loading...
ДАШТ-ий түүхэн дэх хамгийн их сенсаац тарьсан 10 улаан картны түүхийг сонирхуулья.
10. Пласидо Галиндо (Перу – Румын 1930)
1970 оноос өмнө шар улаан картны дүрэм үйлчилдэггүй байсан гэдгийг та бүхэн мэдэх байх. Тиймээс бүдүүлэг алдаа гаргасан тоглогчид үүнээс өмнө шууд талбайг чөлөөлдөг байсан юм. Уругвайд зохиогдсон анхны ДАШТ-ий үеэр Перугийн тоглогч Пласидо Галиндо бүдүүлэг алдаа гаргасан учраас талбайгаас хөөгдөж ДАШТ-ий түүхэнд бичигдэж байсан байна. Хүн дутуу баг нь 3 : 1-ээр ялагдсан бөгөөд хэсэгтээ хомоол хамжээ. Тухайн үед талбай дээр үймээн будлиан болоход заавал орон нутгийн цагдаа нар очиж зохицуулдаг байсан гэдэг. Хуучин цагаа гэж.
9. Серхио Батиста (Уругвай – Шотланд 1986)
Батиста хамгийн хурдан улаан карт хүртсэн гэдгээрээ алдартай. Уругвай – Шотландын хэсгийн тоглолт эхлээд нэг минут ч (56 сек) өнгөрөөгүй байхад тэрээр өрсөлдөгч багийн Гордон Строханыг жийж унагаасан учраас шүүгч эргэлзээгүй улаан карт үзүүлсэн. Хэдийгээр хүний илүү тоглосон ч Шотландчууд ялж чадаагүй. Тэдний хэсгээс Дани, Германы багууд дараагийн шатанд үлдсэн юм.
8. Педро Монзон (Аргентин – Баруун Герман 1990)
Монзон түүхийн хуудсанд нилээд хар дурсамжыг бүтээснээрээ алдартай. Тэрээр ДАШТ-ий түүхэнд хамгийн олон буюу 10 удаа талбайгаас хөөгдөж байсан бөгөөд үүнээс гурвыг нь 1990 оны ДАШТ-д хүртэж байсан байна. Герман – Аргентиний хооронд явагдсан финалын тоглолтын үеэр Монзон Юрген Клинсманыг алдаа гарган унагааж талбайгаас хөөгдсөнөөр ДАШТ-ий финалын үеэр улаан хуудас авсан анхны тоглогч болсон. Цаг дуусахаас 3 минутын өмнө Аргентиний бас нэгэн тоглогч талбайг чөлөөлсөн юм. Тэрхүү финалын тулаанд Бремегийн пеналтиас оруулсан гоолын ачаар Германчууд түрүүлсэн билээ.
7. Дэвид Бекхэм (Англи – Аргентин 1998)
Бекхэмийн карьерийн хамгийн мартагдашгүй хар дурсамж. МанЮ-д ид мандаж байсан залуухан хүү анхны ДАШТ-даа оролцон муугүй тоглож байсан ч энэ улаан карт түүний замналыг сүйрүүлэх шахсан билээ. Хожим Бекхэм өөрийн номондоо Симеоне өөрийг нь газар унасны дараа үснээс нь зулгаахад дургүй хүрсэндээ өшиглөж унагасан. Одоо ч яах гэж тэгснээ ойлгодогггүй хэмээсэн байдаг. Хүн дутуу үлдсэн Англичууд үлдсэн минутад гоол алдаагүй ч торгуулийн цохилтоор дийлдэж нутаг буцах болсон билээ. Энэ үйл явдлын дараа 10 зоригт арслан 1 тэнэг жаал гэсэн гарчигтай мэдээллүүд Английн хэвлэлүүдээр дүүрч байв.
6. Диего Марадона (Аргентин – Бразил 1982)
1982 оны ДАШТ-ий 2-р шатанд Бразил, Аргентиний багууд нэг хэсэгт багтсан байлаа. Тоглолт Бразилчуудын давамгайлал дор өрнөж 3 : 0-ээр шар өмсгөлтнүүд тэрүүлж байх үед Диего Марадона эсрэг багийн тоглогчыг жийж унаган талбайгаас хөөгдсөн юм. Нэг багийн анд Батистаг нь бэртээж болохоор алдаатай унагахаад хилигнэсэн Марадона хариуг нь тэр дор нь барьсан нь энэ. Ингээд Мара болон Аргентиний багийн ДАШТ дуусжээ. Гэхдээ 4 жилийн дараа …
үргэлжлэл бий …
loading...




maradona honshoortoi l ushiglusun bn..!!! hiivel buu ai, aival buu hii gej unen ug shuu..!!! ggg
loading...
mara er n evguu sta shde kk aldag pzda bhguu y ter mara chine
loading...
t1 maradona
loading...
Maradona unen cak shuu xaxaxaxaxaxaxaxa
loading...
barag bugd argentin tai holbootoi ain
loading...
ene batista odoogiin argentini shigshee ni dasgaljuulagch monu ??????
loading...