loading...
Монголын паралимп хөнгөн атлетикийн холбооноос паралимп хөнгөн атлетикийн УАШТ-ийг төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгууллаа. Тус тэмцээнд Монголын паралимпийн хороо, МПХАХ, М-ын БТСГ, Аймаг хотуудын хөдөлмөр халамж, үйлчилгээний газар, Дезерет Олон улсын энэрэлийн сан, Хөгжлийн бэрхшээлтэй байгууллагуудын үндэснйи холбоо болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо зэрэг байгууллагууд оролцлоо.
Тус улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд өнгөрөгч 05-р сарын 05-ны өдөр орон нутагт явагдсан аймаг хотын аварга шалгаруулах урьдчилсан тэмцээнээс шалгарсан баг тамирчид оролцсон юм.
Монголын паралимп, хөнгөн атлетикийн холбооноос паралимп хөнгөн атлетикийн залуу халаа тамирчдыг бэлтгэх, улмаар ирэх 2012 оны олимпийн эрх авах тэмцээн уралдаанд амжилттай оролцуулах зорилготойгоор тус тэмцээнийг зохион байгуулж байгаа юм.
loading...



