Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Тоглолт №54. Бразилийн хөнгөхөн ялалт (Бразил 3 : 0 Чили )

GD Star Rating
loading...

Бразилчууд Өмнөд Америкийн бүсээс хамт гарч ирсэн Чилийн багийг 3 : 0-ээр бутниргэж шөвгийн наймд үлдлээ. Энэ хоёр баг ДАШТ-ий сонгон шалгаруулалтад хоёр удаа оноолт таарахад Бразилчууд 3 : 0, 4 : 2 гэсэн харьцаагаар ялж байсан. Чилитэй хийсэн сүүлийн 7 тоглолтдоо Бразилчууд ялж байсан болохоор Шар өмсгөлтнүүдийг ялна гэж ихэнхи мэргэжилтнүүд дүгнэж байсан юм. Португалтай хийсэн хэсгийн сүүлийн тоглолтонд оролцоогүй Кака эргэн ирж довтолгооны хагас хамгаалалтанд тоглосон бол Даниел Алвес баруун жигүүрийн хагас хамгаалагчаар тоглосон.
Пентакампеонууд тоглолтын эхнээс бөмбөгийг илүүтэй эзэмшиж, өрсөлдөгчөө илүүрхэж байсан бөгөөд Луйс Фабиано, Рамирес, Жилверто Силва нар алсын цохилтоор Чилийн хаалгачын ур чадварыг шалгаад амжлаа. Гэхдээ эхний гоолыг 34 дэх минутад Ромагийн хамгаалагч Жуан орууллаа. Майконы гүйцэтгэсэн булангийн цохилтыг тэрээр хаалгачын дээд буланд мөргөж энэ ДАШТ-ий анхны гоолоо орууллаа. Зөвхөн энэ гоолоор Жуаны шилдэг тоглолт дуусаагүй бөгөөд хамгаалалтад үнэхээр найдвартай тоглолтыг үзүүлж байсан юм.
Энэ гоолоос ердөө 3 минутын дараа 38 дахь минутад Робиньо, Какагийн довтолгоос Луйс Фабиано гүйцээж тооны харьцааг 2 : 0 болгосон. Ийнхүү эхний хагаст л Бразилчууд ялагчийн хувь заяаг тодорхой болгосон.
61 дэх минутад Робиньо Рамиресийн дамжуулалтыг нэг хүрэлтээр гоол болгож багийнхаа ялалтыг баталгаажуулсан. Тоглолтын эхэнд бөмбөг эзэмшилт Бразил илт давуу байсан ч цаг дуусахад 50 : 50 болон тэнцсэн байна.
Дунга Бразилийн дасгалжуулагч болсноос хойш Робиньо – Кака нар хамтдаа гараанд багтсан тоглолтонд Бразил ялагдаж үзээгүй сонирхолтой барим бий.
Ийнхүү Шар өмсгөлтнүүд 2 дахь даваагаа амжилттай давж Голландын шигшээтэй тоглохоор болжээ.
Тэд өмнө нь ДАШТ-д гурван удаа оноолт таарч байснаас 1974 оны хагас финалд Голланд 2 : 0-ээр, 1994 оны шөвгийн наймд Бразил 3 : 2-оор, 1998 оны хагас финалд Бразил пеналтиар ялж байсан юм.

Йоханнесбург. Стадион “Эллис Парк”. 54,096 үзэгч.
Шүүгч - Ховард Уэбб (Англи).
БРАЗИЛ- ЧИЛИ - 3:0 (2:0)
Жуан, 35 (1:0). Фабиано, 38 (2:0). Робиньо, 59 (3:0).
Бразил Чили
Жулио Сезар Клаудио Браво
Майкон Маурисио Исла (62)
Лусио Пабло Контрерас (46)
Жуан Гонсало Хара
Мишел Бастос Исмаэль Фуэнтес
Даниэл Алвес Артур Видаль
Жилберто Силва Карлос Кармона
Кака (81) Жан Босежур
Рамирес Алексис Санчес
Робиньо (85) Марк Гонсалес (46)
Луис Фабиано (76) Умберто Суасо
Сэлгээ
Нилмар, 76 Хорхе Вальвидиа, 46
Клеберсон, 81 Родриго Тельо, 46
Жилберто Мело, 85 Родриго Мильяр, 62
Шар хуудас
Кака, 30 Артур Видаль, 47
Рамирес, 72 Исмаэль Фуэнтес, 68
Родриго Мильяр, 80
GD Star Rating
loading...
Тоглолт №54. Бразилийн хөнгөхөн ялалт (Бразил 3 : 0 Чили ), 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. serenity says:

    сайн байна урагшаа энэ эрч хүчээрээ Нидерландын вант улсын Алтанзул цэцгүүдийг тасдаад өг

    GD Star Rating
    loading...
  2. max says:

    odoo nederlandiin bagt archuulaad unguruusei gej….!!!

    GD Star Rating
    loading...
  3. brazil says:

    hutsvaaa max . golland ig ooriig ni archaad garnashde.

    GD Star Rating
    loading...
  4. ... says:

    робиньо шиг хөгийн амьтныг хөлбөмбөгчин гэдгүйн. баг нь мяараад ирсэн чинь лаг сайн явсан барса руу намайг авчаач гэж гуйгаад мөлхөө биздээ. нөгөө барса нь ч тоогоогүй бразил руу төрхөм дөө буцсан даа. ийм хөгийн хувийн кареер хөөдөг амьтны баг хожигдоосой

    GD Star Rating
    loading...
  5. tseenee says:

    Gollandyg demjij baina

    GD Star Rating
    loading...
  6. SoS says:

    ali 1g n hojih l bhdaa geel suuj bhaas….

    GD Star Rating
    loading...
  7. M says:

    Недерландын шигшээ 3 дахь дайралтаа хийх цаг нь болсон. Үеийн үед тэд дэлхийн хөлбөмбөгийн өнгийг тодорхойлсоор ирсэн билээ.

    Тухайн үедээ Аяксын playmaker байсан Johan Cruyff, шигшээ багийн дасгалжуулагч Rinus Michels нар total football-ийг үндэслэж байсан 1970-аад оны үед анхны дайралтаа хийлээ. Тухайн үед бүх байрлалд төгс тоглолтыг үзүүлж чаддаг Johan Cryuiff (довтлох чиглэлийн хагас), Neeskens (хагас хамгаалагч), Johnny Rep (жигүүр), Krol (жигүүрийн хамгаалагч), Van Hanegem (хамгаалах чиглэлийн хагас) зэрэг тоглогчид дэлхийн хөлбөмбөгийн өнгийг тодорхойлж байлаа. 4-3-3 хэмээх орчин үеийн хөлбөмбөгт хамгийн сонирхолтой багуудын ашигладаг энэ formation-ийг тухайн үеийн Недэрландын шигшээ бий болгосон.

    Агуу бүрэдэхүүнтэй багийн анхны дэлхийн аварга нь 1974 он.
    Эхний хэсэгтээ Уругвай, Болгар, Шведийн багтай нэг хэсэгт багтаж Rep, Neeskens хоёр ээлжилж бөмбөгдсөөр байж нэгээр гараад ирлээ.

    Тухайн үеийн дэлхийн аваргын дүрмээр хэсгээсээ гараад дахиад хэсэгт хуваагдаж тоглодог байлаа. ЭНЭ ХЭСЭГТ ЗҮҮН ГЕРМАН, БРАЗИЛ, АРГЕНТИН ЗЭРЭГ ДЭЛХИЙН ШИЛДГҮҮДТЭЙ НҮҮР ТУЛСАН. АРГЕНТИНЫГ 4-0, ЗҮҮН ГЕРМАНЫГ 2-0, БРАЗИЛЫГ 2-0, НИЙТ +8 ГООЛТОЙГООР ХЭСГЭЭ ТЭРГҮҮЛЖ АНХ УДАА ФИНАЛД ХҮРСЭН НЬ ЭНЭ.
    ФИНАЛЫН ТОГЛОЛТОНД БАРУУН ГЕРМАНТАЙ ТААРЧ ГЕРД МУЛЛЕРИЙН ГООЛООР ХОЖИГДОЖ ДЭЛХИЙН ЦОМООС АТГААД АЛДАЖ БАЙЖЭЭ.

    GD Star Rating
    loading...
  8. M says:

    ҮҮНИЙ ДАРАА 1978 ОНД ДАХИАД ФИНАЛД ХҮРСЭН Ч АРГЕНТИНЫ ДОМОГ KEMPES-Т 2 ГООЛ АЛДАЖ, НИЙТ 1-3–ЭЭР НЭМЭЛТ ЦАГТ ЯЛАГДАЖ БАЙЛАА.
    1998 ОНД ТЭД МӨРӨӨДӨЛДӨӨ МӨН Л ДӨХӨЖ ОЧСОН. АРСЕНАЛЫН ДОМОГ DENNIS BERGKAMP, OVERMARS, АХ ДҮҮ BOER, KLUIVERT ЗЭРЭГ ТОГЛОГЧИД УЛБАР ШАР ӨМСГӨЛТЭЙ ГЯЛАЛЗАЖ БАЙЛАА. ТЭДНИЙ ЗАМД, ШӨВГИЙН 4-Т БРАЗИЛ ХӨНДӨЛЗСӨН.

    ЭНЭ ЖИЛ УЛБАР ШАРУУД МАШ ТАЙВАН ТОГЛОЖ БАЙГАА. УРЬДЧИЛСАН ШАТНААС ЭХЛЭЭД ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ДАНДАА ХЯЛБАР УЧРААНУУДТАЙ ТААРСААР ӨНӨӨДРИЙГ ХҮРСЭН ЮМ ШИГ ХАРАГДАЖ БАЙЖ МАГАДГҮЙ. ҮНЭНДЭЭ ТИЙМ БИШ ГЭДГИЙГ БИД НАР ХАРЖ БАЙГАА. ТОМ БАГУУДЫН ҮЕ ДУУСЧ БАЙНА.

    2009-2010 ОНЫ ЕВРОПЫН ХӨЛБӨМБӨГИЙН ӨНГИЙГ ТОДОРХОЙЛСОН ХАГАСУУД БАЙНА. БАГАА МАШ ТАЙВНААР УДИРДАЖ БАЙГАА АРСЕНАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН VAN BORONKHORST, НЭГ ГООЛДВОЛ ЗОГСОХОО МЭДЭХГҮЙ VAN PERSIE, KAKA-Д ЖААХАН ДАРУУЛААД БАЙГАА Ч ХЭЗЭЭД УРАН ЗУРААЧ ГЭДГЭЭ МЭДРҮҮЛСЭЭР БАЙГАА VAN DER VAART, ЯДАРЧ ЦУЦАХ, БЭРТЭЛ ГЭМТЭЛ ГЭДГИЙГ МЭДЭРДЭГГҮЙ DIRK KUYT ГЭЭД ШИЛДГҮҮД ЭНЭ БАГТ БАЙНА.

    УЛБАР ШАРУУД ЦААНАА Л ӨӨР БАЙДАГ. НЭГ Л ТАЙВАН. ТЭДНИЙГ ТОГЛОЖ БАЙХАД СТАДИОН ТЭР ЧИГЭЭРЭЭ НЭГ Л ӨНГӨӨР ХУЧИГДДАГ. ТОГЛОГЧИД НЬ ЯМАР Ч ДАРАМТГҮЙГЭЭР ЗҮГЭЭР Л САЙХАН ХӨЛБӨМБӨГ ТОГЛОЖ ЧАДДАГ НЬ САЙХАН САНАГДДАГ.

    GD Star Rating
    loading...
  9. Alia says:

    Yaaya evgui l 2 uchraa bna da.Boon ex-madridistanud bas shine bas madridista boloh gej bga garuud uzhendee hehe ! Gehdee Brazil 51% bna l daa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: