Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Тоглолт №50. Африк тивийн баг 3 дахь удаагаа дунд шөвөгт (Гана 2:1 АНУ)

GD Star Rating
loading...

АНУ-ыг цаг сунган байж 2:1-ээр хожсон Ганын шигшээ ДАШТ-ийн сүүлийн 8-д үлдлээ. Кевин Принс Боатенг тоглолт эхлээд удаагүй байхад тоог нээсэн бол Лэндон Донавон 62 дахь минутанд тоог тэнцүүлсэн. Үндсэн цагт хэн хэн нь гоол хийгээгүй тул цаг сунган тоглосон бөгөөд 93 дахь минутанд Асамао Гьян хожлын гоолыг хийжээ. Алтан гоолын дүрэм хэрэгжхээ больсон тул багууд 120 минут тоглосон ч үлдсэн 27 минутанд АНУ гоол хийж чадсаагүй. Ингээд Ганын баг ДАШТ-ын дунд шөвөгт хүрсэн Африк тивийн 3 дахь баг болжээ. Тэд 7 сарын 2-нд Уругвайтай тоглоно.

1990 онд Камерун, 2002 онд Сенегал тус тус дунд шөвөгт хүрч байв.

Тоглолтын дараа хэн юу хэлэв?

Асамао Гьян, Ганын довтлогч
Бид өмнө нь, 2006 онд хэсгээсээ гарч байсан. Харин одоо түүнээс нэг алхам урагшиллаа. Би үнэхээр баяртай байна. Дэлхийн хамгийн жаргалтай хүн нь би. Бид бүгдийг бахархуулж чадлаа. Ганц Ганачууд биш, бүх л Африкчууд бахархаж байна.

АНУ — Гана 1:2.

Гоол: Донован, 62-пен – К.Боатенг, 5; Гьян, 93

АНУ: Ховард, Боканегра, Брэдли, Черундоло, Демпси, Донован, Борнстейн, Кларк (Эду, 31), Демерит, Алтидор (Гомес, 91), Финдли (Фейлхабер, 46)
Гана: Кингстон, Сарпей (Эдди, 73), Гьян, Пэйнтсил, Жон Менса, Аннан, Инкум  (Мунтари, 113), Жонатан Менса, А.Айю, Асамоа, Боатенг (Аппиа, 78)

Шар хуудас: Кларк, 7; Черундоло, 18; Боканегра, 68 – Жонатан Менса, 61; А.Айю, 90
Шүүгч: Кашшаи (Венгрия)
Рюстенбург. “Роял Бафокенг”. 34 976

GD Star Rating
loading...
Тоглолт №50. Африк тивийн баг 3 дахь удаагаа дунд шөвөгт (Гана 2:1 АНУ), 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: