 3 | ШВЕЙЦАРЬ | 3 | 1 | 1 | 1 | 1-1 | 4 |
| 4 | ГОНДУРАС | 3 | 0 | 1 | 2 | 0-3 | 1 |
loading...




