Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Топ чөлөөт агентууд

GD Star Rating
loading...

Энэ зун НБА-ын олон супер одууд, сайн тоглогчид чөлөөт агент болоод байна. Энэ нь ирэх улиралд хангалттай цалингийн зай гаргаж чадсан Чикаго, Нью-Жерси, Нью-Йорк, Майами зэрэг багуудад ашигтайгаар тусаж, тэд зах зээл дээр сайн ажиллаж, азтай одтой байвал лигийн хамгийн хүчирхэг баг болох боломж байна. Ингээд топ 25 чөлөөт агентуудыг Ball Don`t Lie нэрлэснийг танилцуулъя.

25. Энтони Морроу

Тэр нүдээ аниад ч оновчтой шидэж чадна. Морроуг өрсөлдөгч багийнхан нь хамгаалахгүй сул орхивол тэр хожлын шидэлтийг амархан оруулна. Гэхдээ тэр энэ листэд хэн ч биш.

24. Майк Миллер

Зөв дасгалжуулагчийн удирдлага дор зөв багтаа тогловол Майк Миллер хэрэгтэй тоглогч. Нас нь ч боломжийн.

23. Нэйт Робинсон

Ямар ч байдлаар тоглож чадах томхон авьяастнуудын нэг.

22. Рэймонд Фелтон

21. Мэтт Барнес

Хэцүүхэн хамгаалагч. Плей-оффт тэр сайн тоглож өөрийгөө хангалттай харуулсан. Довтолгоонд оролцохдоо янз бүрийн дрибл хийдгээ больж, ТО-оо багасгавал хүчирхэг сайн багийн гарааны тоглогч хэвээр үлдэх боломж их.

20. Зидрунас Илгаускас

Дундын шидэлтүүд нь оновчтой хэвээр байвал тэр аль ч багийн довтолгоонд хэрэг болох тоглогч.

19. Тайрус Томас

Томас зан аашийн хувьд өөгүй нэгэн биш. Бусдыг цухалдуулах үйлдэл олон хийдэг. Энэ байдлаа засаж чадвал тэр сайн хамгаалан тоглогч.

18.Брэд Миллер

Миллер Бүх Оддын тоглолтонд оролцдог үеийнхээ хэмжээнд дахиж тоглож чадахгүй нь тодорхой. Гэхдээ тэр хамгийн шилдэг сэлгээний төвийн тоглогч байж чадна. Хорнетс, Буллз, Пейсерс, Кингз, дахиад Буллзд тоглож байсан түүнийг элсүүлсэн баг том 2 байрлалд найдвартай нөөцтэй боллоо гэсэн үг.

17. Удонис Хаслем

Хаслем НБА-д том нэр биш. Магадгүй тэр НБА-ын бодит байдлаас доогуур үнэлэгдсэн шилдэг тоглогч, шилдэг хамгаалагч.

16.Шакил ОНил

Шактай Кавальерс, Шакгүй Кавальерсийн аль аль нь сайн байсныг хэлэхэд хэцүү. Шак өндөр хувьтай довтолж, эсрэг багийн том тоглогчийг муугүй хамгаалж чадна. Гэхдээ энэ лигт түүн шиг хол явсан, удсан тоглогч байхгүй.

15. Рэй Аллен

Аллен тоглолтын хамгийн сайн шидэгч хэвээр. Тэр ирэх улиралд тоглох багтаа үнэхээр том тус болж чадна.

14. Ж.Ж.Реддик

Одоо Реддикийг доогуур үнэлээд хэрэггүй биз. Тэр довтолгоонд ч хамгаалалтанд ч муугүй тоглогч болоод байна.

13. Жон Салмонс

Тэр тохирсон багтаа, тохирсон системдээ бол од тоглогчийн дайны байж чадна. Гэхдээ сайн багт, сайн тоглогчид туслахыг үүргийг гүйцэтгэж чадах болов уу?

12. Брэндон Хэйвуд

11. Луис Скола

Тэр хязгаарлагдмал эрхтэй чөлөөт агент. Өөр ямар нэгэн багийн Сколад тавьсан саналтай тэнцэх мөнгөн дүнг Рокитс тавихад л тэр Рокитсийнх.  Гэрээ ёсоор бол тэр Рокитсоос 4 сая орчим долларийг ирэх жил авна. Тэр олон жилийн, гайгүй цалинтай гэрээ хүсэж байгаа нь мэдээж.

үргэлжлэл бий.

GD Star Rating
loading...
Топ чөлөөт агентууд, 8.7 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. xooe chi uruu zohiogood baidag ymuu haishaa yum be tegeed yag ter batalgaa n haana bna ve hudlaa uruu zohiogoood bhiin teneg kazakstan avgai ve boovo alandaa jih bi teneg

    GD Star Rating
    loading...
  2. Owen says:

    mun Iverson

    GD Star Rating
    loading...
  3. RDN says:

    ehnii huuhed sain unshchaad hun shuumjilj bai! esvel medleggui bol duugai l ongorch bai, bitgii yum hiij baigaa negniigee muulahaa bod, Ball Don’t Lie gesniig harahgui baina uu?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: