Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Тоглолт №49. Уругвай 2:1 БНСУ

GD Star Rating
loading...

ДАШТ-ийн шөвгийн 16-ын эхний тоглолт Дэлхийн хошой аварга Уругвай, Дэлхийн аваргын 4-р байрын шагналт БНСУ-ын багуудын тоглолтоор эхэллээ. Уругвайн шигшээ өрсөлдөгчөө 2:1-ээр хожсоноор 1970 оноос хойш анх удаа ДАШТ-ын дунд шөвөгт үлдэв. БНСУ хичээж тоглосон ч тоглолтын эхэнд болон сүүлд гоол алдсанаар энэ удаагийн ДАШТ-ийг өндөрлөж байна.

Уругвайн дасгалжуулагч Оскар Табарез хэсгийн сүүлийн тоглолтондоо Мексикийг хожсон гарааны бүрэлдэхүүндээ нэг л өөрчлөлт оруулж, Диего Годинийг Морис Викториногоор сольсон байлаа. Харин БНСУ-ын дасгалжуулагч Ху Жун-Му вингер Ким Жэ-Сунийг гараанд гаргасан нь таамаглаагүй шийдвэр байсан.

БНСУ тоглолтыг сайн эхлүүлж, Пак Чи Сун аюултай довтолгоо хийсэн. Гэвч ердөө 8 дахь минутанд тэд хамгаалалтын алдаа гаргаж, Суаресийг сул орхисноос гоол алдсан байна. Диего Форланий сулхан кросст хаалгач хүрэлгүй өнгөрөөсөн нь буруудаж, Суарест боломж олгосон бөгөөд Суарес ч ашиглаж чаджээ.

Уругвайн хувьд хэсгийн 3 тоглолтонд 1 ч гоол алдаагүй, хамгаалалт сайтай байгаа. БНСУ энэ хамгаалалтын эсрэг гоол хийх гэж уйгагүй оролдсоны эцэст буюу 68 дахь минутанд Ли Чун-Ён мөргөж гоол хийн тоог тэнцүүлсэн байна.

Гэвч Солонгосын баяр удаан үргэлжилсэнгүй, мөнөөх Суарес 80 дахь минутанд ур чадвараа ашиглан, маш гоё эргүүлэгтэй цохиж тоглолтын 3, өөрийнхөө болон багийнхаа 2 дахь гоолыг хийснээр тоглолтын цэгийг тавьсан юм. Аяксийн довтлогч ийнхүү ДАШТ-д 3 гоолтой болж, мэргэн буучдын тэргүүн эгнээнд нэгдэж байгаа болно.

Уругвай дараагийн шатанд Гана – АНУ-ын хожсонтой гэхээр хагас шигшээд ч хүрэн сайхан боломж харагдаж байна.

Уругвай — БНСУ 2:1

Гоол: Суарес, 8, 80 – Ли Чун Ён, 68

Уругвай: Муслера, М.Перейра, Лугано, Годин (Викторино, 46 ), Фусиле, Перес, Аревало, А.Перейра (Лодейро, 74), Форлан, Кавани, Суарес  (А.Фернандес, 84)

Корея: Чун Сун Рён, Ча Ду Ри, Чхо Ён Хюн , Ли Чун Су, Ли Юн Пё , Ли Чун Ён, Ким Чун Ву, Кхи Сун Ён (Ём Ки Хун, 85), Ким Чжэ Сун (Ли Дон Кук, 61), Пак Чжи Сун, Пак Чу Юн

Шар хуудас: Ким Чун Ву, 38; Ча Ду Ри, 70; Чхо Ён Хюн, 83
Шүүгч: Штарк (Германия)
Порт-Элизабет. “Бухта Нельсона Манделы”. 30 597

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: