loading...
NBA-ын тоглогчдын зуны амралт ид үргэлжилж байна. Зарим нэг нь яахав гэрээ хэлэлцээр, шилжилт хөдөлгөөн, мөн Америкийн шигшээ багийн цугларалт гээд жаахан завгүй байж магадгүй ч ихэнх нь л амарч, зугаалж байгаа биз.
Крис Андерсоны хувьд амралтын үеэрээ шинэ шивээс хийлгэжээ. Тэрээр хүзүүн дээрээ шивээс хийлгэсэн байна. Энэ зурагны зүүн талд байгаа нь шинээр шивээс хийлгэхээс өмнөх нь, баруун талд байгаа нь шинэ шивээс хийлгэсний дараах нь. “Free Bird” гэсэн үг л байгаа бололтой.
Ингээд Андерсоны биед шивээсгүй зай бараг үлдсэнгүй. 95 хувь нь шахам шивээсээр дүүрчээ. Энэ сайн зүйл лав биш байх.
loading...





naachin jinhene haynga gardaa hhe
loading...
BIRDMAN !!!
loading...
Hochindoo arai ih tuilshraad bgaam bish u
loading...
Us ni nadaa taalagdaad bgaa sh de keke Gui yaahav ooriinhon sonirhol sh de Deer ued Bird man gedeg baisandag Nuggets GoGoGo
loading...
yur ni hamgaalaltandaa sain sain toglogch AK47 tei tustui togoldog shuu uuriiguu goy todorhoilj bain hsd ee
loading...
naad chini unen gang gar shde 2 jil har tamihni hergeer suuj garj irsen ntr ged
loading...
Hehe bolj l bnashde Ooroo husej l hiilgesen yum chn,.
Chris Andersenii toglolt taalagddag shu.! Hamgaalaltig erhemlej toglodog gantshan blockdod bdaggui ern l ymr ch orsoldogchoo hetsuu baidlaas shiduuldeg dajgui hamgaalagch! Thde block-g ch jinhene utgaar ni hiideg shu!
loading...
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Дэлхийд алдартай олон одууд хүрэлцэн ирж үзэж байгаа бөгөөд NBA-гийн супер од Коби Брайнт тэдний дундаас олны анхаарлыг илүүтэй татжээ. Тэрээр ӨАБНУ-д зургадугаар сарын 27-нд очиж, АНУ- Ганын шигшээ багуудын тоглолтыг АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон, нэрт хоккейчин Яромир Ягр нарын хамтаар үзсэн бөгөөд баг нь ялагдал хүлээсний дараа “Би ихэд харамсаж байна. Гэхдээ нэг нь ялж нөгөө нь ялагддаг нь аль ч спортын дүрэм. Өнөө орой Ганын залуучууд илүү сайн байлаа” гэжээ. Мөн түүнээс “Хамгийн их дэмждэг тоглогч тань хэн бэ?” гэж асуухад “Миний хамгийн дуртай хөлбөмбөгчин Дидия Дрогба. Тэр бол Зааны ясан эрэг улсаас төрөн гарсан өнөө цаг үеийн хамгийн шилдэг хөлбөмбөгч” хэмээн хариулсан байна. Өчигдөр Коби Брайнтын хувьд ӨАБНУ-ын Блүмфонтэйн хотын “Совэто” бага сургуулийн хүүхдүүдтэй хамт бэлтгэл хийж, дараа нь Англи- Германы шигшээ багуудын тоглолтыг үзэж сонирхсон байна.
loading...
Фил Жэксон зодог тайлах бодолтой байна
NBA-ын бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн шилдэг дасгалжуулагч Фил Жэксон биеийн байдлын улмаас ажлаа орхиж зодог тайлах цаг нь болсон гэж үзэж байгаа бололтой.
Гэвч “Лос Анжелес Лейкерс” багийн удирдлага болоод тоглогчид ирэх долоо хоногт дасгалжуулагчтайгаа хийх уулзалтаар түүнийг авч үлдэнэ, бодлыг нь өөрчилнө гэж найдаж байгаа юм.
NBA-ын 11 удаагийн аварга дасгалжуулагч лхагва гаригт зодог тайлах тийш бодол нь хандаж байгааг хэлсэн байна. 64 настай Жэксон дахин нэг шинжилгээ өгснийхөө дараа шийдвэрээ эцэслэн гаргах аж. Тэгээд шийдвэрээ багийн эзэн Жерри Басст дуулгах гэнэ.
Энэ ямар нэгэн мөнгөний төлөө биш, зөвхөн эрүүл мэндтэй холбоотой шийдвэр гэж Жэксон өгүүлжээ.
Улирлын тоглолтод 70,5 хувь, плей-оффт нийт 225 хожил авч, рекорд амжилт тогтоосны дээр Бостоны алдарт дасгалжуулагч Рэд Аурбакаас хоёр цом илүү болсон учир одоо түүний амжилтыг хэн нэг нь эвдэхэд бэрх болсон. Мөн хамгийн агуу дасгалжуулагч гэдэг цол түүнийх юм.
Гэвч хамгийн гол нь одоо байгаа бүрэлдэхүүн дахиад аварга авах боломжтой гэдэг шалтгаан Жэксоныг дахиад ганцхан жил үлдээж болох юм.
Баг болоод тоглогчид бүгд дасгалжуулагчаа эргэн ажилдаа орохыг хүсч байгааг Жэксон ч өөрөө мэдэж байгаа. Мөн Жаксон зодог тайлвал дараалан гурван жил аварга болох мөрөөдөл үгүй болж болохыг ч менежер Купчак ойлгож байгаа. Тийм учраас ирэх долоо хоногт хийх уулзалтаар их зүйл хийх шаардлагатай.
“Лейкерс энэ улиралд 12 сая ам.долларын цалинг алдарт дасгалжуулагчдаа өгсний дээр аварга авсны урамшуулал гээд хоёр сая ам.долларыг нэмжээ. Магадгүй Жэксон тус улсын мэргэжлийн спортууд дундаас хамгийн баян дасгалжуулагч болж байж болох.
Гэвч энэ бүхэн мөнгөний төлөө яригдахаа хэдийнэ өнгөрсөн гэдгийг түүний биеийн байдал харуулж байна.
Хэрэв Жэксон зодог тайлвал “Лейкерс”-ийн шилдэг бүрэлдэхүүнийг Байрон Скотт, Бриан Шау, Жефф Ван Ганди нарын нэг нь удирдах боломжтой.
Түүнчлэн плей-оффийн од тоглогч Дерек Фишер ирэх долоо хоногт чөлөөт агент болж байгаа боловч тоглогч ч, баг ч гэрээ байгуулах тал дээр асуудалгүйгээр тохиролцоонд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байна.
loading...
Кол Алдрич гэж хэн бэ?
NBA-ын драфтын шилдгүүдийн нэгийг таинлцуулъя. Тэр бол энэ жилийн драфтын хамгийн магадлалтай байгаа цорын ганд цагаан арьстай тоглогч юм. Кол Алдрич нь 1988 оны аравдугаар сарын 31-ны өдөр Минессотагийн Брусвилле хэмээх хотод төржээ. Төвийн тоглогчийн байрлалд тоглодог энэ залуу 211 см өндөр, 111 кг жинтэй ажээ. Ахлах сургуульдаа тэрбээр Блумингтон Жефферсоны сургуульд суралцдаг байсан бөгөөд сургуулийнхаа шигшээ багаас МакДоналдс Бүх оддын тоглолтод шалгарч оролцож байжээ. Харин ахлах сургуулиа төгсөөд Канзасын их сургуульд элсэн орж шигшээ багт нь тоглох болсон байна. Эхний жилдээ тэрбээр сэлгээнээс тоглож, 8,3 минутыг талбай дээр өнгөрүүлэхдээ 2,8 оноо, гурван самбараас бөмбөг авалт дунджилж байсан байна. Харин дараагийн жилээс эхлэн түүний амжилт эрс өсч эхэлсэн байна. 29,7 мин тоглож, 15,1 оноо 10,1 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж гайхалтай амжилт гаргаж байжээ. Хамгаалалтандаа сайн тоглодог Алдрич 2008-09 онд NCAA-ын хамгаалалтын нэгдүгээр баг дараалан нэрлэгдэж байсан нь түүний амжилтын нэгээхэн хэсэг төдийгүй өөрийн конференсийн оны шилдэг тоглогчын шагналыг 2008 онд хүртэж байсан байна. Хэрвээ энэ залуу драфтын наймаар шалгарвал “Лос Анжелес Клипперс” багт очих магадлалтай байгаа юм.
loading...
Селтикс Брад Миллерийг онилов
Бостон Селтикс” энэ зуны чөлөөт агент болох тоглогчдоос Брад Миллерийг ихээхэн сонирхож байгаа тухай Yahoo Sports мэдээллээ. “Селтикс”-ийн энэ зун чөлөөт агентаас сонгох гол хоёр тоглогч нь Рэй Аллен, Брад Миллер нар болсон байна. Рашийд Уоллес зодог тайлж, Кэндрик Пэркинс өвдөгний бэртэл авсан учир тэдэнд туршлагатай төвийн тоглогч хэрэгтэй. Рэй Аллен бол мэдээж зайлшгүй үлдээх ёстой тоглогч. 34 настай ахмад тоглогчид “Бостон”-ы зүгээс дундаж гэрээг санал болгох бөгөөд төв болоод довтлогчийн байрлалд тоглуулах зорилгоор авна. Миллер удаан ч гэсэн туршлага холын зайн шидэлтүүд нь ямар их хэрэг болж байгааг “Чигаго Буллс” багт талбайд өнгөрүүлсэн минут бүр харуулна.
“Чигаго Буллс” багт 82 тоглолтыг өнгөрөгч улиралд хийсэн Миллер “Селтикс”-т ирвэл довтолгооний хувилбарыг нэмэх нь ойлгомжтой. “Бостон Селтикс” түүнээс гадна дасгалжуулагч Док Риверсийг авч үлдэх ёстой. Риверс сүүлийн жилийн гэрээгээ цуцалж Орландо хотод байгаа гэр бүлийнхэнтэйгээ цагийг хамтдаа өнгөрөөх шийдвэр гаргах гэж байсан. Гэвч одоо бүх зүйл нааштайгаар эргэх боломжтой гэнэ. Учир нь Риверс драфт болон чөлөөт агент дээр Дэнни Эйнжтэй хамтдаа одоог хүртэл ажиллаж байгаа юм.
loading...
К.Энтони 65 сая ам.долларын гэрээний тухай бодож суун
Кармело Энтонид “Денвер Наггетс” багийн зүгээс 65 сая ам.долларын гурван жилийн гэрээг санал болгосон байна.
Ирэх зун багаас хамааралгүй чөлөөт агент болох бүх оддын тоглогч маань энэ улиралд “Юта Жазз” багт ялагдал хүлээж плей-оффоос мултарч байсан. Учир нь түүний багийн нөхөд хангалттай сайн байж чадаагүй юм.
Дээрээс нь дасгалжуулагч Жорж Карл тэдэнтэй хамт байгаагүй билээ.
Хэдийнээ таван жилийг Дэнвэр хотод өнгөрүүлж, Наггетс багийн төлөө хүчин зүтгэсэн ч Мелогийн хувьд хамгийн оргил амжилт нь 2009 онд бүсийн аваргын төлөө тоглосон нь байлаа. Мэдээж залуу довтлогчийн хувьд үүнээс илүү амжилтыг хүсч байгаа нь ойлгомжтой.
Өөрийн карьераа энэ хотдоо дуусгаж болох ч эцэст нь ялагч болсон байх нь чухал гэж тэрбээр Yahoo! Sports-д өгсөн ярилцлагадаа онцолсон байна.
Магадгүй тэрбээр ирэх зуныг хүлээж болох юм. Учир нь NBA мөнгөний алдагдлаасаа болоод ажил хаялтад хүрч болзошгүй. Энэ нь комишнер Дэвид Стерн багуудын цалингийн цэсний хамгийн доод хэмжээг тогтооно гэдгээ зарласан байгаа билээ.
Тэгэхээр түүний хувьд одоо мөнгөн дүн биш багийн хамтрагчид, тэр дундаа аварга авах боломжтой бүрэлдэхүүнийг хүсч байгаа. Өнгөрсөн улиралд Денвер хангалттай сэлгээний тоглогчидтой байж чадаагүй. Харин алдаагаа засч багийн довтлогч байсан Линас Клейзад гэрээний санал явуулсан ч Европт боломжийн мөнгө авч, хүссэн тоглолтоо гаргаж байга Клейза үлдэх хүсэлтэй байгаа тухай түүний төлөөлөгч ярьжээ.
loading...
Крис Пол солигдож магадгүй
NBA powerbroker Уиллиам Уэсли гэгч нэгэн Леброн Жеймсийг аль багт очихыг тодорхойлоод байх шиг. Тэрбээр өмнө нь Леброныг шинэ дасгалжуулагчийнх нь хамт бусад багуудад солилцоогоор аваачих ажлыг хийж байсан бол одоо Леброн – CP3 гэсэн хувилбарыг дэвшүүлээд солилцоо хийхээр яриандаа орсон бололтой.
Энэ солилцоог “Хорнетс” багийн ерөнхий менежер Жефф Боуэр, эзэмшигч Гари Гоуэст нар хүсч байгаа аж. Гэвч яг тэдний хүсэлд хүрэхүйц саналыг бусад багууд тавьж чадах эсэх нь эргэлзээтэй. Баг их хэмжээний мөнгөн дүнг харж, гурван удаагийн Бүх оддын тоглогчоо явуулах нь мэдээж. Хэрэв тэгж чадахгүй бол Крис Пол багтаа үлдэнэ.
Үүнийг тус багийн шинэ дасгалжуулагч Монти Уильямс ч хүсэхгүй байгаа.
Гэхдээ солилцоо драфтаас өмнө явагдаж болох бөгөөд энэ бүх ажлыг Уэсли хэрхэн хийхээс шалтгаална. “Хорнетс” баг энэ жилийн драфтаас 11 дэх сонголтыг авах юм.
Пол дөрвөн жилийн 68 сая ам.долларын гэрээг дөнгөж жилийн өмнөхөн байгуулсан. Уг нь бол өндөр үнэтэй гэрээгээр багтаа үлдсэн боловч одоо түүнийг явуулахаас татгалзахгүй байна. Мэдээж Пол явбал багийн амжилтаа тэд эрсдэлд оруулахын сацуу хөгжөөн дэмжигчдээ ч алдаж магадгүй.
Пол зөвхөн талбай дээрх лидер байгаад зогсохгүй багийн дотоод уур амьсгалыг бүрдүүлэгч байсан. Мөн хотынхоо оршин суугчдад Катрина хар шуурганы дараа тусламжийн гараа харамгүй сунгасан учир тус хотын иргэд залуу тоглогчдоо хамгаас илүү хайртай байдаг.
Тийм учраас эрсдэлтэй алхам хийх магадлал тун бага. Гэхдээ энэ магадлалын төлөө Уильямс Уэсли ажиллаж байна.
