Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Усан спорт » Азийн оюутны аваргыг монголын иргэн удирдана

GD Star Rating
loading...

Азийн Оюутны Спортын холбоо, Сингапурын ОСХолбоо, Сингапурын усанд сэлэлтийн холбоо хамтран Ази тивийн оюутны аварга шалгаруулах усны бөмбөгийн анхдугаар тэмцээнийг 2010 оны 07 сарын 8-14-ны өдрүүдэд Сингапурын үндэсний их сургуулийн усан санд зохион байгуулах гэж байна.

Тэмцээнд Ази тивийн 10 гаруй орны эмэгтэй, эрэгтэй усны бөмбөгийн 20 орчим багийн тамирчид их сургуулиудаа төлөөлөн оролцох юм. Хамгийн олон баг Япон улсын их сургуулиудаас ирж байгаа гэнэ. Гэхдээ нэг их сургуулиас 1 баг оролцох ба баг бүр нь 13 тамирчидтай байх ажээ. Баг тамирчид Сингапурын үндэсний их сургуулийн оюутны хотхонд байрлах ба тэмцээн болох газар нь тамирчидын байрлаж байгаа буудлаас маш ойрхон юм.

Тус тэмцээнийг Азийн Оюутны Спортын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхан удирдан ажиллахаар олон улсын улсын байгууллагын томилолт авсан байна. Манай улсаас  баг оролцохгүй юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: