Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Top 10, Түүх, баримт » ДАШТ-ий түүхэн дэх дуулиантай улаан картууд #2

GD Star Rating
loading...

ДАШТ-ий түүхэн дэх хамгийн их сенсаац тарьсан 10 улаан картны түүхийг сонирхуулья.

1-р хэсэг

Лоран Блан (Франц – Хорват 1998)

Хамгийн утга учиргүй, инээдтэй улаан хуудасны түүх. 1998 оны ДАШТ-ий хагас финалын Франц Хорватын тоглолт үргэлжилж байлаа. Чөлөөт цохилт гүйцэтгэх гэж байх үед Францын хамгаалагч Лоран Блан гараараа Славен Биличийн нүүрийг шүргээд өнгөрсний дараа Билич эгээтэй л амь тавих гэж байгаа аятай үсрэн унана. Үйл явдлыг хальт харсан шүүгч Бланд улаан хуудас өгч жүжигчин Биличийн зорилго биелэх нь тэр. Хэрвээ камерийн хяналтыг ашигладаг байсан бол шүүгч өөрийнхөө хийсэн үйлдлээс санаа зовох байсан биз. Гэхдээ л шударга үнэн ялж Францчууд  ялсан л даа.

Антонио Раттин (Аргентин – Англи 1966)

Марадонагийн бурхны гар, Зууны гоол, Фалклиндийн арлын дайнаас өмнө Англи – Аргентиний хооронд альхэдийнэ ”гал” ассан байсан. Будант Албионд зохиогдсон дэлхийн аваргын шөвгийн наймд энэ хоёр баг оноолт таарч 1 : 0-ээр талбайн эзэд ялсан. Жефф Херстийн оруулсан цорын ганц гоол нь отон тоглолтоос орсон гэж одоо ч Аргентинчууд маргадаг бөгөөд el robo del siglo  (Зууны хулгай) гэж нэрлэдэг аж. Гэхдээ энэ гол биш.  Аргентиний багийн ахлагч Антонио Раттинд өгсөн улаан хуудас л гол асуудал. Раттин өөрөө ”Би ямар ч алдаа гаргаагүй. Ердөө л шүүгчтэй ярилцахыг хүссэн. Гэтэл тэр намайг зүгээр л хөөчихсөн” гэжээ. Раттин талбайгаас гарахгүй нилээд удаан маргалдсаны эцэст туслах шүүгчийн хамт цэнгэлдэхийг орхиж явсан. Аргентиний хэвлэлд бичихдээ “шүүгчид ( Рудольс Крэйтлэйн) Раттиний харж байгаа харц нь таалагдаагүй учраас хөөсөн” гэсэн бол Английн хэвлэлээр “Раттин шүүгчийг хэл амаар доромжилсон учраас хөөгдсөн” гэжээ. Аль нь үнэн болох нь тодорхойгүй ч Герман шүүгч Испани хэл мэддэггүй байсан нь хожим тодорхой болсон гэдэг.

Франк Райкаард&Руди Фёллер (Недерланд – Баруун Герман 1990)

Өдгөө нас тогтож намба сууж, шилдэг дасгалжуугч болсон Райкаард болон Фёллер нар залуудаа бас л бужигнуулж байсныг та энэ бичлэгээс харах болно.
Түүхэн дэх хамгийн уйтгартай ДАШТ гэгддэг 1990 оны тэмцээнийг эдгээр тоглогчын маргаан нилээдгүй сонирхолтой болгосон гэдэг. Шөвгийн 16-д Недерланд – Германы багууд оноолт таарсан бөгөөд хоёр жилийн өмнө Евро 88 тэмцээнд Голландчууд Германыг мултлан түрүүлж байсан болохоор бага зэргийн ”өш хонзон” байсан л байх.
22 дахь минутад Райкаард, Фёллер тус бүр шар 1 хуудастай тоглолтыг үргэлжлүүлж байлаа. Чөлөөт цохилтын дараа эдгээр тоглогчид хаалганы хажууд дахин шөргөөцөлдсөн бөгөөд шүүгч хоёуланд нь шар хуудас өргөж талбайгаас хөөжээ.
Талбайгаас гарахын өмнө Райкаард Фёллерийн буржгар үс рүү нулимаж орхиод хэнэг ч үгүй гүйн одохыг та харах болно. Llama буюу Райкаардын Лам гөрөөс гэсэн хоч эндээс эхтэй гэдэг.



Зинедин Зидан (Франц – Итали 2006)

Энэ бол домогт тоглогчын дуулиант төгсгөл !
Хэсгийн шатнаас арай ядан шалгарсан Францын багийг хөл дээр нь босгож финал хүртэл чирсэн ачтан бол Зизу.  Гэвч тэр  өөрийнхөө карьерийг арай ч ингэж дуусна гэж төсөөлөөгүй байх. Бидний мэдэх Зидан бол төлөв даруу, ухаалаг, тэвчээртэй нэгэн. Гэтэл түүнийг олон сая үзэгчдийн өмнө ийм үйлдэл хийхэд хүргэсэн гэхээр Матерацци түүний нилээн эмзэг сэдвийг нь хөндсөн бололтой. Зизу хожим өгсөн ярилцлагадаа ”Би түүний юу гэж хэлснийг олонд дэлгэмээргүй байна. Яагаад гэвэл олон хүүхэд залуус энийг сонсоно шүү дээ” гэсэн бол Матерацци бүр үүнийгээ ид бах болгож ”Би Зизуд ингэж хэлсэн” гэх утгатай ном хүртэл гаргаад амжсан. Мэдээж Матераццигийн нэр хүндийг Зизутэй харьцуулах нь утгагүй л дээ. Матриксийн бохир тоглолттой хүний хувьд ч тиймхэн эр гэдгийг хүн болгон мэднэ Хөлбөмбөгийн
нэгэн домгийн карьерийг ингэж төгсгөсөндөө мань эр өөрөөрөө бахархдаг ч байхыг үгүйсгэх аргагүй.
Гэхдээ яахавдээ нэгэнт өнгөрсөн бол өнгөрсөн.

Эцэст нь хэлэхэд хөлбөмбөгийн ертөнцөд олон гайхалтай он жилийг үдэж, уран гоёмсог тоглолтоороо үзэгчдийг байлдан дагуулж байсан  учраас Зизуг хэн ч шүүмжилж, шүүн хэлэлцэх эрхгүй. Эрик Кантона хүртэл ”Зидан Францын ард түмэнд аз жаргалыг бэлэглэсэн учраас түүнийг шүүх эрх байхгүй” гэсэн удаатай. Зизу бол амьд Домог билээ !

Марио Дэвид (Итали – Чили 1962)

BBC телевизийн тодорхойлсноор ”түүхэн дэх хамгийн гутамшигтай, бохир, хөлбөмбөгийн бүх хар талыг харуулсан” тоглолт.
“Сантьяогийн тулаан” гэж нэрлэгдсэн энэ тоглолтоос Италийн 2 тоглогч хөөгдөж 2 : 0-ийн харьцаатай Чиличүүд ялалт байгуулсан. Английн шүүгч Кен Астоны хэтэрхий нэг талыг барьсан шүүлт сүүлдээ замбараагаа алдаж тоглогчид маргалдах тоолонд Италичуудад алдаа өгч байв.
8 дахь минутад Италийн Жеоржео Ферриниг тэрээр талбайгаас хөөсөн бөгөөд гэвч Феррини хэрүүл хийгээд явж өгөөгүй учраас цагдаа нар талбайд орж ирж байж түүнийг авч гарсан. Улмаар  нэгдүгээр үеийн төгсгөлд Чилийн Леонел Санчез Италийн Марио Дэвидийг булангийн тугны орчим цохиж унагаасан ч ямар ч шийтгэл хүлээсэнгүй. Үүнд шаралхсан Марио Дэвид хэдэн минутын дараа Кантона ч атаархмаар Кун-фу үсрэлтийг хийж Санчезийг ”КО”-д оруулсан. Санаатай хийсэн үйлдлээ мэдэж байсан учраас Дэвид  ч тэгээд нэг их маргалдалгүй талбайг орхисон. 9 хүнтэй үлдсэн. Үүний дараа тоглолтын хэмнэл улам бүр ширүүсэж өнөөх Санчез  италийн Умберто Маскиогийн хамрыг хугалсан боловч шийтгэлгүй өнгөрсөн байдаг.

GD Star Rating
loading...
ДАШТ-ий түүхэн дэх дуулиантай улаан картууд #2, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Ider says:

    Damn. Ronaldhino -n 2002 ond england tai hiideg toglolton deer ogdog ulaan ch bas duuliantai shuu. Ter haachiw?

    GD Star Rating
    loading...
  2. Dreamer says:

    Zizou heden saya humuusiig holbombogd durluulsan bol, realman

    GD Star Rating
    loading...
  3. hi says:

    Үнэхээрийн гайхалтай мөргөлт. Матерацци ингүүлж байхдаа таарсан амьтан

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: