Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх » Монгол туургатны үндэсний бөхийн 3-р наадам болно

GD Star Rating
loading...

Дэлхийн Монгол туургатны  IY чуулганы үлй ажиллагааг Монгол туургатны үндэсний бөхийн III наадмын ажиллагааг Буриадын Ерөнхийлөгч ивээлдээ авч, Буриад Улсын Засгийн газрын шууд оролцоотойгоор зохион явуулах юм байна. Улмаар зохион байгуулагч талын хүсэлтээр бөхийн барилдааныг жингийн ангилалтай хийх зэрэг өөрчлөлт оруулжээ. Тус наадам зохиогдоход cap хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед Улаан-Үд хотноо хүч сорих бөхчүүдийн нэр тодорсон байна. Мөн барилдаанд Ч.Санжаадамба, улсын арслан Д.Ганхуяг, Т.Мөнгөнцоож, улсын заан Д.Рагчаа, Т.Өсөх-Ирээдүй нарын бөхчүүд оролцохнээ. Түүнчлэн энэ үеэр Буриад сурын тэмцээн зохиогдох бөгөөд манай улсаас “Алдар” спорт хорооны 10 харваач оролцохоор болсон байна. Дашрамд дуулгахад Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулсан баяр наадмын өмнөх сорилго барилдаан өнгөрөгч ням гарагт буюу энэ сарын 27-ны өдөр Монгол Бөхийн өргөөнд болсон. Тус  барилдаанд улс, аймгийн цолтой 128 бөх зодоглосноос Говь-Алтай аймгийн харьяат, улсын начин Ду.Батбаяр түрүүлж, Өвөрхангай аймгийн харьяат, улсын арслан До.Ганхуяг үзүүрлэжээ. Харин шөвгийн дөрөвт улсын заан Б.Соронзонболд, улсын начин Д.Лхагвадорж нар үлдсэн байна.

GD Star Rating
loading...
Монгол туургатны үндэсний бөхийн 3-р наадам болно , 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: