loading...
Себастьян Феттель өчигдөр болсон Европын гран прид түрүүлж, энэ оны ДАШТ-ын 2 дахь түрүүгээ авлаа. 25 оноо нэмснээр нисэгчдийн онооны жагсаалтанд байр өгсөн, Хэмилтон, Баттоны дараа бичигдэх болж байна.
Феттель уралдааны турш хамгийн шилдэг нь байсан бол түүний араас Макларений хос болох Льюис Хэмилтон, Женсон Баттон нар оржээ.
Уралдааныг тайлбарласан Оросын тв-ийн тайлбарлагч “Германы нисэгч Английн нисэгчдийг яллаа” гэж байсан бөгөөд үүний дараахан хөлбөмбөгийн ДАШТ-ийн шөвгийн 16-д Герман – Англи тоглож, мөн л Герман хожсон болно.
Уг нь Ред Буллийн нөгөө нисэгч Марк Уэббэр түрүү байрны төлөө биш юм гэхэд подиумийн төлөө хүчтэй өрсөлдөх боломжтой байсан ч эхлээд гараан дээр бүтэлгүйтээд дараа нь 10-р тойрогт Хейкки Ковалайнений араас орж, шууд агаарт хөөрч, эргэж, азтай нь газарт буухдаа дээшээ харж буусан бөгөөд тэр чигтээ явсаар замын хажуугийн зөөлөвч, хамгаалалт мөргөн зогссон байна. Энэ үнэхээр аймшигтай осол байлаа. Орчин үеийн Формула1-ийн машин бөх бат, найдвартай байдлаараа өндөр түвшинд байгаа учраас Уэббэр хүнд гэмтэл аваагүй салсан болов уу.
Энэ ослын дараа аюулгүйн машин зам дээр гарсан бөгөөд Хэмилтон энэ байдлыг ашиглаж, нэхэж байсан Алонсо, Масса нараас үлэмж холдож дөнгөсөн бол сайн гараа хийсэн Ферарригийн хос аюулгүйн машин зам дээр гарснаас болж уралдааныг муу үр дүнтэй дуусгажээ. Уралдааны дараа Алонсо бухимдаж, хэн их заль мэх гаргаж, дүрэм зөрчсөн нь хожиж байгаа тухай хэлсэн байна.
“Хэмилтон аюулгүйн машиныг гүйцсэн. Тэгээд зогсоогүй эмнэлгийн машиныг ч шар тугтай үед гүйцэж, урд нь гарсан. Зарим нэг зүйлийг би урьд нь огт харж байгаагүй. Бид метрийн л зайтай байсан ч тэр 2-т орж, би 9-д үлдсэн” гэж Алонсо бухимдалтай хэлжээ.
Баттоны араас Баррикелло, Кубица, Сутил нар орсон бол 7-д Кобаяси оржээ. Тэрээр барианы өмнөхөн Алонсо болон Буэми нарыг дараалан гүйцэж түрүүлсэн байна. 8-д Буэми орсон ч уралдааны дараа 5 секундийн торгууль хүлээж байраа Алонсод алдсан байна.
Европын гран при.
1. Себастьян Феттель (“Ред Булл”) – 1:42,519
2. Льюис Хэмилтон (“Макларен”) + 5,0
3. Женсон Баттон (“Макларен”) + 12,6
4. Рубенс Баррикелло (“Уильямс”) + 25,6
5. Роберт Кубица (“Рено”) + 27,1
6. Адриан Сутиль (“Форс-Индия”) + 30,1
7. Камуи Кобаяси (“БМВ-Заубер”) + 30,9
8. Фернандо Алонсо (“Феррари”) + 32,8
9. Себастьен Буэми (“Торо Россо”) + 36,2
10. Нико Росберг (“Мерседес”) + 44,3
11. Фелипе Масса (“Феррари”) + 46,6
12. Педро де ла Роса (“БМВ-Заубер”) + 47,4
13. Хайме Альгерсуари (“Торо Россо”) + 48,2
14. Виталий Петров (“Рено”) + 48,2
15. Михаэль Шумахер (“Мерседес”) + 48,8
16. Витантонио Лиуцци (“Форс-Индия”) + 50,8
17. Лукас ди Грасси (“Верджин”) – 1 тойрог
18. Карун Чандок (“HRT”) – 2 тойрога
19. Тимо Глок (“Верджин”) – 2 тойрога
20. Бруно Сенна (“HRT”) – 2 тойрога
21. Ярно Трулли (“Лотус”) – 4 тойрога
22. Нико Хюлькенберг (“Уильямс”) – барианд ороогүй
23. Хейкки Ковалайнен (“Лотус”) – барианд ороогүй
24. Марк Уэббер (“Ред Булл”) – барианд ороогүй
ДАШТ-ын явц:
| Нисэгч | Оноо |
| Хэмилтон (Макларен) | 127 |
| Баттон (Макларен) | 121 |
| Феттель (Ред Булл) | 115 |
| Уэббер (Ред Булл) | 103 |
| Алонсо (Феррари) | 98 |
| Кубица (Рено) | 83 |
| Росберг (Мерседес) | 75 |
| Масса (Феррари) | 67 |
| Шумахер (Мерседес) | 34 |
| Сутиль (Форс-Индия) | 31 |
| Баррикелло (Уильямс) | 19 |
| Лиуцци (Форс-Индия) | 12 |
| Буэми (Торо Россо) | 7 |
| Кобаяси (БМВ-Заубер) | 7 |
| Петров (Рено) | 6 |
| Альгерсуари (Торо Россо) | 3 |
| Хюлькенберг (Уильямс) | 1 |
| де ла Роса (БМВ-Заубер) | 0 |
| Ковалайнен (Лотус) | 0 |
| Чандхок (HRT) | 0 |
| ди Грасси (Верджин) | 0 |
| Трулли (Лотус) | 0 |
| Сенна (HRT) | 0 |
| Глок (Верджин) | 0 |
ЗОХИОН БҮТЭЭГЧДИЙН ЦОМ-2010
| Баг | Оноо |
| Макларен | 248 |
| Ред Булл | 218 |
| Феррари | 165 |
| Мерседес | 109 |
| Рено | 89 |
| Форс-Индия | 43 |
| Уильямс | 20 |
| Торо Россо | 10 |
| БМВ-Заубер | 7 |
| Лотус | 0 |
| HRT | 0 |
| Верджин | 0 |
loading...





Ferrari maani luivarduulchlaa….
loading...
mnformula1.com
loading...