loading...
Уимблдоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолтонд тоглох теннисчид тодорлоо. Хагас шигшээд Петра Квитоваг хожсон Серена Уилльямс, Цветана Пиронковаг хожсон Вера Звонарёва нар аваргын төлөө тоглох болов.
Серена өрсөлдөгч Квитоваг 7:6 6:2-оор хожиж финалд үлдэж. Угаасаа Серенаг финалд үлдэнэ гэж олонх таамаглаж байсан нь мэдээж. Харин Квитова хэмээх Чех бүсгүй ердөө – долоо хоногийн өмнө улсынхаа дөнгөж 3 дахь шилдэг эмэгтэй теннисчин байсан гэнэ. Жен Жи, Викториа Азаренко болон Каролайн Возниацки нарыг хожоод байсан Квитова Уимблдоны 3 удаагийн аваргатай эхний сетэд муугүй үзсэн ч тай-брейкээр хожигдож. Харин 2 дахь сетэд Серена амархан хожсон байна. Серена Уимлдонд 3 түрүүлээд байгаа юм. Мөн 2000 оноос хойш Уимблдоны шигшээд аль нэг Уилльямс байнга үлдэж байгаа бөгөөд 2006 онд л чадаагүй аж.
Вера Звонарёвагийн хувьд анх удаа шигшээд үлдсэн байна. 28 дахь чансаатай тэрээр 82 дахь чансаатай Пиронковад эхний сетээ алдсан ч 2 сет дараалан авснаар хожжээ.
loading...



