loading...
Парагвайн шигшээ баг Японы багийг торгуулийн цохилтоор хожсоноор түүхэндээ анх удаа ДАШТ-ийн дунд шөвөгт үлдлээ. Ючи Комано тоглолтын дараах 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэсэн 9 тоглогчоос ганцаараа алдаж багаа хөөдсөнөөр Япон гэрийн зүг хөлгийн жолоо залах болов.
Үндсэн цаг болон нэмэлт цагт аль нь гоол хийж чадаагүй тул Преториад энэ удаагийн ДАШТ-ийн анхны 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчийг шийдвэрлэсэн тоглолт гарсан юм. Комано хөндлөвч оносон бол Парагвайн 5 тоглогч 5-уулаа оновчтой цохисон.
Аль аль багууд нь ДАШТ-ийн шөвгийн 8-д үлдэж байгаагүй багууд байжээ.
Тоглолтыг Парагвай бага зэрэг давуу эхлүүлсэн. Лукас Барриос эсрэг багийн 16-д 2 ч хамгаалагчийг хуураад хаалга руу хатгасан ч Кавашима амжилттай хаасан. Гэхдээ Парагвайн давуу тоглолт тэгсгээд дуусаж, багууд тэнцүүхэн тоглолт үзүүлсэн гэж хэлж болно. Барриосийн довтолгооны дараа Дайсуке Мацуйгийн холын цохилт хөндлөвч оножээ.
29 дэх минутанд Парагвай гоол хийх дөхсөн ч Роке Санта Круз хаалганы гадуур цохьсон. Дараа нь Хонда боломжийн байрлалаас цохьсон ч бүтэлгүйтжээ. Үүнээс удалгүй Япон хурдан довтолгоо хийж, Мацуй Хондад дамжуулж, Хонда бага зэрэг хувийн тоглолт гаргаж хаалганд цохьсон ч бас л гадуур нь явуулсан байна. Уг нь Ёшито Окубо зүүн талд сул байлаа.
2-р хагаст ч, нэмэлт цагт ч үе үе энэ мэтчилэн багууд ээлжлэн эвгүй довтолгоонууд хийж байсан ч ямар нэгэн гоол ороогүй. Ер нь 2 баг 2-уул хамгаалалт, зохион байгуулалт сайтай багууд ажээ.
Ингээд торгуулийн цохилт болсон. Японы хаалгач Кавашима уг нь эхний 2 цохилтонд зөв үсэрсэн ч аз дутсан. Үлдсэн цохилтуудад бол буруу үсэрч байлаа. Парагвайн хаалгач Вильяр өөртөө нэлээн итгэлтэй байсан. Гэхдээ тэр хаагаагүй, Японы тоглогч Комано өөрөө алдсан болно.
Ингээд шөвгийн 8-д Өмнөд Америкийн 4 баг буюу Уругвай, Аргентин, Бразил, Парагвай үлдэж байна. Харин Ази тивээс шилдэг 8-д үлдсэнгүй.
Тоглолтын дараа хэн юу хэлэв?
Жерардо Мартино, Парагвайн дасгалжуулагч
Их нягт тоглолт байлаа. Бид сэтгэл зүрхнээсээ тоглосон. Өрсөлдөгч маань илүү ихээр хожлын төлөө тоглосон. Япон үнэхээр хичээж зүтгэсэн ч аз манай талд байлаа. Бид дахин нэг алхам хийлээ, гэхдээ бидний зорилго биелээгүй байна.
Такеши Окада, Японы дасгалжуулагч
Тэмцээний туршид бид сайн байсан, би сэтгэл хангалуун байгаа. Энэ баг Япончуудын, Ази тивийнхний бахархал боллоо. Өнөөдрийн хожигдлын хариуцлагыг би хүлээнэ.
Парагвай — Япон 0:0 (5:3-пенальти)
Пенальти хийсэн: Э.Баррето; Барриос; Риверос; Вальдес; Кардосо – Эндо; Хасэбэ; Хонда
Пенальти алдсан: Комано
Парагвай: Вильяр, Бонет, Да Сильва, Алькарас, Морель, Вера, Ортигоса (Э.Баррето, 75), Риверос, Бенитес (Вальдес, 60), Санта Крус (Кардосо, 94), Барриос
Япон: Кавасима, Комано, Наказава, Тулио Танака, Нагатомо, Мацуи (Окадзаки, 65), Абэ (К.Накамура, 81), Эндо, Хасэбэ, Окубо (Тамада, 106), Хонда
Шар хуудас: Риверос, 118 – Мацуи, 58; Нагатомо, 72; Хонда, 90; Эндо, 113
Шүүгч: де Блекере (Бельги)
Преториа. “Лотус-Версфелд”. 36 742
loading...





azgui japan.er ni asia-uud penalt aldaj bga xarggdag.setgel zuin beltgel muu bn
loading...