Крис Пол, Леброн Жеймс нар шигшээ багт тоглохдоо нэлээд нөхөрсөг харьцаатай байсан бөгөөд Леброны тухайн баримтат кино гарахад Пол сурталчлах ажилд нь өөрийн биеэр оролцож байсан юм. Муугүй найзууд гэдэг нь харагдаж байгаа учраас талбай дээр хамтдаа тоглоход асуудалгүй гэдэг нь хамгийн том сурталчилгаа болох биз.
loading...
Уэсли Жонсон гэж хэн бэ?
NBA-ын драфтад орох шилдгүүд
2010 оны драфтын шилдэг тавд нэрлэгдэж байгаа сүүлчийн тоглогч бол Уэсли Жонсон юм. Тэрбээр 1987 оны долдугаар сарын 11-нд Техас мужийн Корсикана хэмээх жижиг хотод мэндэлжээ. Хүчний довтлогчийн байрлалд тоглодог энэ залуугийн биеийн өндөр нь 201 см, биеийн жин нь 93 кг юм байна. Бага байхдаа л маш биерхүү байсан тэрбээр Корсиканагийн ахлах сургуулийнхаа багт тоглохын зэрэгцээ дүүргийнхээ шигшээ багт тоглож нэг тоглолтод 15.2 оноо, 9.7 самбараас бөмбөг авалт, 4.3 блок шотыг дунджилж байв. 2006 онд ахлах сургуулиа төгссөн Жонсон тэр жилдээ Айовагийн их сургуульд элсэн орж шигшээ багт нь тоглож эхэлсэн байна. Сагсан бөмбөг тоглохоос гадна хичээл номондоо тун сайн энэ залуу элсэлтийн шалгалт өгч,өөрийн хүчээр сургуульдаа тэнцжээ.
Уэсли Жонсонгийн хувьд фрэшмэн буюу NCAA-д орсон эхний жилдээ 31 тоглолтод оролцож 12.3 оноо, 9.7 самбараас бөмбөг авалтыг дунджилж байлаа. Жилээс жилд үзүүлэлт нь сайжирсаар байсан энэ залууг маш нэр хүндтэй их сургууль болох “Сиракауз”-ын их сургууль өөрийн болгож чадсанаар “Сиракауз Оранж” багт тоглох болсон юм. өөрийн боловсролд анхаарч их сургуулиа төгсөөд NCAA-д тоглосон хамгийн сүүлин жилдээ Жонсон 16.0 оноо, 8.4 самбараас бөмбөг авалтыг дунджилж байсан бөгөөд NCAA-ын нэгдүгээр багт багтаж, сарын шилдэг тоглогчийн шагналыг хэд хэдэн удаа хүртсэн байна.
loading...
2011 оны Бүх оддын тоглолтын логог танилцуулжээ
Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 60 дахь удаагийн Бүх оддын тоглолт Лос-Анжелес хотод болох учиртай. NBA-ын “ЛА Лейкерс” болон “ЛА Клипперс” багийн үндсэн талбай болох “Стэплс центр”-т 2011 оны хоёрдугаар сарын 20-нд болох Бүх оддын тоглолтын албан ёсны лого буюу бэлэг тэмдгийг ням гаригийн үдэш олон нийтэд танилцуулсан байна.
“Стэплс центр”-т өмнө нь 2004 онд Бүх оддын тоглолт болж байсан бөгөөд тэрнээс өмнө Лос-Анжелес хот 1963, 1972, 1983 онд Бүх оддын тоглолтыг зохион байгуулж байжээ.
loading...
Лебронд амтат хоол санал болгожээ
“Кавалиэрс”-ийн үнэнч хөгжөөн дэмжигчдийн нэг Леброн Жеймсийн ходоодоор нь дамжуулж, зүрх сэтгэлийг нь татах арга олжээ. Кливлэнд хотын уугуул Майкл Саймон гэгч “Food” сүлжээний Iron Chef нэвтрүүлгийн тогооч бөгөөд чөлөөт агент болчихоод байгаа Леброн Жеймс хэрэв “Кливлэнд Кавалиэрс” багтаа үлдэх шийдвэр гаргавал сард нэг удаа гэрт нь очиж, түүний гэр бүлийнхэн болон найзуудад нь тусгай оройн зоог бэлтгэн өгч байя хэмээн ам гарсан байна. Саймон Facebook-ээр дамжуулан Лебронд дээрх саналыг тавьсан аж.
Тэрбээр мөн өнгөрсөн хугацаанд “Кавалиэрс”-ийн төлөө олон тоглолтод оролцож, чамлахааргүй амжилт гаргасанд талархаж буйгаа илэрхийлээд эцсийн дүнд шийдвэр гаргахдаа зүрх сэтгэлээ сонсох хэрэгтэй хэмээн зөвлөжээ. Түүнчлэн Шидэт Жонсон, Ларри Бэрд, Жим Браун, Билл Русселл, Майкл Жордан нарын домогт тоглогчид нэг багтаа удаан хугацаанд тоглож, нэрээ мөнхөлсөн байдгийг сануулсан байна.
Сонирхуулахад, өнгөрсөн жил Саймон “Кливлэнд Кавалиэрс”-ийн удирдлага ярилцаж, тус багийн үндсэн талбай болох Quicken Loand Arena-д хоёр ч хоолны газар ажиллуулах болсон юм.
http://www.yahoosport.com-s zaluusaa herev ok bol site neenee
D_eegii08@yahoo.com
loading...
2012 оны Бүх оддын тоглолтыг Орландо зохион байгуулна
Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Бүх оддын тоглолт дахин “Мэжик”-ийн талбайд “шидтэй” болж өнгөрөх нь. Бүх оддын тоглолтын түүхэнд олон гайхалтай дурсамж үлдээсэн тэр цагаас хойш бүтэн 20 жилийн дараа “Орландо Мэжик” шинэ цэнгэлдэхдээ 2012 оны Бүх оддын тоглолтыг зохион байгуулах болсон талаар NBA-ын бүрэн эрхт төлөөлөгч Дэвид Стерн мэдэгдлээ. 1992 оны Бүх оддын тоглолтод домогт Мэжик Жонсон сагсан бөмбөгт эргэн ирж, MVP шагнал хүртсэн бөгөөд тухайн үед Бүх оддын тоглолт Орландод болж байсан юм. ХДХВ-ын халдвар авсан Жонсон их спортоо орхисон ч ер бусын шалтгаанаар эрүүлжиж, дахин талбайд ирж, Бүх оддын тоглолтыг чимсэн тэр гайхалтай мөчийг сагсан бөмбөг сонирхогчид тодхон санаж байгаа биз ээ.
Өнгөрсөн жилийн Бүх оддын тоглолт Финикст, энэ жилийнх Далласт, 2011 оны Бүх оддын тоглолт “ЛА Лейкерс”-ийн Стэплс центрт болох бөгөөд 2012 оных ийнхүү “Орландо Мэжик”-ийн будаг нь ханхалсан шинэ талбайд болохоор боллоо. “Орландо Мэжик Арена” нэрээр сүндэрлэх шинэ байгууламжийн шав тавих ёслол 2008 оны долдугаар сард болсон бөгөөд өдгөө барилгын ажил бүрэн дуусаагүй, 2010/11 оны улирлын тоглолтууд эхлэхээс өмнө ашиглалтад орох учиртай. Бүх оддын тоглолт 2012 оны хоёрдугаар сарын 26-нд болох бөгөөд 100 сая ам.долларыг энэхүү нэр хүндтэй арга хэмжээнд зориулахаар төсөвлөөд байна.
loading...
hend hamaaa tai ym be de tegeed
loading...
Bayarlalaa eegii 08
loading...
Huurhii ug ni tesrelttei toglogch shig l bsn,ungursun jil heden jiliinhee aziig buunduj neg tom tesreed untarah shiv dee hehe
loading...
Muu har tamhichin sda
loading...
sdaa nuud min nuggetsiin hamgaalagchiig doromjlood uzeerei
loading...