Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Модон бөмбөг » Модон бөмбөгийн УАШТ явагдлаа

GD Star Rating
loading...

Монгол улсын 2010 оны аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээнийг энэхүү спортыг бүх нийтийн хүртээл болгох, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, хүн амын бие бялдрыг сайжруулах, тамирчдын спортын ур чадварыг дээшлүүлэх, олон улсын тэмцээн улмаар Оман улсын Мускат хотноо зохиогдох Азийн элсний 2 дугаар наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор 6-р сарын 26-27 ны өдрүүдэд “Монгол шилтгээн” жуулчны баазын модон бөмбөгийн талбайд зохион байгууллаа. Тэмцээнд оролцох баг тамирчид нь нэг байгууллагаас 4 эмэгтэй, 4 эрэгтэй тамирчдаас доошгүй бүрэлдэхүүнтэй багаар оролцсоноос гадна модон бөмбөгийн спорт сонирхогч тэмцээнд оролцох боломжыг хангаж өгснөөрөө онцлог боллоо.

Тус тэмцээн цохилтын эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, баг, хос, холимог хос, талбайн ганцаарчилсан тэмцээн гэсэн 6-н төрлөөр явагдаж дүнгээ гаргасан юм. Нэг тамирчин хос, холимог хос төрлийн аль нэгд нь оролцох ба давхцан оролцоогүй бөгөөд талбайн төрөлд бүх тамирчид оролцсон юм. Мөн цохилтын ганцаарчилсан тэмцээн 24 талбайд болсон бол харин хос, холимог хос, талбайн тэмцээнүүд 12 талбайд явагдсан юм.

Тэмцээнийг олон улсын дүрмийн дагуу Олон улсын болон ММБХолбооны шүүгчид удирдан явууллаа. Түүнчлэн Улсын аварга шалгаруулах тэмцээний эхний 12 байранд орсон эмэгтэй, эрэгтэй тамирчдыг гадаадад зохиогдох олон улсын тэмцээн, наадамд Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд оруулах эрх олгосон. Улсын аварга шалгаруулах тэмцээний цохилтын төрлийн ганцаарчилсан болон баг, хос, холимог хос, талбайн тэмцээний төрөлд эхний гурван байрт шалгарсан баг тамирчдад улсын аваргын алт, мөнгө, хүрэл медаль, хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулж нэгдсэн дүнгээр түрүүлсэн багт цом гардуулан өглөө.

GD Star Rating
loading...
Модон бөмбөгийн УАШТ явагдлаа, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Taiban says:

    Temtseeniihee dung delgerengyugeer tawiach ee. Ali torold hen turuulsen medegdehgyu bna

    GD Star Rating
    loading...
  2. Moдон бөмбөг тоглох сонирхолтой хүн хаана ямар газар тоглож болох вэ? Хэрэгсэлүүдийг нь зардаг уу?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: