loading...
Дэлхий аваргын гол фаворит Испаний шигшээ хэсгээсээ ядруухан л гарлаа. Сүүлийн тоглолтоо Чилитэй хийж, заавал хожих даалгавраа биелүүлсэн ч аварга болох хэмжээний тоглолт харагдсангүй.
Хэрэв Чили эхний үед 10-уулаа үлдээгүй бол тоглолт цаашаа нэлээн өрсөлдөөнтэй өрнөх байсан болов уу.
1-р үед Давид Вилья энэ ДАШТ-ын шилдэгт тооцогдох гоолуудын 1-ийг хийсэн. Хаалгач урагшаа гарч бөмбөгийг зайлуулсан ч зүүн жигүүрт, хаалганаас 40 ярдийн зайтай Вильягийн хөлд өгч, ур чадвар өндөр Вилья ч боломжийг алдалгүй шууд цохиж, хаалганд бөмбөгийг хийжээ. Вилья ийн ДАШТ-д 3 дахь гоолоо хийлээ. Тэрээр ДАШТ, ЕАШТ гээд олон улсын том тэмцээнд нийт 10 дахь гоолоо хийж, энэ босгонд хүрсэн анхны Испани тоглогч болсон байна.
37 дахь минутанд Иньеста мөнөөх Вильягийн дамжуулалтаар 2 дахь гоолыг хийсэн. Үүгээр зогсохгүй гоол орох мөчид Чилийн хамгаалагч Эстрада улаан хуудас авснаар талбайг орхисон юм. Испани 2 гоол илүү, хүн илүү. Ингээд энэ тоглолтын үр дүн тодорхой болсон.
Чили 2-р үе эхлээд зөрүүг багасгаж чадсан ч дахин гоол хийж чадалгүй байсаар цаг дуусчээ.
Испани ийн 1-ээр гарч, 16-д хөрш Португалтайгаа тоглох болов.
Харин Чилийн аз болоход Гондурас Швйецарийн замд хөндөлссөнөөр Чили дараагийн шатанд шалгарлаа.
Ингээд хэсгийн тоглолт дуусаж байна. Одоо хамгийн чухал, хамгийн эгзэгтэй, сэтгэл хөдөлгөсөн 14 тоглолт үлдэв. Шөвгийн 16-д:
Уругвай – БНСУ
АНУ – Гана
Герман – Англи
Аргентин – Мексик
Голланд – Словак
Бразил – Чили
Парагвай – Япон
Испани – Португал гэсэн оноолтоор тоглоно.
Эндээс харахад Өмнөд Америкаас эрх авсан 5 баг 5-уулаа шилдэг 16-д үлдсэн бол Азиас 2, Европоос 6, Африкаас 1, Хойд болон Төв Америкаас 2 баг тус тус үлджээ.
Чили — Испани 1:2
Голы: Мильяр, 47 – Вилья, 24; Иньеста, 37
Чили: Браво, Медель, Понсе, Хара, Исла, Эстрада, Вальдивия (Мильяр, 46), Видаль, Санчес (Орельяна, 65), Босежур, Гонсалес (Паредес, 46)
Испани: Касильяс, Серхио Рамос, Пике, Пуйоль, Капдевила, Бускетс, Хаби Алонсо (Мартинес, 73), Хави, Иньеста, Торрес (Фабрегас, 55), Вилья
Шар хуудас: Медель, 15; Понсе, 19; Эстрада, 21
Улаан хуудас: Эстрада, 37
Шүүгч: Родригес (Мексика)
Претория. “Лофтус Версфельд”. 41 958
“H” хэсэг.
| N | Баг | тт | хо | тн | хд | Б-х | Оноо |
| 1 | ИСПАНИ | 3 | 2 | 0 | 1 | 4-2 | 6 |
| 2 | ЧИЛИ | 3 | 2 | 0 | 1 | 3-2 | 6 |
| 3 | ШВЕЙЦАРЬ | 3 | 1 | 1 | 1 | 1-1 | 4 |
| 4 | ГОНДУРАС | 3 | 0 | 1 | 2 | 0-3 | 1 |
loading...





medee yasan udaan orj bna aa
loading...
udaaan bn shv csports.mn der yum bn o
loading...