loading...
Рожер Федерерийн эрин дуусаж байгаан болов уу? Их дуулгын хамгийн олон түрүүг хүртсэн Рожер өмнөх Их дуулга болох Ролан Гарросийн шөвгийн 8-д хожигдсон. Ингэснээр тэр Их дуулгын хагас шигшээд дараалан шалгарсан цувралаа 23 дээр зогсоосон билээ.
Яахав Рожер хатуу гадаргуутай талбай дээр илүү сайн тоглодог тул олон нийт тэгсгээд түүний хожигдлыг мартсан. Харин Уимблдонд шөвгийн 8-д хожигдоно гэж бодсонгүй. Надальд биш, Жокович, Мюррейд ч биш, Томас Бердыхт шүү.
8 жилд анх удаа Федерер Уимблдоны шигшээд тоглох боломжгүй болж байна. Өнгөрсөн 7 жилд тэрээр энд 6 түрүүлж, 1 үзүүрлээд байв.
Чансааны 12-т бичигдсэн Чех залуу Рожерийг 6-4, 3-6, 6-1, 6-4 харьцаагаар буулгаж авчээ. Энэ хожигдлоо Ингээд Федерер Уимблдонд 7 түрүүлсэн Пит Сампрасийн дээд амжилтыг давтахын тулд дахин 1 жил хүлээх хэрэгтэй боллоо. Үүнээс гадна 2003 оны 11 сараас хойш анх удаа дэлхийн чансааны 3 хүртэл унах нь.
Бердыхийн хагас шигшээгийн учраа нь Новак Жокович. Новак 8-д Тайваний Ен-Шун Луг 3 сетэд амархан хожжээ. Жокович ирэх долоо хоногт гарах дэлхийн чансаанд 2-т бичигдэх нь тодорхой болоод байна.
Дэлхийн номер 1, энэ тэмцээний чансааны номер 2 Испаний Рафаель Надаль шөвгийн 8-д Шведийн Робин Содерлингийг 3-6, 6-3, 7-6 (7-4), 6-1 харьцаагаар хожиж, хагас шигшээд үлдэв.
Надаль хагас шигшээд талбайн эзэн Энди Мюррэйтэй тоглоно. Мюррей сүүлийн тоглолтондоо Францын Жо-Вильфред Цонгатай тоглож 6-7, 7-6, 6-2, 6-2 харьцаагаар хожсон байна.
Эмэгтэйчүүдийн хагас шигшээд Вера Звонарева Цветана Пиронковатай, Серена Уилльямс – Петра Квитоватай тус тус тоглох болжээ.
loading...




Nadal chi shuu…. Federer odoo ulam sugaraasai…. Ug n Murrey neg turuulj anglichuudiig bayrluulval sain l bgan.. Ghde Nadal go go
loading...
Швейцарь цаг минь чи даанч яав даа. Очиж очиж ийм хүнд хожигдоод… Талбайн теннисний шинэ хэмжүүр, шалгуур бол чи шүү. Улам холтгох хэрэгтэй. Чи чаднаа
loading...
mangar mini dee naad tomas berdych chini zaluu toglogch shdee bas deer ni buun avyas federer unendee yuch boloogui shdee
neg set federert ugch tur amshiij bgaadl uldsen 2 seted duusgasan shdee federeriig yr ni martsan ni deerdee
turuu jil Nadaliig berteltei bhad heseg galzuursan odoo ter uye ni ungurrluuduu Nadal ch ergeed irlee federer yr ni ehnii roundedl hojigdoh bsiin az gej bdag ym bnl;ee zaza tgd tennis medej baij ym bichij baildaa
loading...