Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Тоглолт №52. Тевез дубльдэж, Аргентин 8-д үлдлээ (Аргентин 3:1 Мексик)

GD Star Rating
loading...

Аргентин бас нэгэн алхмаа хийлээ. Шөвгийн 16-д Мексикийн багтай таарч, 3:1-ээр хожсоноор шөвгийн 8-д үлдэв. Мексик нь 2006 оны ДАШТ-ын мөн энэ шатанд Аргентинтай таарч, ширүүн үзсэн ч нэмэлт цагт Макси Родригез супер гоол хийж, Аргентин дараагийн шатанд үлдэж байлаа. Мексик тэрхүү хожигдлын хариугаа авч чадсангүй.

Мөн 2006 онд Аргентин Мексикийг хожиж гараад Германтай 8-д таарч торгуулийн цохилтоор хожигдож байсан. Энэ удаа мөн Германтай тоглох боллоо. Мексик Аргентинаас хариугаа авч чадсангүй, харин Аргентин Германаас хариугаа авч чадах болов уу? Энэ асуултын хариуг бид 7-р сарын 3-нд мэдэх болно.

Мексик тоглолтын эхэнд хэд хэдэн аюултай довтолгоо хийсэн. Карлос Салсидо холоос маш хүчтэй цохиж, бөмбөг хөндлөвчийг оноод буцсан нь 8 дахь минутанд болсон явдал. Удалгүй Дос Сантосийн дамжуулалтаар Андрес Гуардадо цохилт хийсэн нь хаалганы шонг бараг л шүргээд л өнгөрсөн. Бөмбөг яльгүй дотогшоо эргэсэн л бол хаалгач хаах ямар ч боломжгүй байлаа. Мексик ийн 2 удаа азгүйтсэн.

Аргентиний баг ч зүгээр байгаагүй. Лио Месси өөрийн нэрийн хуудас болсон хууралтаа хийж, 16-ын гаднаас шахуу хаалгач давуулан цохихыг оролдсон ч Оскар Перез байрлалаа зөв эзэлсэн байв. Месси ДАШТ-д гоол хийгээгүй хэвээр. Гэхдээ тэрээр Барсад тоглодгоосоо өөр байрлалд, өөр үүрэгтэйгээр буюу довтолгоо эхлүүлэх, боломж гаргах байдлаар тоглож буй болохоор тэр бүр гоолын момент түүнд гарахгүй байгаа.

26 дахь минутанд Месси Тевезд гаргаж өгөхөд хаалгач бзайлуулсан ч бөмбөг Месси дээр ирсэн. Месси өлгөөд эвтэйхэн цохиж, бараг хаалга руу орж явсан бөмбөгийг Тевез нэмж мөргөж, Аргентиний эхний гоолыг хийсэн юм. Гэхдээ энэ тохиолдолд Тевез отон тоглолтын байрлалд байсан ч шүүгч гоолыг тооцжээ. 2010 оны ДАШТ дахь шүүгчийн бас нэгэн алдаа.

Үүнээс удалгүй Мексикийн хамгаалагч Рикардо Осорио том алдаа гаргаж, Игуайнд бөмбөгөө таслуулсан. Энэ нь Реал Мадридад данстай довтлогчид гэнэтийн бэлэг байлаа. Игуайн хаалгачийн эсрэг ганцаар гарч тоглолтын 2 дахь гоолыг амархан хийжээ. Игуайн ийн 4 гоолтой болж, мэргэн буучдын жагсаалтыг ганцаараа тэргүүлж эхэлж байна.

Мексик 2 гоол нөхөж хийхэд хэцүү нь мэдээж. Харин ч 3 дахиа алдсан. Энэ удаа Тевез хаалганаас 25 ярд зайнаас маш хүчтэй бөгөөд оновчтой цохисон болно. ДАШТ-ийн шилдэг гоолуудын нэг нь энэ гоол байх нь эргэлзээгүй.

Ингээд тоглолтын ялагч тодорхой болсон. 71 дэх минутанд залуу од Х.Эрнандес багийнхаа нэр төрийн гоолыг хийжээ. Алекс Фергюсонд тоогдон Манчестер Юнайтед багт уригдаад байгаа тэрээр бас ч амархан гоол хийгээгүй, багагүй ур чадвар, техник гаргаж гоолдсон.

Тоглолтын дараа хэн юу хэлэв?

Диего Марадона, Аргентиний дасгалжуулагч
Сэтгэл түгшээсэн, бас уншхад хэцүү тоглолт байлаа. Ерөнхийдөө Аргентиний баг 90 минутын турш илүү баг нь байсан, ямар нэг бодитой аюул байсангүй. Тоглогчиддоо баяр хүргэх хэрэгтэй, тэд хийх ёстойгоо сайн гүйцэтгэсэн.

Javier Aguirre, Mexico coach
Тэнцүүхэн тоглолт боллоо гэж бодож байна. Эхний хэдэн минутанд хэд хэдэн боломжууд гарсан ч тэд гоол хийж чадсан. Бид зөрүүг үгүй хийхийг хичээж байхад тэд дахиад 1-ийг хийгээд амжсан. Энэ 2 алдаа, гоол тоглолтыг тэр чигээр нь өөрчилсөн нь тодорхой…

Бид үргэлжлүүлэн хөдөлмөрлөж, ажиллах болно. Энд маш сайн тоглогчид бүхий нэг үе байна. 4 жилийн дараа эдгээр залуусын ихэнх нь дахиад ДАШТ-д тоглох болно.

Карлос Тевез, Аргентиний довтлогч. “Budweiser Man of the Match
Бид эхний хэдэн минутанд асуудалтай байсан. Мексик бидэнд аюул тарьж болох баг гэдгийг бид мэдэж байлаа. Бөмбөгөө эзэмшиж чадахгүй байсан тул довтолгоо зохион байгуулж чадахгүй байсан ч хэсэг хугацааны дараа бид сайн тоглож эхэлсэн…Анхны гоол хийсэндээ, ер нь маш чухал 2 гоол хийж, азтай байлаа.

Шөвгийн 16:

Аргентин — Мексик 3:1

Гоол: Тевес, 26, 52; Игуаин, 33 – Эрнандес, 71

Аргентин: Ромеро, Отаменди, Демикелис, Бурдиссо, Хайнце, М.Родригес (Пасторе, 87), Маскерано, Месси, Ди Мариа (Гутьеррес, 79), Игуаин, Тевес (Верон, 69)
Мексик: Перес, Хуарес, Осорио, Ф.Родригес, Сальсидо, Маркес, Торрадо, Дос Сантос, Гуардадо (Франко, 61), Эрнандес, Баутиста (Баррера, 46)

Шар хуудас: Маркес, 28
Шүүгч: Розетти (Италия)
Йоханнесбург. “Соккер Сити”. 84 377

МЭРГЭН БУУЧИД

4 ИГУАИН Гонсало (Аргентин)
3 ГЬЯН Асамоа (Гана, 2)
МЮЛЛЕР Томас (Герман)
ВИЛЬЯ Давид (Испани)
ВИТТЕК Роберт (Словак)
ДОНОВАН Лэндон (АНУ, 1)
СУАРЕС Луис (Уругвай)
GD Star Rating
loading...
Тоглолт №52. Тевез дубльдэж, Аргентин 8-д үлдлээ (Аргентин 3:1 Мексик), 5.5 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. FC BARCELONA says:

    За ямар ч гэсэн хожил авсан нь чухал. Харин Германы эсрэг илүү сайн тоглолх хэрэгтэй. Мексикийн залуус ч сайн байлаа. Баяр хүргэх хэрэгтэй байх.

    Миний бодлоор Герман Аргенита хоёр яг 16 д тоглодог шигээ 8 д Герман гай тарьж мэдэхээр л байна. Гэхдээ Германы сөрөг довтолгоог зогсоож чадуул гайгүй байхоо.

    АРГЕНТИНА vs ГЕРМАН
    3:2

    GD Star Rating
    loading...
  2. tuba says:

    Заяа маань С1 телевизээр яагаад тайлбарлахгүй байгаа тухай би с1 тв болон бусад холбогдох хүмүүстэй ярьж үзсэн. Заяа маань биеэ тоогоод их мөнгө нэхээд с1 телевизтэй тохиролцож чадаагүй юм гэсээн. Заяа андаа Монголчуудаа бодоод тайлбарлачихаач дээ. Мөнгө өө мартаад тоглолтоо тайлбарлачихаач ээ. Чамайг гайгүй шудрага залуу гэж бодож байсан чинь шуналтай юм биш биз дээ.

    GD Star Rating
    loading...
  3. Jz says:

    ARgenTIn VS GerMan ene togloltond German hojino 100%

    GD Star Rating
    loading...
  4. C1 says:

    Zaya yahav ee. Baljinnyam maani suuliin uyed yachihaa ve. Ug ni Baljinnyam C1 iin tailbarlagchtai hamt tailbarlaj bval sonirholtoi bdgiin.

    GD Star Rating
    loading...
  5. SU says:

    BaljinNyam neg toglolt tailbarlaj bhda “shaagad” gdeg ugiig nileed hed hereglsen
    Magadgui unees bolod tailbarlahq bgach umu

    GD Star Rating
    loading...
  6. ôàíàò says:

    Áàëæèííÿì ÿàãààä àëãà áàéíà. Õýò õàëèë õèéäýã äóòàãäëàà çàñ÷èõâàë õàìãèéí ñàéí òàéëáàðëàã÷ íü òýð áàéãàà þì. Çà áóñàä íü ÷ äýý óëààí öàéì íýã áàãèéã äýìæýýä ë , ººðèéíõºº ¿çýë áîäëûã ÿã ¿íý ìýò ÿðèàä ë ÿâàõã¿é ýý. Òýäýíä Áàëæààãààñ ñóðàõ þì òõ áàéãàà

    GD Star Rating
    loading...
  7. Star says:

    *Shaagaad* ene ugiig korea-argentin 2 n toglolt deer helj bgaa haragdsan
    tuunees bolood huugdtiim bgaaz. :D

    GD Star Rating
    loading...
  8. FIFA-2010 says:

    FIFA-2010 Хөлбөмбөгийн Фудволка зарна. Аргентин, Герман, Бразил, Португал, Англи Үнэ: 15.000₮ Утас: 9929-1150,

    GD Star Rating
    loading...
  9. Lionel Messi ch Xavi-gaas ih yum surchee. Manai bag /barca/ La Ligad yaj turuulsen teren shig Argentina World Cup-d tegj turuulne

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: