Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Руди Гэй 5 жилд 82 саяыг

GD Star Rating
loading...

Энэ зуны анхны том гэрээг Руди Гэй хийлээ. Лиг тэр аяараа ЛеБрон, Уэйд, Бош руу хошуурч байх хооронд Гэй Мемфис багтайгаа 5 жилийн 82 сая долларын шинэ гэрээ хийсэн байна. Энэ нь Руди Гэйн хувьд авч болох хамгийн өндөр цалин юм. НБА-д тоглосон жилээсээ шалтгаалан тоглогчдын авч болох цалингийн хэмжээ өөр өөр байдаг.

Гэрээ ёсоор Гэй ирэх улиралд 13 орчим саяыг авах бөгөөд дараагийн улиралд 10.5 хувиар цалин нь өсөх юм. Өнгөрсөн улирлын дундуур Гэй 50 саяын саналыг татгалзаж байлаа.

Хязгаарлагдмал эрхтэй чөлөөт агент болоод байсан Гэй Миннесота, Нью-Жерси, Нью-Йорк болон Майами Хит багуудтай уулзаж ярилцахаар зэхэж байсан гэнэ.

23 настай өсөж яваа од өнгөрсөн улиралд 19.6 оноо, 5.9 самбараас авалт дунджилж, хүчирхэг Өрнөд бүсийн плей-оффийн эрхийн төлөө багаа өрсөлдүүлж байв.

Бусад супер чөлөөт агентуудын хувьд, ЛеБрон одоо Кливленд хотод Никс болон Нетсийн удирдлагатай уулзаж байгаа, ойрын хэд хоногтоо багтаж Хит, Буллз, Кавальерсийнхэнтэй уулзах төлөвлөгөөтэй ажээ.

GD Star Rating
loading...
Руди Гэй 5 жилд 82 саяыг, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Dr.J says:

    2000 onii ehnii hagast togloj bsan NJ, Detroit shig evseg bagiin toglolttoi, odiin status bie bieteigee bulaaldaggui shine bag burdeesei.

    GD Star Rating
    loading...
  2. Dirk says:

    Dirk iin asuudaliig medeelleeree yag yu bolj bgaag n okey nice site shuu lub ya sportnews

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: