Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Хүндийг өргөлт » Хүндийн өргөлтийн оюутны ДАШТ эхэллээ

GD Star Rating
loading...

Дэлхийн оюутны аварга шалгаруулах хүндийн өргөлтийн 2 дугаар тэмцээн Тайваны Тайчунг хотын Биеийн тамирын их сургуулийн спортын ордонд эхэллээ. Тус тэмцээнд 15 орны 75 тамирчин оролцож байна. Нээлтийн ажиллагаа 07 сарын 01 ны өдөр болж энэ тэмцээнийг удирдахаар очсон Олон улсын оюутны спортын холбооны ерөнхий санхүүч, Монголын иргэн Д.Баясгалан нээж үг хэлсэн байна.

Уг арга хэжээнд ОУ-ын хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгч Тамас Ажан, Тайчунь хотын дарга Жасон С Ху, ОУОСХ-ны ГХ-ны гишүүн Чен Тай Чун, Тайчунь хотын БТИС-ийн захирал  Су Вен Жен нарын зэрэг зочид төлөөлөгч нар оролцлоо.

Тэмцээнд дэлхийн шилдэг залуу тамирчид оролцон 5 өдрийн турш зохиогдох ба Монголын оюутны спортын шигшээ багийн тамирчин Б.Уранчимэг нь эмэгтэйчүүдийн +75 кг жинд  орох ба тэрээр тэмцээний хуваарь ёсоор 7 сарын 5 ны өдөр хүчээ сорино. Б.Уранчимэг нийлбэр дүнгээр 190 кг өргөхөөр захиалгаа ЗБХороонд ирүүлжээ. Тэр УАШТ болон бусад тэмцээнд огцомоор 90кг, түлхэлтээр 110кг өргөж байжээ

Хүндийн өргөлтийн оюутны анхдугаар тэмцээн 2008 онд Грек улсад зохиогдсон байсан юм. Хүндийн өргөлтийн төрөл нь 2011 оны БНХАУ-ын Шинжинь, 2013 оны ОХУ-ын Казань хотноо болох дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” наадмын хөтөлбөрт ороод байгаа юм.

Зураг дээр: Тэмцээний хэвлэлийн бага хурлын үеэр /зүүн гараас ОУ-ын хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгч Тамас Ажан, Тайчунь хотын БТИС-ийн захирал  Су Вен Жен,  ОУ-ын Оюутны спортын холбооны хүндийн өргөлтийн техникийн хорооны дарга, хатагтай Немт Мора Анико нар/.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

GD Star Rating
loading...
Хүндийн өргөлтийн оюутны ДАШТ эхэллээ, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: