loading...
Бразил, Робиньо Чилийн эсрэг гайхалтай тоглолтуудаа, Голланд дараалсан хожлуудаа үргэлжлүүлсээр байна. Өчигдрийн тоглолтуудтай холбоотой статистик, тоо баримтуудаас хүргэе.
67
Бразилийн шигшээ баг ДАШТ-ий шигшээ тоглолтонд нийт 96 удаа тоглохдоо 67 дахь хожлоо авлаа. Тэдний хожлын хувь бараг 70-д хүрч байна.
40
Голландийн шигшээ баг ДАШТ-д 40 дэх тоглолтоо хийжээ. Эдгээрийн яг 50 хувьд нь хожсон байна. Өөрөөр хэлбэл 20 хожиж, 10 тэнцэж, 10 хожигдсон.
23
Голландийн баг одоогоор 23 тоглолт дараалан хожигдоогүй амжилттай яваа. Энэ нь энэ улсын түүхэн дэх хамгийн урт цуврал болоод байна.
12
Голландийн баг 2010 оны ДАШТ-нд одоогоор 12 дараалан хожоод байна. Эдгээрийн 8 нь урьдчилсан шатны тэмцээнээс авсан хожил. Шигшээ болоод урьдчилсан шатны бүх тоглолтондоо хожиж, перфект амжилт үзүүлсэн сүүлийн баг нь 1970 оны Бразил юм. Голланд энэ амжилтыг давтаж чадах болов уу?
12
Голланд 12 жилийн дараа ДАШТ-ийн дунд шөвөгт хүрлээ. Өмнө нь тэд 1974, 1978, 1994 болон 1998 онуудад дунд шөвөгт үлдэж байлаа.
11
Бразилийн баг Чилийн хаалганд ДАШТ-ийн хасагдах шатанд нийт 11 гоол хийгээд байна. 1962 оны хагас шигшээд 4:2-оор, 1991 оны шөвгийн 16-д 4:1-ээр, сая 3:0-ээр тус тус хожжээ.
11
Словакийн эсрэг гарсан Голландийн гарааны бүрэлдэхүүний тоглогчид 1-11 гэсэн дараалсан 11 дугаартай байв.Хамгийн сүүлд ийм тохиолдлыг 1954 онд Швейцарьт болсон ДАШТ-д Бразилийн шигшээ үзүүлж байжээ.
8
Робиньо Чилийн эсрэг нийт 6 тоглохдоо 8 гоол хийж, хөршүүдийнхээ аранга болоод байна.
6
Одоогоор шөвгийн 16-ын 6 тоглолт явагдаад байгаа бөгөөд ердөө нэг нь л буюу Бразил – Чилийн тоглолтонд л аль нэг баг нь гоол хийж чадаагүй дуусчээ.
5
Одоогоор хэсэгтээ тэргүүлсэн 6 багаас 5 нь шөвгийн 8-д үлдээд байгаа бол ганц АНУ-ын баг л 16-г давж чадсангүй. Өнөөдөр сүүлийн 2 хэсгийн тэргүүлэгчид тоглоно.
4
ДАШТ-д эхний 4 тоглолтондоо дараалан ялснаар Голландчууд өөрсдийн хамгийн сайн эхлэлээ хийгээд байна. 1974 онд тэд эхний хэсгийн сүүлийн тоглолтондоо хожоод, 2 дахь хэсгийн 3 тоглолтондоо 3-ууланд нь хожиж мөн 4 дараалан ялалт авч байж. Харамсалтай нь финалд Германд хожигдсон түүхтэй.
4
Роберт Виттек 4 гоолтой болж, Гонзало Игуйаний хамтаар ДАШТ-ийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхлэв. Харамсалтай нь Словак хасагдсан тул Виттек одоо гоолоо нэмж чадахгүй. ДАШТ-д анх оролцсон багийн тоглогчдоос хамгийн олон буюу 6 гоолыг 1998 онд Давор Шукер хийж байсан бол түүний дараа орох амжилтыг Виттек үзүүлжээ.
loading...





1-т
loading...
Higuain L.Fabiano 2-n 1 l Altan shahai avah bh
loading...
Villa Abnaa altan shaahai anaa
loading...
Villa mergen buuch bolno oo
loading...
11 iin 2 dahi medeelel hudlaa bna shuu! 2006 ond brsail 1 ees 11 dugaartai 11 toglogch 2 togloltond , 2002 ond 2 togloltond garch bsan. say 2010 aar ivory coast iin esreg mon 1-11 dugaartai toglogchid garch togolson.
1.j.cesar
2.maicon 3.lucio 4.juan 6.bastos
5.felipo melo 8.g.silva
7.elano 10.kaka 11.robinho
9.l.fabiano
barag een bureldehuun north korea giin esreg ingej garsan sanagdaj bna.
loading...
l.fabiono altan shaahai avj magad shdeee sn toglodog
loading...